Оршил үгийн жишээ
1-р сарын эхний Бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Олон янзын шашин байна, хүмүүс Бурхныг янз янзаар шүтэж байна. Харин Бурханд энэ нь ямар санагддаг бол? [Хариулахыг нь хүлээнэ.] Энэ тухай Есүсийн юу гэж хэлснийг үзье» гэж хэлнэ. 1-р сарын 1-ний «Харуулын цамхаг» үзүүлээд 24-р хуудасны эхний жижиг гарчиг доорх материалыг ярилцаж, заасан зүйлээс ядаж нэгийг нь Библиэс уншина. Сэтгүүлээ өгөөд, дараагийнх нь асуултыг ярилцахаар дахиж хэзээ ирэхээ тодорхой хэлнэ.
«Харуулын цамхаг» 1 сарын 1
«Ер нь, хүн богино насалж, зовлон бэрхшээл их үздэг учраас олон хүн амьдралын утга учир юу вэ гэж боддог. Та энэ талаар бодож үзсэн үү? [Хариулахыг нь хүлээнэ.] Амьдрал ирээдүйд өөрчлөгдөхийг Библид амласан байдаг. [Илчлэлт 21:4-ийг уншина.] Энэ сэтгүүлд Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээснийг тайлбарласнаас гадна одоо ч гэсэн амьдралын жинхэнэ утга учрыг олохын тулд яах хэрэгтэйг бичсэн байна».
БИБЛИ
«Сайн байна уу? Би хүмүүстэй Библид (Ариун Сударт) байдаг нэг сонирхолтой сэдвээр ярилцаж явна. Та ингэж бодож байв уу?» гэж хэлээд ярилцахаар бэлдсэн сэдвийнхээ дагуу асуулт тавина.
«БИ ШАШИН СОНИРХДОГГҮЙ» ГЭВЭЛ ...
«Гэхдээ та ирээдүйг сонирхдог биз дээ? Өнөөдөр та бидэнд тулгарч байгаа энэ нөхцөл байдлыг Библид зөгнөсөн байсныг та мэдэх үү? ... Бас энэ байдал ирээдүйд яаж өөрчлөгдөхийг ч бас бичсэн байдаг».