Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 21
  • Сайн мэдээг яаж тунхагладаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сайн мэдээг яаж тунхагладаг вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • «Аз жаргалын сайн мэдээг авчирж байна»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
  • «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Еховагийн Гэрчүүд яагаад айлаар дэлгэрүүлдэг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Сайн мэдээг бусадтай хуваалцаарай
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 21
21-р хичээл. Нэг эрэгтэй хотын төвд дугуйтай тавиурын дэргэд хоёр Гэрчтэй ярьж байна.

ХИЧЭЭЛ 21

Сайн мэдээг яаж тунхагладаг вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Хүмүүст дуулгахгүй байхын аргагүй үнэхээр сайхан мэдээ Библид бий. Бурхны Хаант төр тун удахгүй хүн төрөлхтний бүх асуудал бэрхшээлийг шийднэ. Есүс энэ мэдээг бүх хүнд дуулгахыг шавь нартаа захисан (Матай 28:19, 20). Еховагийн Гэрчүүд Есүсийн энэ захиасыг яаж биелүүлдэг вэ?

1. Матай 24:14-т бичсэн зөгнөл яаж биелж байна вэ?

«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг ... дэлхий даяар тунхаглана» гэж Есүс зөгнөсөн (Матай 24:14). Энэ зөгнөл одоо биелж байна. Еховагийн Гэрчүүд дэлхий даяар 1000 гаруй хэлээр сайн мэдээг тунхагладаг. Энэ нүсэр ажлын ард гарахын тулд асар их хичээл зүтгэл гаргаж, зохион байгуулалттай байх шаардлагатай. Бас Еховагийн тусламж зайлшгүй хэрэгтэй.

2. Бид сайн мэдээг яаж дэлгэрүүлдэг вэ?

Бид Еховагийн санаа зорилгын тухай ярих боломж бүрийг ашигладаг. Тийм болохоор хүн хаана байна, тэнд дэлгэрүүлдэг. І зууны Христийн дагалдагчдын адилаар «айлаар» дэлгэрүүлдэг (Үйлс 5:42). Ингэж зохион байгуулалттай дэлгэрүүлдэг учраас жил бүр сая сая хүнд үнэнийг тунхагладаг. Гэхдээ зарим хүн гэртээ байдаггүй болохоор олон нийтийн газраар бас дэлгэрүүлдэг.

3. Хэн сайн мэдээг тунхаглах үүрэгтэй вэ?

Бүх Гэрч сайн мэдээг тунхагладаг. Энэ ажил маань хүмүүсийн амь настай холбоотой учраас бид боломж бололцоогоо дайчлан дэлгэрүүлдэг (1 Тимот 4:16-г уншина уу). Сайн мэдээ тунхагласныхаа төлөө цалин хөлс авдаггүй. Учир нь Библид «Үнэгүй авснаа үнэгүй өг» гэж байдаг (Матай 10:7, 8). Зарим хүн сайн мэдээнд маань нааштай ханддаггүй. Гэхдээ бид шантардаггүй. Яагаад гэвэл сайн мэдээ тунхаглах нь шүтлэгийн маань салшгүй хэсэг билээ. Биднийг дэлгэрүүлэхэд Ехова баярладаг.

УХАЖ ОЙЛГОЁ

Еховагийн Гэрчүүд дэлхий даяар яаж дэлгэрүүлдгийг, Ехова хэрхэн тусалдгийг мэдэж аваарай.

А. Хоёр Гэрч Коста-Рикагийн ногоон толгод дээр нэг эрэгтэйд дэлгэрүүлж байна. Б. Хоёр Гэрч хос АНУ-ын усан онгоцны зогсоол дээр загасчдад дэлгэрүүлж байна. В. Хоёр Гэрч Бениний тосгонд нэг эрэгтэйд дэлгэрүүлж байна. Г. Гэрч бүсгүй Тайландын хөвдөг зах дээр нэг эмэгтэйд дэлгэрүүлж байна. Д. Яп дахь хоёр Гэрч чулуун дурсгалын өмнө нэг эмэгтэйд дэлгэрүүлж байна. Е. Цастай өдөр Шведийн хоёр Гэрч голын дэргэдэх зам дээр нэг эмэгтэйд дэлгэрүүлж байна.

Дэлхий даяар дэлгэрүүлж байгаа нь: А) Коста-Рика, Б) АНУ, В) Бенин, Г) Тайланд, Д) Яп, Е) Швед

4. Бүх хүнд дэлгэрүүлэхийг зорьдог

Еховагийн Гэрчүүд газар газрын хүмүүст дэлгэрүүлэхийн тулд маш их хүчин чармайлт гаргадаг. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Дэлхий даяар гэрчлэх» нь (7:33)

  • Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэхийн тулд ийм их хичээдгийнх нь юу нь танд сайхан санагдаж байна вэ?

Матай 22:39; Ром 10:13–15-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Дэлгэрүүлдэг маань бусдыг хайрладгийн шинж гэж яагаад хэлж болох вэ?

  • Сайн мэдээ тунхагладаг хүмүүс Еховад ямар санагддаг вэ? (15-р зүйлийг үзнэ үү).

5. Бид Бурхны хамтран зүтгэгчид

Ехова бидний ажлыг удирддагийг батлах олон жишээ бий. Шинэ Зеландад нэг эмэгтэйд тохиолдсон явдлыг авч үзье. Тэрбээр нэг өглөө Еховагийн нэрийг хэлээд залбирч хүн явуулж өгөөч гэж гуйжээ. Тэгтэл гуравхан цагийн дараа Паул гэдэг Гэрч эрэгтэй хаалгыг нь тогшсон байна.

1 Коринт 3:9-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова дэлгэрүүлэх ажлыг удирддагийг дээрхтэй төстэй тохиолдлууд яаж баталдаг вэ?

Үйлс 1:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Дэлгэрүүлэх ажлаа хийхэд маань Еховагийн тусламж яагаад хэрэгтэй вэ?

Танд сонирхуулахад

Долоо хоног бүр ажлын өдөр болдог цуглаан дээр бид дэлгэрүүлэх ур чадвараа сайжруулдаг. Та энэ цуглаанд сууж үзсэн үү? Тийм бол энэ сургалт танд ямар санагдсан бэ?

Хоёр Гэрч сайн мэдээ яаж дэлгэрүүлэхийг цуглаан дээр үзүүлж байна.

6. Бид Бурханд захирагдаж дэлгэрүүлдэг

I зуунд Христийн дагалдагчдыг сайн мэдээ тунхаглахад эсэргүүцэгчид зогсоохыг оролдож байжээ. Гэхдээ тэд «сайн мэдээг ... тунхаглах эрхээ хууль ёсных гэж баталсан» (Филиппой 1:7). Өнөөдөр ч мөн ялгаагүй Еховагийн Гэрчүүд сайн мэдээ тунхаглах эрхээ хамгаалдаг.a

ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Сайн мэдээ тунхаглах эрхээ хуулиар хамгаалах нь» (2:28)

Үйлс 5:27–42-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бид яагаад дэлгэрүүлэхээ болихгүй вэ? (29, 38, 39-р зүйлийг үзнэ үү).

ЗАРИМ ХҮН: «Еховагийн Гэрчүүд яагаад айлаар яваад байдаг юм бэ?» гэж асууж болох юм.

  • Та юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Есүс бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглахыг дагалдагчдадаа захисан. Энэ ажлыг хийхэд Ехова тусалдаг.

Давтах асуулт

  • Сайн мэдээг дэлхий даяар хэрхэн тунхаглаж байна вэ?

  • Дэлгэрүүлдэг маань бусдыг хайрладгийн шинж гэж яагаад хэлж болох вэ?

  • Дэлгэрүүлэх нь сайхан ажил гэж та бодож байна уу? Яагаад?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Еховагийн Гэрчүүд хүн ам ихтэй хотуудад яаж дэлгэрүүлдгийг үзээрэй.

«Хүн ам ихтэй хотод дэлгэрүүлэх ажил—Парист» (5:11)

Еховагийн Гэрчүүд дүрвэгсдэд яаж тусалдаг вэ?

«Дүрвэгсдэд үнэнийг тунхагласан нь» (5:59)

Дэлгэрүүлэх ажилд амьдралаа зориулсан хүн хэр их жаргалтай байдаг вэ?

«Амьдралын зөв замыг сонгосондоо баярладаг» (6:29)

a Дэлгэрүүлэх ажлыг Бурхан даалгасан. Иймээс Еховагийн Гэрчүүд бид сайн мэдээ тунхаглах зөвшөөрлийг эрх мэдэлтнүүдээс авах шаардлагагүй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах