Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц24 4 сар х. 31
  • Таны мэдлэгт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны мэдлэгт
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Ижил төстэй материал
  • «Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Амьдралд гарах өөрчлөлтийг давахдаа Бурхны сүнсэнд найдагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • Ехова эртний үйлчлэгчдийнхээ «Аврагч» байсан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
хц24 4 сар х. 31

Таны мэдлэгт

Давидын цэрэгт яагаад харь үндэстний хүмүүс алба хашиж байсан бэ?

ДАВИДЫН цэрэгт аммон хүн Зелек, хит хүн Уриа, моаб хүн Итма зэрэг хүн алба хашиж байв (Ш.дээд 11:39, 41, 46).a Мөн херетчүүд, пелетчүүд, гитчүүд ч байсан (2 Сам. 15:18). Херетчүүд болон пелетчүүд филистчүүдтэй гарал нэг бололтой (Езе. 25:16). Гитчүүд нь Филистийн Гат хотын оршин суугчид байв (Иош. 13:2, 3; 1 Сам. 6:17, 18).

Давид харь үндэстний хүмүүсийг цэрэгт нь алба хашихыг яагаад зөвшөөрсөн бэ? Тэд өөрт нь, хамгийн гол нь Еховад үнэнч гэдэгт итгэсэн. Жишээлбэл Библийн нэг толь бичигт херетчүүд болон пелетчүүдийн тухай «Тэд Давидын засаглалын хамгийн хүнд хэцүү үед түүнд үнэнч байсан» гэж бичжээ («The New Interpreter’s Dictionary of the Bible»). Үнэнчээ хэрхэн харуулсан бэ? «Израилийн бүх хүн» Давид хааныг орхиод «Шеба гэгч ... үймээн дэгдээгчийг» дагахад херетчүүд, пелетчүүд Давидын талд бат зогсож, Шебагийн бослогыг дарахад тусалсан (2 Сам. 20:1, 2, 7). Мөн Давидын хүү Адониа хаан ширээг нь булаахыг оролдоход тэд Давидад үнэнч байж, Еховагийн сонгосон Соломоныг хаан ширээнд суулгахад нь тусалсан (Х.дээд 1:24–27, 38, 39).

Давидад тууштай үнэнч байсан бас нэг хүн бол гит хүн Иттаи юм. Давидын хүү Абсалом эцгийнхээ эсрэг босож, ард түмний зүрх сэтгэлийг өөртөө татаж байх үед Иттаи 600 эрчүүдийнхээ хамт Давид хааныг дэмжиж байв. Давид түүнийг харь хүн учир өөрийнх нь төлөө байлдах хэрэггүй гэдэг. Харин Иттаи: «ЭЗЭНий амьд буйгаар болон эзэн хааны амьд буйгаар тангараглая. Миний эзэн хаан амьд ч байсан, үхсэн ч байсан, хаа байсан газар нь боол би тантай хамт байна» гэж хэлдэг (2 Сам. 15:6, 18–21).

Иттай Давид хаан хоёр уулзаад баяртайгаар ярилцаж байна.

Иттаи Бурхны томилсон хаан Давидад үнэнч байсан

Херетчүүд, пелетчүүд, гитчүүд харь хүмүүс хэдий ч Ехова бол жинхэнэ Бурхан, Давид бол түүний томилсон нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Ийм үнэнч хүмүүс өөрийнх нь талд байсанд Давид хэчнээн их талархсан бол оо!

a Дэд хууль 23:3–6-д аммончууд, моабчуудыг Израйлын чуулганд орохыг хориглосон Бурхны хууль байдаг. Энэ нь тэд израйл хүний адил эрх эдэлж хууль ёсны иргэн нь болох боломжгүйг хэлсэн. Харин Бурхны ард түмэнтэй харьцаж, тэдний дунд амьдрахыг нь хориглоогүй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах