Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • мн өгүүллэг 13
  • Абрахам Бурхны анд нөхөр мөн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Абрахам Бурхны анд нөхөр мөн
  • Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ижил төстэй материал
  • Ехова түүнийг «Миний найз» гэсэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Та «жинхэнэ суурьтай хотыг» хүлээж байна уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Бурхан Абрахамын итгэлийг шалгасан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Бурхан Абрахамтай гэрээ байгуулсан нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
Библийн тухай өгүүлдэг миний ном
мн өгүүллэг 13

ӨГҮҮЛЛЭГ 13

Абрахам Бурхны анд нөхөр мөн

УСАН ГАЛАВЫН дараа хүмүүсийн нүүн очиж, суурьшсан газрын нэг бол Ур байлаа. Тэр нь олон сайхан байшинтай том хот болов. Харин тэндхийн хүмүүс хуурамч бурхдыг шүтдэг болжээ. Ийнхүү Бабелд хийж байсан муу үйлээ давтжээ. Ноа, хүү Шемтэйгээ хамт Еховад үйлчилж байхад Ур болон Бабелын хүмүүс үйлчилдэггүй байв.

Усан галаваас хойш 350 жилийн дараа үнэнч Ноа нас баржээ. Үүнээс хойш яг хоёр жилийн дараа энэ зураг дээр байгаа хүн төрсөн билээ. Тэр бол Бурхны хувьд маш онцгой хүн байсан юм. Түүнийг Абрахам гэдэг. Тэрбээр ах дүү, амраг садантайгаа Ур хотод амьдардаг байв.

Нэгэн өдөр Ехова Абрахамд: «Ур хотыг хамаатан садантайгаа орхиж, миний чамд зааж өгөх газар уруу яв» гэж хэлжээ. Абрахам Бурхны үгэнд орж, Ур хотын тохилог сайхан амьдралаа орхисон уу? Тийм ээ, орхисон. Абрахам Бурхны үгэнд үргэлж ордог байсан учраас «Бурхны анд нөхөр» хэмээн алдаршжээ.

Хамаатан садангаас нь нэлээд хэдэн хүн Абрахамтай хамт Ураас явжээ. Түүнтэй хамт аав Тера, ач дүү Лот нь явсан байна. Мөн эхнэр Сара нь хамт явсан нь мэдээж. Тэд яван явсаар Харан гэдэг газар ирэв. Хожим эцэг Тера нь тэнд нас баржээ. Энэ газар Ураас маш хол байдаг ажээ.

Удалгүй Абрахам гэрийнхэнтэйгээ Харанаас хөдөлж, Канаан нутагт ирэв. Тэнд Ехова: «Энэ нутгийг би чиний үр удамд өгнө» гэж хэлжээ. Абрахам Канаанд суурьшиж, майханд амьдрах болов.

Бурхан түүнд тусалсан учраас олон хонь малтай, хэдэн зуун зарцтай болжээ. Гэвч Абрахам Сара хоёр төрсөн үр хүүхэдгүй л байлаа.

Абрахамыг 99 настай байхад Ехова: «Чамайг олон үндэстний эцэг болгохоо би амлаж байна» гэж хэлжээ. Гэтэл Абрахам Сара хоёр хөгширч, хүүхэд гаргах наснаасаа хэтэрчихээд байхад энэ амлалт яаж биелэх юм бол?

Эхлэл 11:27–32; 12:1–7; 17:1–8, 15–17; 18:9–19.

Судлах асуултууд

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах