Оршил үгийн жишээ
1-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Бид өнөөдөр энэ хавийн хүмүүстэй товчхон ярилцаж байгаа юм. Бидэнтэй ярилцсан олон хүн дотны хүнээ үхэлд алдах нь хамгийн хэцүү гэж байсан. Та бас тэгж боддог уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Би эндээс нэг сэтгэл тайвшруулам зүйлийг мэдэж авсан юм». «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1–3 сарын дугаарын арын хуудсан дахь буланг үзүүлж, эхний асуултыг ярилцаад Библиэс ядаж ганц зүйл уншина. Сэтгүүлээ өгөөд, дараа уулзахдаа хоёр дахь асуултыг ярилцахаар тохирно.
1–3 сар
«Өнөөдөр хүмүүс их завгүй байдаг учраас Бурхны тухай бараг боддоггүй. Таны бодлоор, Бурханд итгэх нь чухал болов уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Жинхэнэ ёсоор жаргалтай байхын тулд Бурхантай дотно байх хэрэгтэйг Есүс хэлсэн байдаг. [Матай 5:3-ыг уншина.] Энэ сэтгүүлд, Бурхан бидэнд хэрэгтэйн гурван шалтгааныг тайлбарласан байгаа».
«ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДТЭЙ ЯРИМААРГҮЙ БАЙНА»
«Би таныг ойлгож байна. Өмнө нь би ч бас сонирхдоггүй байсан. Гэхдээ би шууд татгалзалгүй, ядаж яриаг нь сонсоод үзье гэж бодсон. Тэгээд Гэрчүүдийн талаар ташаа мэдээлэл сонсож байснаа ойлгосон юм. (Нийтлэг буруу ойлголтын талаар дурдаад Гэрчүүд юунд итгэдгийг тайлбарлана.)»