Он цагийн хэлхээ
«Эхэнд...»
МЭӨ 4026 он Адамыг бүтээв
МЭӨ 3096 он Адам үхэв
МЭӨ 2370 он Галав юүлэв
МЭӨ 2018 он Абрахам төрөв
МЭӨ 1943 он Абрахамтай гэрээ байгуулав
МЭӨ 1750 он Иосефыг худалдав
МЭӨ 1613 оноос өмнө Иов соригдов
МЭӨ 1513 он Египетээс гарав
МЭӨ 1473 он Израиль Иошуагийн удирдлагаар Канаан руу оров
МЭӨ 1467 он Канааны гол хэсгийг эзлэв
МЭӨ 1117 он Саулыг хаан болгон тослов
МЭӨ 1070 он Бурхан Давидад Хаанчлал амлав
МЭӨ 1037 он Соломон хаан болов
МЭӨ 1027 он Иерусалимын сүм баригдаж дуусав
≈МЭӨ 1020 он «Соломоны дуун» бичигдэв
МЭӨ 997 он Израиль хоёр хаант улс болж задрав
≈МЭӨ 717 он «Сургаалт үгс»-ийн эмхтгэл дуусав
МЭӨ 607 он Иерусалим устгагдав; Вавилонд цөлөгдөв
МЭӨ 539 он Кореш Вавилоныг эзлэв
МЭӨ 537 он Цөлөгдсөн иудейчүүд Иерусалим руу буцав
МЭӨ 455 он Иерусалимын хэрмийг сэргээв; 69 «долоон хоног» эхлэв
МЭӨ 443 оноос хойш Малахи зөгнөлийн номоо бичив
≈МЭӨ 2 он Есүс төрөв
МЭ 29 он Есүс баптисм хүртэв Есүс Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлж эхлэв
МЭ 31 он Есүс 12 элчээ сонгов; Ууланд номлол айлдав
МЭ 32 он Есүс Лазарыг амилуулав
МЭ 33 оны нисан сарын 14 Есүс шонд хадуулав (Нисан сар аргын тооллын 3-р сарын дундаас 4-р сарын дунд хүртэл үргэлжилдэг)
МЭ 33 оны нисан сарын 16 Есүс амилав
МЭ 33 оны сиван сарын 6 Пентекостын өдөр; ариун сүнс асгарав (Сиван сар 5-р сарын дундаас 6-р сарын дунд хүртэл үргэлжилдэг)
МЭ 36 он Корнел христиан болов
≈МЭ 47–48 он Паулын анхны дэлгэрүүлэх аялал
≈МЭ 49–52 он Паулын хоёр дахь дэлгэрүүлэх аялал
≈МЭ 52–56 он Паулын гурав дахь дэлгэрүүлэх аялал
МЭ 61 он Паул Ромд хоригдож байхдаа захидал бичив
МЭ 62 оноос өмнө Есүсийн дүү Иаков захидал бичив
МЭ 66 он Иудейчүүд Ромын эсрэг бослого гаргав
МЭ 70 он Ромчууд Иерусалимыг сүмтэй нь устгав
≈МЭ 96 он Иохан «Илчлэлт»-ийг бичив
≈МЭ 100 он Сүүлчийн элч Иохан нас барав