Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 4 х. 7
  • Бурхан Абрахамтай гэрээ байгуулсан нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан Абрахамтай гэрээ байгуулсан нь
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Ехова түүнийг «Миний найз» гэсэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Бурхан Абрахамын итгэлийг шалгасан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Та «жинхэнэ суурьтай хотыг» хүлээж байна уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Абрахам Бурхны анд нөхөр мөн
    Библийн тухай өгүүлдэг миний ном
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 4 х. 7
Абрахам оддыг харж байна

ХЭСЭГ 4

Бурхан Абрахамтай гэрээ байгуулсан нь

Абрахам бат итгэлтэйгээр Бурханд захирагдаж байсан бөгөөд Ехова ч түүнийг ивээж, үр удмыг нь өнөр өтгөн болгохоо амлав

НОАГИЙН үед болсон Усан галаваас хойш 350 жил өнгөрчээ. Абрахам гэгч хүн Ур хэмээх хөгжин цэцэглэсэн их хотод (одоогийн Иракийн нутаг) амьдарч байлаа. Тэрбээр Бурханд бат итгэдэг хүн байв. Гэтэл нэг удаа итгэл нь соригджээ.

Ехова Абрахамд төрсөн нутгаа орхиж, харийн нутаг руу нүүхийг тушаажээ. Тэр нь Канаан нутаг байлаа. Абрахам огтхон ч тээнэгэлзэлгүй тушаалыг дагав. Эхнэр Сара, ач дүү Лот, зарц шивэгчдээ дагуулан бүх гэр бүлээрээ урт зам туулан явсаар Канаан нутагт очиж, майханд амьдрах болжээ. Ехова Абрахамтай гэрээ байгуулж, түүнийг агуу үндэстэн болгохоо амлав. Дэлхийн бүх хүн төрөлхтөн тэр үндэстнээр дамжин ивээл хүртэх бөгөөд Абрахамын үр удам Канаан нутгийг өвлөн авах байлаа.

Абрахам Лот хоёрын мал сүрэг өсөж үржин, тэд ихэд хөрөнгөжив. Абрахам хувиа бодолгүй, Лотоор хүссэн нутгийг нь сонгуулсанд Лот Иордан голын үржил шимт тал хөндийг сонгож, Содом хотын ойролцоо суурьшжээ. Гэтэл Содомын эрчүүд Еховагийн эсрэг ноцтой нүгэл үйлддэг, ужид самуун явдалтай хүмүүс байв.

Ехова Бурхан Абрахамын үр удмыг тэнгэрийн од шиг олон болгохоо амлав. Абрахам уг амлалтад бат итгэжээ. Гэвч хайртай эхнэр Сара нь хүүхэд төрүүлэхгүй л байлаа. Абрахамыг 99, Сараг 90 настай байхад Бурхан Абрахамыг хүүтэй болно гэж хэлжээ. Үнэхээр Бурхны үг биелж, Сара Исаак гэдэг хүү төрүүлэв. Абрахамд өөр хүүхдүүд байсан ч Еден цэцэрлэгт Бурхны амлаж байсан Аврагч Исаакийн удмаас гарах байв.

Энэ хугацаанд зөв шударга Лот гэрийнхнийхээ хамт Содомд амьдарч байсан ч тэндхийн ёс журамгүй хүмүүс шиг болоогүй юм. Ехова Содомыг устгахынхаа өмнө Лотыг аюулаас сэрэмжлүүлэхээр тэнгэр элчүүдээ илгээжээ. Тэнгэр элчүүд Лот болон гэр бүлийнхэнд нь Содомоос зугтахыг ятгаж, замдаа эргэж харахгүй байхыг сануулав. Дараа нь Бурхан Содом болон түүний ойролцоох, ёс бус явдлаар дүүрсэн Гоморра гэдэг хотын дээр гал, хүхрээр бороо оруулж, оршин суугчдыг нь газрын хөрснөөс арчжээ. Лот хоёр охиныхоо хамт зугтав. Харин эхнэр нь ард үлдсэн юмандаа сэтгэл хоргодсондоо тэр үү, эргээд харчихжээ. Ингэж дуулгаваргүй загнасны балгаар амиа алдсан юм.

​—Эхлэл 11:10–19:38-д үндэслэв.

  • Абрахам Канаан руу нүүсний учир юу вэ?

  • Ехова Абрахамтай ямар гэрээ байгуулсан бэ?

  • Ехова ямар учраас Содом Гоморраг устгасан бэ?

ГЭРЭЭНИЙ БУРХАН

Библийг бичиж байх үед ямар нэг амлалтыг баталгаажуулан гэрээ байгуулдаг байжээ. Ехова хэд хэдэн гэрээ байгуулж, Еденд амласан Аврагчийн тухай санаа зорилгоо хэрхэн биелүүлэхээ аажмаар илчилж байв. Тэр Аврагч Абрахамын удмаас гарах нь түүнтэй байгуулсан гэрээнээс харагддаг. Дараа дараагийн гэрээнүүд Бурхны амласан Нэгэн чухам хэн болохыг танихад тус болох байлаа.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах