Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц01 2/1 х. 3-6
  • Та үнэнийг өөрийн болгосон уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та үнэнийг өөрийн болгосон уу?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Сатаны заль мэх
  • Эргэлзээ арилахгүй бол яах вэ?
  • Сатаны заль мэхнээс болгоомжлогтун!
  • Өөртөө байгаагаа эрхэмлэгтүн
  • Бидний нэр шошго төдий зүйл биш
  • Эргэлзээг хэрхэн арилгах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • «Бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон»
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
  • Елиша «галт морьд, тэргийг» харсан. Та бас хардаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Бие даан судлах нь чадварлаг багш болоход тустай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2001
хц01 2/1 х. 3-6

Та үнэнийг өөрийн болгосон уу?

«Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал, сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлахын тул оюун ухаанаа шинэчлэн өөрчлөгдөгтүн» (РОМ 12:2).

1, 2. Өнөөдөр Есүсийн жинхэнэ дагалдагч байхад яагаад амаргүй вэ?

ӨНӨӨГИЙН эцсийн өдрүүд буюу «хэцүү цагт» Есүсийн жинхэнэ дагалдагч байх гэдэг амаргүй хэрэг (2 Тимот 3:1). Христийн жишээг дуурайхын тулд ертөнцийг ялах хэрэгтэй (1 Иохан 5:4). Христиан хүний замын талаар Есүсийн хэлсэн үгийг эргэн саная. Тэрбээр: «Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог» гэж хэлсэн билээ. Мөн: «Хэрэв хэн нэгэн миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, тарчлаах шонгоо өдөр бүр үүрч, намайг тасралтгүй дага» гэж хэлсэн (Матай 7:13, 14; Лук 9:23, ШЕ).

2 Амь уруу хөтлөх нарийхан замыг олсныхоо дараа христиан хүний анхаарвал зохих зүйл бол тэр зам дээрээ бат зогсохыг бүх хүчээрээ чармайх явдал юм. Яагаад чармайх ёстой гэж? Яагаад гэвэл Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэнийхээ дараа бид Сатаны «заль мэхний» бай болдог (Ефес 6:11). Сатан бидний сул талыг олж мэдээд, сүнслэг ололт амжилтыг маань нурааж унагахын тулд түүнийг ашиглахыг оролддог. Ер нь Есүсийг унагахыг оролдож байсан Сатан биднийг зүгээр орхино гэж үү? (Матай 4:1–11).

Сатаны заль мэх

3. Евагийн бодол санаанд Сатан яаж эргэлзээ төрүүлсэн бэ?

3 Сатаны ашигладаг хар санаат нэг арга бол бодол санаанд маань эргэлзээ төрүүлэх явдал юм. Тэрбээр бидний сүнслэг хуяг дуулганы маань сул талыг эрж хайдаг. Сатан энэ аргыг, Евагаас: «Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» гэж асуухдаа анх ашигласан ажээ (Эхлэл 3:1). Өөрөөр хэлбэл: «Бурхан та нарт тийм хориг тавих эрхтэй гэж үү? Та нар ийм сайхан эрхээ хасуулж болох уу даа? Түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ!» гэж хэлсэн байна. Сатан эргэлзэхийн үр суулгасан бөгөөд соёолон ургах цагийг нь хүлээж эхэлжээ (Эхлэл 3:5).

4. Өнөөдөр зарим хүнд ямар эргэлзээ төрж болзошгүй вэ?

4 Энэ аргыг Сатан өнөөдөр яаж ашигладаг вэ? Хэрэв бид Библиэ тогтмол уншихгүй; бие даан судлах, залбирах, дэлгэрүүлэх ажилд оролцох, цуглаанд явах зэрэгтээ зохих ёсоор анхаарлаа хандуулахгүй бол бусад хүний дэвшүүлсэн эргэлзээнд амархан автаж болно. Жишээ нь: «Есүсийн заасан зүйл үнэн гэдгийг хэн мэдэж байгаа юм бэ? Бид үнэхээр „эцсийн өдрүүдэд“ амьдарч байгаа гэж үү? Бид чинь XXI зуунд амьдарч байгаа шүү дээ. Хармагедон хаяанд ирчихээд байна уу, эсвэл өдий байна уу?» гэж хэн нэгэн хүн асууж болох юм. Хэрэв тийм эргэлзээ төрвөл түүнтэй хэрхэн тэмцэх вэ?

5, 6. Эргэлзээ төрвөл яах ёстой вэ?

5 Иаков: «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурхнаас [«тасралтгүй», ШЕ] гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзнээс [«Еховагаас», ШЕ] юм авна гэж бүү найдаг. Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм» гэсэн ашигтай зөвлөгөө өгсөн (Иаков 1:5–8).

6 Тэгвэл бид яах ёстой вэ? Итгэлээ бэхжүүлж, уншиж судалсан зүйлээ сайтар ойлгоход, мөн аливаа асуудлын учрыг олох гэсэн хүчин чармайлт буюу бие даан судлах явцдаа үүссэн эргэлзээгээ арилгахад туслахыг «Бурхнаас тасралтгүй гуйн» залбирах хэрэгтэй. Тэрчлэн Ехова бидэнд шаардлагатай дэмжлэг үзүүлнэ гэдэгт өчүүхэн ч эргэлзэлгүйгээр, бат итгэлтэй хүмүүсээс тусламж гуйж болно. Иаков бас: «Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун. Тэгвэл тэр та нарт ойртоно» гэж бичсэн. Тийм ээ, хэрэв бид судлал болон залбирлаараа Бурханд ойртвол, эргэлзээ маань сарнин алга болно (Иаков 4:7, 8).

7, 8. Есүсийн заасан шүтлэгийг ямар ямар үндсэн шалгуураар тодорхойлж болох вэ? Эдгээр шалгуурыг хэн хангадаг вэ?

7 Бид Бурхныг Есүсийн заасны дагуу шүтдэг үү? гэдэг асуудлыг жишээ болгон авч үзье. Ямар шалгуураар үүнийг тодорхойлж болох вэ? Библид бичсэнээр жинхэнэ христианууд бие биеэ жинхэнэ хайраар хайрлах ёстой (Иохан 13:34, 35). Тэд Ехова хэмээх Бурхны нэрийг ариунаар дуурсгах ёстой (Исаиа 12:4, 5; Матай 6:9). Тэд энэ нэрийг бусдад мэдүүлэх ёстой (Египетээс гарсан нь 3:15; Иохан 17:26).

8 Жинхэнэ шүтлэгийн өөр нэгэн ялгарах шинж бол Бурхны Үг буюу Библийг хүндэтгэх явдал юм. Библи бол хосгүй ном бөгөөд түүнээс Бурхны онцлог чанарууд болоод санаа зорилгыг мэдэж болно (Иохан 17:17; 2 Тимот 3:16, 17). Түүнээс гадна жинхэнэ христианууд Бурхны Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлдэг бөгөөд энэ бол хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулах цорын ганц найдвар юм (Марк 13:10; Илчлэлт 21:1–4). Тэд энэ ертөнцийн хээл хахуульд идэгдсэн улс төр болоод амьдралын бузар булай хэв маягаас тусгаар байдаг (Иохан 15:19; Иаков 1:27; 4:4). Өнөөдөр энэ шалгуурыг хэн хангаж байна вэ? Энэ шалгуурыг зөвхөн Еховагийн Гэрчүүд хангадаг гэдгийг баримт харуулдаг.

Эргэлзээ арилахгүй бол яах вэ?

9, 10. Эргэлзээ арилахгүй, байгаад байвал яах вэ?

9 Хэрэв эргэлзээ арилахгүй, байгаад байвал яах вэ? Ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Үүнд мэргэн ухаант хаан Соломон хариу өгсөн. Тэрбээр: «Хүү минь, чи миний хэлэхийг хүлээн авч, миний тушаалуудыг дотроо нандигнан хадгалбал, мэргэн ухаанд анхааран чих тавьж, цээжээ тунгаан бодох уруу хандуулдаг бол, хэрэв чи ялгах чадварын төлөө чанга дууддаг, ухаарахын төлөө дуу хоолойгоо өндөрсгөдөг бол, хэрэв чи түүнийг цалин цагаан мөнгө мэт эрж, нууцлагдсан эрдэнэ мэт хайдаг бол, Эзнээс [«Еховагаас», ШЕ] эмээхүйг чи ухаарна, Бурхны [тухай] мэдлэгийг олж авна» хэмээн зөвлөжээ (Сургаалт үгс 2:1–5).

10 Гайхалтай зөвлөгөө биш гэж үү? Хэрэв бид Бурхны мэргэн ухаанд анхаарлаа хандуулах аваас «Бурхны тухай мэдлэгийг олж авна». Тийм ээ, бид Бурхны үгийг хүлээн авч, нандигнан хадгалбал орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзний тухай мэдлэгтэй болох боломжтой. Үүний тулд Еховад хандан залбирахын зэрэгцээ Үгийг нь бие даан судлах шаардлагатай. Үгийнх нь нууцлагдсан эрдэнэс аливаа эргэлзээг арилгаж, үнэний гэрлийг үзэхэд бидэнд тусална.

11. Эргэлзээ Елишагийн зарцад яаж нөлөөлсөн бэ?

11 Бурхны айж, эргэлзсэн үйлчлэгчид залбирал хэрхэн тусалсан тухай тод жишээ Хаадын дэд 6:11–18-д байдаг. Елишагийн зарцад сүнслэг хараа дутсан. Арамын цэрэгт бүслэгдсэн Бурхны зөнчид туслахаар тэнгэрийн дайчид ирэхэд бэлэн байгааг зарц итгэлийн нүдээр харж чадаагүй. Айж сандарсан зарц: «Аяа, эзэн минь! Бид яах билээ?» хэмээн дуу алджээ. Елиша юу гэж хариулсан бэ? «Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм» гэж хариулсан. Гэвч зарц үүнд яаж итгэсэн юм бол оо? Учир нь тэр тэнгэрийн дайчдыг хараагүй шүү дээ.

12. а) Елишагийн зарцын эргэлзээ яаж арилсан бэ? б) Аливаа эргэлзээг бид хэрхэн арилгах вэ?

12 «Елиша залбиран: „Өө, Эзэн [«Ехова», ШЕ], би залбирч байна, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч“ гэж хэлжээ. Эзэн [«Ехова», ШЕ] зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галт морьд, тэргээр дүүрсэн байв». Энэ тохиолдолд Ехова Елишагийн зарцад эзнийг нь хамгаалагч тэнгэрийн дайчдыг харах боломж олгосон. Гэвч бид өнөөдөр дээрээс тийм тусламж өгнө гэж найдах ёсгүй. Тэр үед уншиж судлаад итгэлээ бэхжүүлчих бүтэн Библи Елишагийн зарцад байгаагүй гэдгийг мартаж болохгүй. Харин бид Библитэй. Хэрэв түүнийг анхааралтай уншиж судлах аваас итгэл маань бэхжинэ. Жишээ нь: Тэнгэрийн ордондоо залран байгаа Еховаг дүрслэн бичсэн зүйлүүдийг сайтар эргэцүүлэн бодож болох юм. Эдгээр нь Ехова бол өнөөдөр бүх дэлхий даяар гэгээрүүлэх ажил хийж байгаа үйлчлэгчдэдээ тусалдаг тэнгэрийн байгууллагатай гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр хэлж өгнө (Исаиа 6:1–4; Езекиел 1:4–28; Даниел 7:9, 10; Илчлэлт 4:1–11; 14:6, 7).

Сатаны заль мэхнээс болгоомжлогтун!

13. Сатан юуны тусламжтайгаар үнэнээс зуурахад саад хийхийг хичээдэг вэ?

13 Сүнслэг байдлыг маань сулруулж, үнэнээс зуурахад саад болохын тулд Сатан өөр ямар арга хэрэглэдэг вэ? Тэдгээрийн нэг бол садар самууны бүхий л хэлбэрийг ашиглан уруу татах явдал юм. Сексийн дэвд автсан өнөөгийн ертөнцөд «дурлалын түүх» (ханийн итгэл эвдэх) буюу нэгэн «шөнийн зугаа» (тохиолдлын чанартай садарлах) гэж нэрлэсэн үйл ажиллагаа хэвийн үзэгдэл мэт болсон байна. Зугаа цэнгэлийг эрхэмлэдэг болсон өнөө үеийнхэн ямар ч үнээр хамаагүй таашаал хүртэхийг эрмэлздэг болжээ. Амьдралын тийм хэв маягийг кино, телевиз болон видеогоор ил тод сурталчилж байна. Олон нийтийн мэдээлийн хэрэгсэл, ялангуяа Интернет садар самууны сэдэвт дарагддаг боллоо. Ер нь сониуч хүмүүсийн толгой эргэхдээ амархан байдаг (1 Тесалоник 4:3–5; Иаков 1:13–15).

14. Зарим христиан хүн ямар учраас Сатаны заль мэхийн золиос болдог вэ?

14 Зарим христиан хүн сониуч зандаа хөтлөгдөн, садар самууныг ил далдаар сурталчилсан кино ший, ном сэтгүүл болон телевиз, Интернетийн хөтөлбөр үзэн, бодол санаа, зүрх сэтгэлээ бузарладаг. Тийм хүмүүс Сатаны өөшөнд автан, урхинд нь орчихдог. Ийм явдал тэднийг сүнслэг талаар нь «сүйрсэн хөлөг онгоц» мэт болгох нь цөөнгүй. Тийм хүмүүс «бузар мууд балчир хүүхэд», «ухаанаараа төлөвшсөн хүн» байж чаддаггүй (1 Коринт 14:20). Бурхны Үгийн зарчим, хэм хэмжээг сахиж чадаагүйгээсээ болоод жил бүр олон мянган Гэрч хохирхол амсдаг. Тэд «Бурхны бүрэн хуяг дуулгыг» үл ойшоодог бөгөөд түүнийг өмсдөггүй ажээ (Ефес 6:10–13; Колоссай 3:5–10; 1 Тимот 1:18, 19).

Өөртөө байгаагаа эрхэмлэгтүн

15. Сүнслэг өвөө үнэлэхэд зарим хүнд хэцүү байж болохын учир юу вэ?

15 «Та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэж Есүс хэлсэн (Иохан 8:32). Гэрчүүдийн ихэнх нь амьдралын өмнөх хэв маяг болон хуурамч шашнаа орхих хэрэгтэй болсон. Тийм учраас үнэний өгсөн тэр эрх чөлөө тэдэнд их үнэтэй байлаа. Нөгөө талаас үнэнийг эцэг эхээрээ заалган өсөж бойжсон зарим залуусын тухайд сүнслэг өвөө үнэлж үзэх нь хэцүү байж болох юм. Яагаад гэвэл тэд хуурамч шашин юм уу ёс бус ертөнцөд хэзээ ч харъяалагдаж байгаагүй болохоор энэ ертөнцийн эцэс төгсгөлгүй зугаа наадам, мансууруулах бодист донтох хийгээд садар явдлыг мэдэхгүй билээ. Ийм шалтгааны улмаас тэд манай сүнслэг диваажин болон Сатаны ёс бус ертөнцийн хоорондох эрс тэс ялгааг олж харж чадахгүй байж болно. Тиймээс тэдний зарим нь амсаж эдлэлгүй өнгөрөөсөн зүйлээ үзэхийн тулд ертөнцийн хороос амсаж үзэх гэсэн сониролд автаж ч болох юм! (1 Иохан 2:15–17; Илчлэлт 18:1–5).

16. а) Өөртөө ямар ямар асуулт тавьж болох вэ? б) Бид юунд суралцаж, юунд итгэл төгс болдог вэ?

16 Өвдөж, зовох гэж юу байдгийг амсахын тулд хуруугаа түлэх хэрэг байх уу? Бусдын гашуун туршлагаас суралцаж болохгүй гэж үү? Ямар нэгэн зүйлийг үзэлгүй өнгөрөөчихсөн эсэхээ шалгахын тулд энэ ертөнцийн «шаварт... хөлбөрөх» хэрэгтэй юү? (2 Петр 2:20–22). Петр, нэгэн цагт Сатаны ертөнцөд харъяалагдаж байсан нэгдүгээр зууны христиануудад сануулан: «Хэдийнээ өнгөрөн одсон үе бол завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх явдал болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харь үндэстнүүдийн хүслийг гүйцэлдүүлэхэд нь та нарын хувьд хангалттай байсан» гэж хэлсэн. Хүн аль хир дор орж болдгийг үзэх гэж энэ ертөнцийн «ужид шалигийн үерт» оролцох хэрэг бидэнд байхгүй (1 Петр 4:3, 4, МАБ). Харин бид Библийн сургалтын төв болох Хаанчлалын танхимд Еховагийн өндөр хэм хэмжээнд суралцдаг. Мөн эндээс жинхэнэ үнэнийг мэдэж авч байгаадаа итгэл төгс болдог. Үнэнийг өөрийн болгодог арга зам маань ийм буюу (Иошуа 1:8; Ром 12:1, 2; 2 Тимот 3:14–17).

Бидний нэр шошго төдий зүйл биш

17. Яавал идэвхтэй Гэрч байж болох вэ?

17 Хэрэв бид үнэнийг өөрийн болгосон бол түүнийгээ тохиромжтой цаг болгоныг ашиглан бусадтай хуваалцахыг хичээх болно. Энэ нь сонирхдоггүй хүнтэй нойтон хамуу шиг зууралдаад байна гэсэн үг биш (Матай 7:6). Харин Еховагийн Гэрч гэдгээ бусдад зоригтойгоор мэдүүлнэ гэсэн үг юм. Хэрэв хүн чин сэтгэлээсээ асуулт асуух юм уу Библид үндэслэсэн хэвлэл авах зэргээр сонирхож байвал бид тийм хүнтэй найдварынхаа талаар санал бодлоо дуртайяа хуваалцдаг. Тийм учраас гэрт гадаа, ажил сургууль, дэлгүүр хоршоо, амралт сувилалын газар хаана ч болов биедээ ямар нэгэн хэвлэл байнга авч явах нь сайн (1 Петр 3:15).

18. Еховагийн Гэрч гэдгээ ил тодорхой мэдэгдэх нь ямар ач холбогдолтой вэ?

18 Еховагийн Гэрч гэдгээ ил тод мэдэгдсэнээр бид Сатаны хорон муу довтолгооноос хамгаалах хамгаалалтаа бэхжүүлдэг. Гэрч хүний ажилладаг газар хэн нэгний төрсөн өдөр юм уу Христийн мэндэлсний баяр тэмдэглэх, эсвэл сугалаа сугалах хэрэг гарвал: «Түүнд хэлээд нэмэргүй. Тэр чинь Еховагийн Гэрч байхгүй юу» гэх яриа сонсдох нь цөөнгүй байдаг. Мөнхүү шалтгаанаар хүмүүс бидний дэргэд шалиг завхай яриа ярихаас цээрлэдэг. Тийм учраас өөрсдийнхөө шүтлэг бишрэлийн талаар хүмүүст хэлж ойлгуулах нь их ач холбогдолтой. Элч Петр: «Хэрэв та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөв байдлын төлөө зовлон эдлэхэд хүрлээ ч, та нар ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]» гэж хэлсэн (1 Петр 3:13, 14).

19. «Эцсийн өдрүүдийн» төгсгөл ойртож байгааг хаанаас мэдэж болох вэ?

19 Үнэнийг өөрийн болгосноор бид эд юмсын энэхүү тогтолцооны эцсийн өдрүүдэд амьдарч байгаагаа ухааран ойлгох бас нэгэн ач холбогдолтой. Библийн олон зөгнөл энэ цаг үед бүрэн биелэх болно гэдгийг бид мэддэгa. «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ» хэмээн Паулын анхааруулсан нь өнгөрсөн зууны олон олон аймшигт үйл явдлаар батлагдсан (2 Тимот 3:1–5; Марк 13:3–37). Саяхан нэг сонинд XX зууны тухай: «Энэ зуун бол түүхэнд хэрцгий явдлын зуун болон орох болно» гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн билээ. Уг өгүүлэлд: «1999 он бол хамгийн их үхэл тарьсан зууны хоёрдугаар хагасын хамгийн их үхэл нүүрлэсэн он байлаа» хэмээн бичжээ.

20. Одоо бол яах цаг вэ?

20 Одоо бол эргэлзэх цаг биш ээ. Бүх үндэстэнд гэрчлэл болон, дэлхий даяар явагдаж байгаа Библийн гэгээрүүлэх агуу их ажлыг Ехова ивээж байгаа нь ил тод харагдаж байна (Матай 24:14). Үнэнийг өөрийн болгож, бусадтай хуваалцагтун. Ирээдүйд мөнх амьдрах эсэх тань одоо таны хийж байгаа зүйлээс хамаарна. «Анжиснаас» зохих ёсоор барихаа боливол Еховагийн ивээлийг хүртэхээ болино (Лук 9:62). Одоо бол бидний «нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзний үйл хэрэгт үргэлж бялхсан байх» цаг юм (1 Коринт 15:58).

[Зүүлт]

a «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны нэгдүгээр сарын 1-ны дугаарын 13, 14-р хуудсыг үзнэ үү. «Эцсийн өдрүүд» 1914 оноос эхэлснийг баттай нотлох зургаан баримтыг 13—18-р догол мөрд дурджээ.

Та санаж байна уу?

• Эргэлзээг хэрхэн арилгаж болох вэ?

• Елишагийн зарцын жишээнээс ямар сургамж авч болох вэ?

• Ямар сонирхолд автахаас цаг үргэлж сэрэмжилж байх хэрэгтэй вэ?

• Еховагийн Гэрч гэдгээ ил тод мэдэгдэх нь яагаад чухал бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах