Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц11 5/1 х. 10
  • Тун удахгүй сайхан цаг ирнэ

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тун удахгүй сайхан цаг ирнэ
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Ижил төстэй материал
  • Амьдрал сайхан болох болов уу?
    Янз бүрийн сэдвээр
  • Бурхны байгуулах гайхамшигт шинэ ертөнц
    Бурхан хүнд санаа тавьдаг уу?
  • Диваажин дэлхийд мөнх амьдар!
    Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?
  • Энх амгалан шинэ ертөнц дэх амьдрал
    Энх амгалан шинэ ертөнц дэх амьдрал
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
хц11 5/1 х. 10

Тун удахгүй сайхан цаг ирнэ

«Тун удахгүй хорон санаатан үгүй болно. ... Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (ДУУЛАЛ 37:10, 11).

ЭНЭ зөгнөл биелэхийг та өөрийн биеэр үзмээр байна уу? Мэдээж үзмээр байгаа байх. Энэ зөгнөл тун удахгүй биелнэ гэдэгт итгэх баттай үндэс бий.

Өмнөх өгүүллүүдээр, биднийг «эцсийн өдрүүдэд» амьдардгийг хөдөлгөөнгүй нотолдог Библийн зөгнөлүүдийн заримыг нь л авч үзлээ (2 Тимот 3:1–5). Бурхан Библи бичигчдийг агуу хүчээрээ удирдан энэ бүх зөгнөлийг бичүүлсэн учраас бид сайхан найдвар өвөрлөж явдаг (Ром 15:4). Эдгээр зөгнөл биелж байгаа нь одоо бидний үзэж туулж байгаа янз бүрийн зовлон бэрхшээл удахгүй дуусна гэдгийг харуулдаг.

Эцсийн өдрүүдийн дараа юу болох вэ? Бурхны Хаант төр хүн төрөлхтнийг захирна (Матай 6:9). Тэр үед дэлхий дээр амьдрал ямар байх вэ? Библид юу гэж бичсэн байдгийг авч үзье.

● Өлсгөлөн дахин хэзээ ч болохгүй. «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байна» (Дуулал 72:16).

● Өвчин зовлон үгүй болно. «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).

● Дэлхий маань сайхан болно. «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).

Эдгээр нь тун удахгүй биелэх, Библид байдаг сэтгэл сэргээм зөгнөлүүдийн цөөн хэд нь л юм. Тун удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт Еховагийн Гэрчүүд огт эргэлздэггүй. Тэднээс яагаад тийм их итгэлтэй байдгийг нь та асууж үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах