Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 1 х. 5-7
  • Стресс гэж юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Стресс гэж юу вэ?
  • Сэрцгээ!—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЭЕРЭГ БА СӨРӨГ СТРЕСС
  • Гарчиг
    Сэрцгээ!—2020
  • Та стресст орсон уу?
    Сэрцгээ!—2020
  • Стресст орсон бол яах вэ?
    Сэрцгээ!—2020
Сэрцгээ!—2020
с20 №. 1 х. 5-7
Ажил хэрэгч залуу ажил руугаа яаран гүйж байна.

СТРЕССГҮЙ АМЬДАРЪЯ

Стресс гэж юу вэ?

Хэвийн бус байдалд хүний биеийн хариу үйлдэл үзүүлэхийг стресс гэнэ. Тархи янз бүрийн дааврыг маш их хэмжээгээр ялгаруулах дохио өгнө. Ялгарсан даавруудын нөлөөгөөр зүрхний цохилт түргэсэнэ, цусны даралт ихэснэ, уушгины багтаамж тэлж агшина, булчин чангарна. Таныг анзаараагүй байхад бие тань үйлдэлд бэлэн болно. Нөхцөл байдал хэвийн болоход бие махбод «түгшүүрийн дохиогоо» унтрааж хэвийн байдалдаа орно.

ЭЕРЭГ БА СӨРӨГ СТРЕСС

Стресс гэдэг нь анхаарал хүч шаардсан эсвэл бүр аюултай нөхцөл байдалтай тулах гэсэн бие махбодын төрөлхийн хариу үйлдэл юм. Тархи эхлээд хариу үйлдэл үзүүлдэг. Эерэг стресс аливаад хурдан хариу үйлдэл үзүүлэх юм уу үйлдэхэд нөлөөлнө. Тодорхой хэмжээний стресс ач тустай байх нь бий. Зорилгодоо хүрэх, шалгалт юм уу ажлын ярилцлагад тэнцэх, спортод амжилт гаргахад нөлөөлдөг.

Гэхдээ удаан хугацаанд, хэтэрхий их буюу архаг стресстэй явах нь биед хортой. «Түгшүүрийн дохио» байнгын асаатай байвал юу болох вэ? Уурлаж гуниглана, мартамхай болно, юмыг тогтож бодож чадахгүй, эсвэл сандарч тэвдэнэ. Таны зан авир өөрчлөгдөж, ялангуяа бусадтай харьцахад нөлөөлнө. Архаг стресст орсон хүн архи дарс хэтрүүлж хэрэглэх, хориотой эмийн бодист донтох, хэтрүүлж идэх, тамхи татах гэх зэрэг муу зуршилд автан стрессээ тайлах арга хайдаг. Ингэх нь сэтгэл гутрал, архаг ядаргаанд орж, амиа хорлох тухай бодоход ч хүргэдэг.

Стресс хүн болгонд яг адилхан нөлөөлөхгүй ч ямар ч хүн стрессээс болж өвчин тусах магадлалтай. Стресс бүх эрхтэнд нөлөөлдөг.

СТРЕСС БИЕД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Мэдрэлийн тогтолцоо

Стресст орсон нэгэн залуу толгойгоо барьж байна.

Мэдрэлийн тогтолцоо адреналин, кортизол гэх зэргийн даавар ялгарахад чухал үүрэгтэй. Энэ дааврууд нь зүрхний цохилтыг түргэсгэж, цусны даралтыг ихэсгэж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Эдгээр нь аюулыг мэдрээд түргэн хариу үйлдэл хийх чадвартай болгодог. Гэхдээ хэт их стрессээс болж

  • уцаарлах, санаа зовох, сэтгэл гутрах, толгой өвдөх, нойргүйдэхэд хүрнэ

Яс булчингийн тогтолцоо

Гэмтэж бэртэхээс хамгаалж булчин чангардаг. Гэхдээ хэт их стрессийн улмаас

  • бие бүхэлдээ өвдөнө, толгой хүчтэй өвдөнө, булчин зангирч өвдөнө

Амьсгалын тогтолцоо

Хүчилтөрөгч дутсан үед хүн түргэн түргэн амьсгалдаг. Гэхдээ хэт их стресст орсон үед

  • амьсгаадна, амьсгал давчдана, ийм үед хүн сэтгэл түгших эмгэгтэй болох магадлал өндөр байдаг

Зүрх судасны тогтолцоо

Зүрх биеийн бүх хэсэгт цус шахах гэж хүчтэй, хурдан цохилдог. Цусыг биеийн бүх хэсэгт, ялангуяа булчин руу тараахын тулд судас сунаж агшдаг. Хэт их стресст орвол

  • цусны даралт ихсэх, зүрхний шигдээс болох, ухаан алдах аюултай.

Дотоод шүүрлийн тогтолцоо

Дотоод шүүрлийн булчирхайнууд адреналин, кортизол гэдэг даавар ялгаруулдаг. Эдгээр дааврын ачаар бие махбод стресст хариу үйлдэл үзүүлдэг. Элэг цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэн энерги үйлдвэрлэдэг. Гэвч хэт их стресст орвол

  • чихрийн шижин тусах, дархлаа сулрах, өвчинд өртөмтгий болох, сэтгэл санаа тогтворгүй болох, жин нэмэгдэх эрсдэлтэй.

Ходоод гэдэсний тогтолцоо

Хоол боловсруулах явцыг удаашруулдаг эсвэл зогсоодог. Хэт их стресст орвол

  • дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, өтгөн хатах шинж илэрнэ.

Нөхөн үржихүйн тогтолцоо

Стресс бэлгийн дур хүсэл, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлнө. Хэт их стресс нь

  • бэлгийн сулрал, сарын тэмдгийн мөчлөг алдагдахад хүргэнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах