Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 1 х. 4
  • Стресст ордог шалтгаан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Стресст ордог шалтгаан
  • Сэрцгээ!—2020
  • Ижил төстэй материал
  • Стресс гэж юу вэ?
    Сэрцгээ!—2020
  • Та стресст орсон уу?
    Сэрцгээ!—2020
  • Гарчиг
    Сэрцгээ!—2020
  • Стресст орсон бол яах вэ?
    Сэрцгээ!—2020
Сэрцгээ!—2020
с20 №. 1 х. 4

СТРЕССГҮЙ АМЬДАРЪЯ

Стресст ордог шалтгаан

«Насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар стрессийн түвшин ихсэж байгаа нь харагддаг. Учир нь бид асар их өөрчлөгдөж буй тогтворгүй цаг үед амьдарч байна» гэж Майо клиник мэдээлжээ. Амьдралд гардаг өөрчлөлт, яах нь тодорхойгүй зүйлс стрессийн шалтгаан болдог. Жишээ нь:

  • салалт

  • дотнын хүн нас барах

  • хүнд өвчин тусах

  • хүнд осолд орох

  • гэмт хэрэг

  • цаг наргүй амьдралын хэмнэл

  • байгалийн болон хүний учруулсан гамшиг

  • ажил сургууль дээрх дарамт

  • ажил, мөнгө санхүүгийн талаар санаа зовох

«АЖИЛГҮЙ БОЛОХ»

«Ажилгүй болох нь хүнийг өвчин тусах, гэр бүлийн таагүй харьцаатай байх, санаа зовох, сэтгэл гутрах, тэр байтугай амиа хорлоход хүргэдэг. Амьдралын бүх хүрээнд нөлөөлдөг» гэж Америкийн сэтгэл зүйчдийн холбоо мэдээлжээ.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД Ч СТРЕССТ ОРДОГ

Хүүхэд стресст орох нь жирийн үзэгдэл болжээ. Зарим хүүхэд сургууль дээрээ дээрэлхүүлдэг эсвэл эцэг эхийн анхаарал халамжаар дутдаг. Зарим нь биеийн, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Олон хүүхэд шалгалт шүүлэг, дүнгээсээ болж санаа зовдог. Эцэг эх нь салахаар хүүхэд зовдог. Стресст орсон хүүхэд хар дарж зүүдэлдэг, сурлага нь мууддаг, сэтгэл гутралд ордог, зожгордог. Сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болдог. Стресст орон зовж байгаа хүүхдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх хэрэгтэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах