Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хамт яваа хүндээ туслах
Яагаад чухал бэ? Есүс дэлгэрүүлэх ажилд хамт явах хүнтэй байхын чухлыг ойлгодог байсан. Тиймээс тэрбээр 70 шавиа өөрийнхөө өмнө дэлгэрүүлэх ажилд явуулахдаа хоёр хоёроор нь илгээсэн (Лук 10:1). Дэлгэрүүлж явахад хэцүү асуудал тулгарах юм уу айлын хүнд юу гэж хариулахаа мэдэхгүй байхад хамт яваа хүн нь шаардлагатай тусламж үзүүлэх боломжтой (Ном. 4:9, 10). Хамт яваа хүн туршлагаа хуваалцаж, тухайн дэлгэрүүлэгчийг илүү үр дүнтэй дэлгэрүүлэхэд тустай санааг хааяа нэг хэлж болох юм (Сур. 27:17). Түүнчлэн нэг айлаас нөгөө рүү явж байхдаа урам сэргээм яриа дэлгэн урамшуулж болно (Флп. 4:8).
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Дэлгэрүүлэх ажлынхаа дараа хамт яваа хүн тань юу хэлж, юу хийн тус хүргэснийг хэлээрэй.