Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн20 №. 1 х. 3-5
  • Үнэний эрэлд

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үнэний эрэлд
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ҮНЭН ЮМ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ?
  • ҮНЭНИЙГ ЭРЖ ХАЙХ НЬ
  • ҮНЭНИЙГ ӨГҮҮЛДЭГ ЦОРЫН ГАНЦ НОМ
  • Үнэний Бурхныг дуурайгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
  • «Үнэний замаар явж байгаарай»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • «Би Таны үнэнээр явах болно»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Хөршдөө үнэнийг яригтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
хцн20 №. 1 х. 3-5
Нэгэн хүн, тавиур дүүрэн ном харж байна

Үнэний эрэлд

Үнэнийг мэдэх нь амь настай холбоотой чухал асуудал. Жишээ нь, халдварт өвчин хэрхэн тархдаг вэ гэсэн асуултын үнэн зөв хариуг мэдвэл амь насаа ч аварна.

Энэ асуултын үнэн зөв хариуг хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш олж мэдэж чадахгүй явсан. Үүнээс болж халдварт өвчин, тахлаар сая сая хүн амиа алджээ. Эрэн хайсны эцэст эрдэмтэд үнэн учрыг нь олов. Аливаа өвчин ихэнхдээ нян, бактери, вирусээс үүсдэгийг тэд олж илрүүлсэн юм. Ийм чухал үнэнийг олж мэдсэний үрээр олон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилж чаддаг болж, хүмүүс харьцангуй эрүүл, урт удаан наслах болсон.

Өөр ямар ямар чухал асуулт байдаг вэ? Дараах асуултын хариуг үнэнээр нь мэдчихвэл таны амьдралд яаж нөлөөлөх вэ?

  • Бурхан гэж хэн бэ?

  • Есүс Христ гэж хэн бэ?

  • Бурхны Хаант төр гэж юу вэ?

  • Ирээдүй маань ямар байх вэ?

Олон сая хүн эдгээр асуултын хариуг олж аваад илүү утга учиртай амьдрах болжээ. Танд ч бас ийм боломж бий.

ҮНЭН ЮМ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ?

«Үнэнийг олж авна гэдэг ч бүтэхгүй хэрэг байх даа» гэж та бодох байх. Ер нь аливаа юмны талаарх чин үнэнийг олж мэднэ гэдэг улам л хэцүү болж байна. Яагаад тэр вэ?

Олон хүн төр засаг, бизнесийнхэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийг үнэн юм ярьдаг гэдэгт эргэлздэг. Тэд хүний санал бодол, үнэн худлыг хутгасан юм уу ор үндэсгүй худал мэдээллийг баттай эх сурвалжаас мэдээлж байгаа мэтээр ойлгуулж хүмүүсийг төөрөгдүүлдэг. Хүмүүс бие биедээ итгэдэггүй, олж авч байгаа мэдээлэл нь худал учраас үнэн юм гэж байдаггүй, байлаа ч өөрсдөд нь хамаагүй гэж боддог.

Гэхдээ байдал ийм байлаа ч амьдралын чухал чухал асуултад үнэн зөв хариуг олж авах боломж байдаг юм болов уу? Яаж олж авах вэ?

ҮНЭНИЙГ ЭРЖ ХАЙХ НЬ

Хүн үнэнийг үргэлж хайдаг. Жессикад тохиолдсон явдлыг авч үзье. «Манай охин самрын харшилтай. Жаахан л самар идвэл үхэж ч магадгүй» гэж тэрбээр хэлсэн юм. Худалдаж авч байгаа хүнс нь охинд нь аюулгүй эсэхийг Жессика магадлах шаардлагатай. Жессика цааш нь «Би хүнсний бүтээгдэхүүн дээрх зааврыг сайн уншиж, ямар орц найрлагатайг нь сайн хардаг. Тэгээд нарийн судалж, үйлдвэрлэгч байгууллагатай нь хүртэл холбоо барьж, газрын самар санамсаргүй байдлаар орсон эсэхийг асуудаг. Бас өөр найдвартай эх сурвалжаас үнэхээр энэ компани эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эсэхийг лавлаж хардаг» гэж ярьсан юм.

Дараа нь тавиураас авсан нэг номоо таблетаас олж авсан зүйлтэйгээ харьцуулж байна

Таны нөхцөл байдал Жессикагийнх шиг хүнд биш байж болох юм. Гэхдээ түүний адилаар, аливаа асуудлын талаарх үнэн мөнийг хайхдаа дараах аргыг хэрэглээд үзээрэй.

  • Баримтыг олж авах.

  • Нэмэлт судалгаа хийх.

  • Мэдээллийн эх сурвалж найдвартай эсэхийг магадлах.

Амьдралын чухал асуултын хариуг ч бас ийм аргаар олж авч болно. Хаанаас авч болох вэ?

ҮНЭНИЙГ ӨГҮҮЛДЭГ ЦОРЫН ГАНЦ НОМ

Жессика Библид бичсэн зүйлийн үнэн эсэхийг магадлажээ. Ингэхдээ хүнсний харшлын талаар судалсан тэр л аргаа хэрэглэжээ. Тэрбээр: «Уншсаныгаа сайтар тунгаан бодож, нарийн нямбай гэгч нь судалдаг байсан болохоор Библид бичсэн зүйлийг үнэн гэдэгт итгэдэг болсон» гэж хэлсэн юм. Жессикагийн адилаар, сая сая хүн дараах асуултын талаар Библид юу гэж бичсэн байдгийг мэдэж авчээ.

  • Амьдралын утга учир юу вэ?

  • Хүн үхээд яадаг вэ?

  • Хүн яагаад зовдог вэ?

  • Зовлонг арилгахын тулд Бурхан юу хийж байгаа вэ?

  • Гэр бүлээрээ яавал жаргалтай амьдрах вэ?

Тэгээд Библи уншиж байна, компьютер нь нээлттэй байна

Эдгээр болон бусад асуултын үнэн зөв хариуг олъё гэвэл Библийг уншиж, www.pr418.com сайт руу орж судалгаа хийгээрэй.

«Харуулын цамхаг» сэтгүүлийн энэ дугаараар дараах асуултын хариуг авч үзнэ.

  • Бурхан гэж хэн бэ?

  • Есүс Христ гэж хэн бэ?

  • Бурхны Хаант төр гэж юу вэ?

  • Ирээдүй маань ямар байх вэ?

Эхлээд Библийг үнэний эх булаг гэж хэлж болохын учрыг авч үзье.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах