Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ех хичээл 7
  • Цуглаанаа хэрхэн хийдэг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Цуглаанаа хэрхэн хийдэг вэ?
  • Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Цуглааны ач холбогдол
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Еховагийн Гэрчүүдийн цуглаан танд ямар ашиг тустай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бурхнаа шүтэхээр цуглах ёстойн учир
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Манай цуглаанаас юу мэдэж болох вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
ех хичээл 7

ХИЧЭЭЛ 7

Цуглаанаа хэрхэн хийдэг вэ?

Шинэ Зеландад Еховагийн Гэрчүүд цуглаан хийж байгаа нь

Шинэ Зеланд

Японд Еховагийн Гэрчүүд цуглаан хийж байгаа нь

Япон

Угандад цуглаан дээр Библи уншиж байгаа хүүхэд

Уганда

Литвад хоёр Гэрч Библийн талаар ярих үзүүлбэр үзүүлж байгаа нь

Литва

Эртний христианууд цуглаан дээрээ дуу дуулж, залбирч, Библиэс уншиж, ярилцдаг байв. Тэд ямар нэгэн ёслол үйлддэггүй байсан (1 Коринт 14:26). Бид ч цуглаанаа тийм аргаар явуулдаг.

Библид үндэслэсэн, ач тустай заавар өгдөг цуглаан. Еховагийн Гэрчүүд амралтын өдөр хамтдаа цуглаж, өнөөгийн амьдрал болон амьдарч буй цаг үетэй холбоотой сэдвээр 30 минутын Библид үндэслэсэн илтгэл сонсдог. Сонсогчид илтгэгчийг Библиэс уншихад нь дор бүрнээ Библиэсээ дагуулан хардаг. Илтгэлийн дараа «Харуулын цамхаг» судлалын цуглааныг нэг цагийн хугацаанд явуулдаг. Энэ цуглаанаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах өгүүллийг асуулт хариултын журмаар хэлэлцдэг бөгөөд бүх хүн оролцох боломжтой. Ингэж судлах нь Библийн заавар зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд тусалдаг. Дэлхий дахины 115 000 гаруй хурал адилхан өгүүлэл судалдаг.

Заах чадварыг сайжруулдаг цуглаан. Бас ажлын өдрийн орой Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг гэдэг гурван хэсэгтэй цуглаан явуулдаг. «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ыг сар бүр гаргадаг. Бурхны үгэн дэх эрдэнэс гэсэн эхний хэсэг нь Библиэс урьдчилан уншаад ирсэн тодорхой хэсгийг сайн ойлгоход тустай. Дэлгэрүүлэх чадвараа сайжруулах нь гэсэн хоёр дахь хэсэгт үзүүлбэр үзэж, хүмүүстэй Библийн талаар ярилцах арга барил сурдаг бөгөөд унших, ярих чадвараа сайжруулахад тустай зөвлөгөө авдаг (1 Тимот 4:13). Сүүлийн буюу Бурхны үйлчлэгчийн ёсоор амьдрах нь гэдэг хэсэгт Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн баримтлахыг асуулт хариултын журмаар хэлэлцэж, Библийн тухай ойлголтоо гүнзгийрүүлдэг.

Та манай цуглаанд ирвэл Библийн талаар үнэн зөв мэдлэгтэй болоод баярлах нь лавтай (Исаиа 54:13).

  •  Еховагийн Гэрчүүдийн цуглаанаас юу мэдэж болох вэ?

  •  Та аль цуглаанд очиж үзмээр байна вэ?

ЗӨВЛӨМЖ

Дараагийн цуглаанаар үзэх материалаас уншиж үзээрэй. Өдөр тутмын амьдралд тань хэрэгтэй ямар зүйлийг Библиэс мэдэж болохыг бодож үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах