Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн19 №. 3 х. 6-7
  • Хүн мөнх амьдрахаар бүтээгдсэн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хүн мөнх амьдрахаар бүтээгдсэн
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • НАЙДАХ ҮНДЭС
  • УРТ НАСАЛСАН ХҮМҮҮС
  • «Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Хүн яагаад хөгширч үхдэг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
  • Дэлхий дээр мөнх амьдрах боломж танд бий
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
  • Хүн төрөлхтний төлөө Бурхан ямар санаа зорилготой вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
хцн19 №. 3 х. 6-7
Хүмүүс ууланд алхан байгалийн сайхныг биширч байна

Хүн мөнх амьдрахаар бүтээгдсэн

УРТ насалж, удаан жаргахыг хүсдэггүй хэн байх билээ? Эрүүл саруул, жаргалтай, мөнх амьдарвал мөн сайхан аа. Хайртай хүмүүсээсээ хагацахын зовлон үзэхгүй, дэлхийг тойрон аялна, авьяасаа хөгжүүлнэ, шинийг сурна, мэдлэг туршлага хуримтлуулна, хүсэж сонирхдог бүх юмаа хийнэ.

Ингэж амьдрахыг хүсэх нь буруу биш ээ. Бурхан бидний зүрхэнд мөнх амьдрах хүслийг суулгасан гэж Библид байдаг (Номлогчийн үгс 3:11). Бас «Бурхан бол хайр» гэж байдаг (1 Ёохан 4:8). Хайр халамжтай Бурхан, хүнийг мөнх амьдрах гэдэг биелшгүй хүсэлтэйгээр бүтээнэ гэж үү?

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Библид үхлийг эвлэршгүй «дайсан» гэсэн байдаг (1 Коринт 15:26). Эрт орой хэзээ нэгэн цагт бүгд л үхдэг. Үхлийн тухай бодохоор олон хүний сэтгэл тавгүйтэж, айж түгшдэг. Энэ дайсныг дарж болдог болов уу?

НАЙДАХ ҮНДЭС

Бурхны санаж зорьсноор, хүн үхэхгүй байх байсан гэвэл та итгэх үү? Хүнийг дэлхий дээр мөнх амьдруулах санаа зорилготой байсныг нь батлах баримт Библийн «Эхлэл» номд бий. Ехова хүнийг оршин суулгахын тулд дэлхийг бэлдэж, амьдрахад таатай болгосон. Дараа нь анхны хүн Адамыг бүтээж, диваажин болох Еден цэцэрлэгт суулгасан. Тэгээд «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» (Эхлэл 1:26, 31).

Адам, Бурхны дүр төрхөөр, төгс бүтээгдсэн (Дэд хууль 32:4). Эхнэр Ева нь ч төгс бие махбод, төгс оюун ухаантай байжээ. Ехова тэдэнд «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир» хэмээн айлджээ (Эхлэл 1:28).

Үр удмаараа дэлхийг дүүргэхэд цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Ева хүүхдүүдтэй болж, хүүхдүүд нь үр хүүхэдтэй болж Еховагийн санаж зорьсноор дэлхийг дүүргэх ёстой байв (Исаиа 45:18). Тэгэхлээр Ехова, Адам Ева хоёрыг үр хүүхэд төрүүлж ач зээгээ үзэх төдийхөн амьдрахаар бүтээсэн бол дэлхийг дүүргэ гэж хэлэх байсан уу?

Тэдэнд амьтдыг захир гэж хэлснийг нь ч бодоод үз дээ. Адам амьтанд нэр өгөх ёстой байлаа. Бас л цаг хугацаа шаардсан ажил (Эхлэл 2:19). Амьтдыг захирахын тулд тэднийг ажиглаж, танилцаж, яаж харьцахаа мэдэж авах ёстой байлаа. Үүнд чамгүй их цаг хугацаа орно.

Тэгэхлээр, газар дэлхийг дүүргэн амьтдыг захир хэмээн Бурхны айлдсаныг бодож үзвэл, анхны хосыг урт удаан амьдруулахаар бүтээсэн байх нь. Үнэхээр ч анхны хүмүүс их урт насалжээ.

БУРХАН ХҮНИЙГ ДИВААЖИН ДЭЛХИЙД МӨНХ АМЬДРУУЛАХ САНАА ЗОРИЛГОТОЙ

УРТ НАСАЛСАН ХҮМҮҮС

Адам

Адам 930 насалсан

Метусела

Метусела 969 насалсан

Ноа

Ноа 950 насалсан

Орчин үеийн хүн

Өнөө үеийн хүмүүс 70, 80 насалдаг

Өнөөгийн биднээс хавьгүй урт насалсан хүмүүсийн тухай Библид гардаг. «Адам есөн зуун гучин жил наслаад үхэв» гэж байдаг. Түүнээс гадна урт насалсан өөр зургаан хүний нэр гардаг. Тэд бол Сет, Енош, Кенан, Иаред, Метусела, Ноа юм. Энэ хүмүүс бүгд Ноагийн үед болсон усан галаваас өмнө амьдарч байжээ. Ноа гэдэг хүн үерээс өмнө 600 насалсан байв (Эхлэл 5:5–27; 7:6; 9:29). Яагаад тэгж их урт насалдаг байсан юм бол?

Тэд хүний төгс байсан үетэй ойролцоо цаг үед амьдарч байсан юм. Энэ нь урт насалсных нь гол шалтгаан юм. Төгс байх урт наслах хоёр ямар холбоотой вэ? Үхэл гэдэг дайсныг хэрхэн дарах вэ? Эдгээр асуултад хариу авахаасаа өмнө хүн яагаад хөгширч үхдэг болсныг мэдэж авцгаая.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах