Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 27
  • Египетийг муу хаан захирдаг болсон нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Египетийг муу хаан захирдаг болсон нь
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Улаан тэнгисийг гаталсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Мосе Аарон хоёр фараонтой уулзсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Бурхан израильчуудыг чөлөөлсөн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Гэр бүлээрээ Египет уруу нүүсэн нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 27

ӨГҮҮЛЛЭГ 27

Египетийг муу хаан захирдаг болсон нь

ЭД НАР хүмүүсийг албадан ажиллуулж байна. Нэг ажилчныг ташуурдаж байгаа хүнийг хар даа! Энэ ажилчид бол Иаковын үр удам бөгөөд тэднийг израильчууд гэдэг. Харин тэднийг албадан ажиллуулж байгаа хүмүүс бол египетчүүд юм. Израильчууд Египетийн боол болжээ. Яагаад ингэв ээ?

Иаковын өнөр бүл Египетэд олон жилийн турш тайван амгалан амьдарч байлаа. Иосеф тэдэнд санаа тавьдаг байв. Тэрбээр Египетэд фараоны дараа ордог чухал хүн байсан шүү дээ. Гэвч хожим Иосеф нас баржээ. Тэгтэл израильчуудад дургүй шинэ фараон Египетийг захирдаг болов.

Тэгээд өнөө муу фараон израильчуудыг боол болгожээ. Бас тэднийг харгис хатуу хүмүүсээр харгалзуулав. Тэд Египетийн хотуудыг барих хүнд хүчир ажлыг израильчуудаар хийлгэж байлаа. Тэглээ ч израильчууд өсөж олширсоор байв. Египетчүүд тэднийг хэтэрхий олширч, хүчирхэг болох вий гэж айдаг боллоо.

Фараоны юу хийснийг чи мэдэх үү? Израиль ээжүүдийг хүүхдээ төрүүлэхэд нь тусалдаг эмэгтэйчүүд байдаг байв. Фараон тэдэнд: «Хүү төрвөл ал» гэж тушаажээ. Гэвч тэд сайн хүмүүс байсан учраас нялх хүүхдүүдийг алаагүй юм.

Тэгэхлээр нь фараон бүх ард түмэндээ: «Израилийн нялх хөвгүүдийг булаан авч алагтун. Зөвхөн охидыг амьд үлдээ» гэж тушаажээ. Харгис тушаал биш гэж үү? Нялх хөвгүүдээс нэг хүү яаж амьд үлдсэн тухай үзэцгээе.

Египетээс гарсан нь 1:6–22.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах