Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн21 №. 2 х. 10-12
  • Шинэ ертөнцөд амьдрахын тулд

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Шинэ ертөнцөд амьдрахын тулд
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2021
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУРХНЫГ «ТАНЬЖ МЭДВЭЛ» ТӨГСГӨЛИЙГ ЭСЭН МЭНД ДАВНА
  • БУРХНЫ ҮГ БИБЛИЙГ ӨДӨР БҮР УНШААРАЙ
  • БУРХНААС ТУСЛАМЖ ГУЙГААРАЙ
  • Дэлхий дээр мөнх амьдрах боломж танд бий
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
  • Бид мөнх амьдарна
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Дэлхий диваажин болох цаг ойртжээ!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2021
  • «Харагтун! Би бүхнийг шинэчилнэ»
    «Харагтун! Би бүхнийг шинэчилнэ»
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2021
хцн21 №. 2 х. 10-12

Шинэ ертөнцөд амьдрахын тулд

Асуудал бэрхшээлээр дүүрсэн хорон муу нийгмийг Бурхан удахгүй устгана гэдгийг өмнөх өгүүллүүдээс үзсэн. Тэгвэл ийм зүйл болно гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? Бурхны үг Библид дараах амлалт байдаг.

«Ертөнц ... үгүй болно» (1 ЁОХАН 2:17).

Гэхдээ энэ Библийн зүйлийн сүүл хэсэгт төгсгөлийг эсэн мэнд давах хүмүүс байх тухай бас гардаг.

«Бурхны хүсэлд нийцүүлдэг хүн мөнх амьдарна».

Төгсгөлийг эсэн мэнд давъя гэвэл Бурхны хүсэл таалалд нийцүүлж амьдрах хэрэгтэй. Үүний тулд Бурхан биднээс юу хүсдэгийг мэдэж авах нь амин чухал юм.

БУРХНЫГ «ТАНЬЖ МЭДВЭЛ» ТӨГСГӨЛИЙГ ЭСЭН МЭНД ДАВНА

Зураг: 1. Эмнэлгийн асрагч ажилдаа ядраад хана налан сууж байна. 2. Ажлын газрын кафед хамт ажилладаг асрагч нь сэтгүүл уншаад жаргалтай сууж байгааг нөгөө асрагч анзаарчээ. 3. Хамт ажилладаг асрагч нь нөгөө асрагчид Библийн зүйл үзүүлж, jw.org сайтын нэрийн хуудас өгч байна.

Есүс «Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг ... үргэлж таньж мэдэх ёстой» гэжээ (Ёохан 17:3). Төгсгөлийг эсэн мэнд давж мөнх амьдрахын тулд бид Бурхныг «таньж мэдэх» хэрэгтэй. Энэ нь зүгээр Бурхан байдаг гэдэгт итгэх юм уу, түүний тухай зарим зүйлийг мэдэж аваад л болно гэсэн үг биш. Харин Бурхантай найз болох хэрэгтэй. Ер нь найзууд бие биедээ цаг заваа зориулж байж дотносдог. Бурхантай найз болоход ч мөн адил. Бурхантай ойр дотно болохын тулд Библиэс дараах зүйлсийг мэдэж авах зайлшгүй шаардлагатай.

Библийн гол сургаалууд

Эмнэлгийн асрагч гэртээ jw.org сайтыг үзэж байна.

Бурхан хүмүүсийг диваажин дэлхийд амьдруулахаар бүтээсэн.

Бурхан анхны хүмүүн хос Адам, Ева хоёрыг бүтээж, Еден хэмээх үзэсгэлэнт цэцэрлэгт суулгажээ. Бурхан тэднийг төгс бие, төгс оюун ухаантай, мөнх амьдрахаар бүтээсэн. Мөн жаргалтай амьдрахад хэрэгтэй бүхнийг нь элбэг дэлбэгээр хангаж өгчээ. Бурханд дуулгавартай байсан цагт тэд хэзээ ч үхэхгүй байх байсан. Гэвч тэр хоёр Бурхны өгсөн энгийн тушаалыг санаатайгаар зөрчжээ.

Өнөөгийн нийгэм зовлон зүдүүрээр дүүрэн байдгийн учир.

Анхны хүн Адам Бурханд дуулгаваргүй загнаснаасаа болж өөрийнхөө болон хүн төрөлхтний мөнх амьдрах боломжийг үгүй хийсэн. Библид «Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ» гэж байдаг (Ром 5:12). Хүн эцэг эхийнхээ өвчнийг өөрөө ч мэдэлгүй авч төрдөг шиг үр удам нь бүгдээрээ Адамын төгс бус байдлыг өвлөн авч, хөгширч, үхдэг болсон.

Бурхан биднийг аврахын тулд юу хийсэн бэ?

Библид «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» гэж байдаг (Ёохан 3:16). Бурхан биднийг нүгэл үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд Есүсийг дэлхий рүү илгээж амийг нь зольсон. Энэ тухай Прабхакар гэдэг 86 настай энэтхэг эрэгтэй: «Хүүгээ миний төлөө золиос болгож өгснийг нь бодохоор Еховагийнa агуу хайрыг мэдэрдэг. Энэ хайрын ачаар л би мөнх амьдрах найдвартай болсон» гэжээ.

Бидний төлөө хийсэн бүхэнд нь Бурханд талархлаа хэрхэн илэрхийлэх вэ?

Талархлаа илэрхийлэхийн тулд «Хуулийг нь сахих» хэрэгтэй гэж Библид байдаг (1 Ёохан 2:3). Ехова хайрандаа хөтлөгдөн жаргалтай, сайхан амьдрах аргыг хууль тушаалаараа дамжуулан хэлж өгдөг (Исаиа 48:17, 18). Бурхан биднийг зовоосой гэж хүсдэггүй. Удирдлага зааврыг нь дагадаг хүнийг одоо сайхан амьдруулахаас гадна, үүрд мөнх жаргалтай амьдруулахаа амласан.

БУРХНЫ ҮГ БИБЛИЙГ ӨДӨР БҮР УНШААРАЙ

Эмнэлгийн асрагч цайныхаа цагаар гадаа сууж Библи уншаад тэнгэр лүү харж байна.

Бурханд залбирч, хүслийнх нь дагуу амьдардаг бол та төгсгөлийг эсэн мэнд давна

Бид амьдрахын тулд тогтмол хооллодог. Харин Есүс «Амьд явахын тулд хүн зөвхөн талх идэх бус, Еховагийн хэлсэн үг бүрийг дагах ёстой» хэмээжээ (Матай 4:4).

Библи бол Еховагийн үг юм. Энэ ариун номоос Бурхан хүн төрөлхтний төлөө юу хийсэн, одоо юу хийж буй, мөн ирээдүйд юу хийх тухай мэдэх боломжтой.

БУРХНААС ТУСЛАМЖ ГУЙГААРАЙ

Хэрэв та Бурханд дуулгавартай байхыг хүсдэг ч, дургүй зүйлийг нь хийчихээд байдаг бол яах вэ? Бурхныг илүү сайн таньж мэдэх тусам дотносож, дургүй зүйлийг нь хийхээ болино.

Садар самуун явдалтай байсан нэг эмэгтэйн тухай бодож үзье. Түүнийг Сакура гэж нэрлэе. Сакура Библийг судлаад «Садар самуун явдлаас зугтагтун» гэсэн Бурхны тушаалыг мэдэж авчээ (1 Коринт 6:18). Тэрээр Бурханд шаргуу залбирч, хүч тэнхээтэй болсныхоо ачаар муу зуршлаасаа ангижирчээ. Гэхдээ одоо ч буруу хүсэлтэйгээ тэмцэх шаардлага гардаг гэнэ. «Садар самуун бодол хааяа толгойд орж ирдэг. Тэр үед өөрийн хүчээр тэмцэж чадахгүйгээ мэддэг учраас Еховад хандан сэтгэлээ уудлан залбирдаг. Залбирлын ачаар Еховатай илүү дотно болж чадсан» гэж Сакура ярьсан юм. Өнөө үед Ехова Сакура шиг сая сая хүнд өөрийг нь таньж мэдэх боломж олгож байна. Тэд Бурхныг таньж мэдсэнээрээ амьдралаа өөрчилж, хүсэл таалалд нь нийцүүлж амьдрах хүч тэнхээтэй болдог (Филиппой 4:13).

Найзууд бие биеэ мэдэх тусам дотносдог шиг Бурхныг таньж мэдэх тусам «Бурхан ч та нарыг мэддэг» болж андын холбоо тань улам зузаарна (Галат 4:9; Дуулал 25:14). Тэгвэл та Бурхны байгуулах шинэ ертөнцөд амьдрахад бэлэн болно. Шинэ ертөнц ямар байх вэ? Дараагийн өгүүллээс мэдэж авъя.

a Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах