Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—«Библийн сургаал» номыг санал болгох
Яагаад чухал бэ? «Библийн сургаал» ном бол бидний чухал багаж. Энэ номоор хичээл хийе гэвэл юуны түрүүнд айлын хүнд өгөх хэрэгтэй. Тийм болохоор энэ номыг айлын хүнд чадварлаг санал болгодог байх ёстой (Сур. 22:29). Санал болгох олон арга байдаг. Дэлгэрүүлэгчид өөрт тохирсон арга хэрэглэж болох юм.
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Гэр бүлийн хичээлээрээ дасгал сургууль хийгээрэй.
Дэлгэрүүлэхдээ хамт явж буй хүндээ, айлын хүнд юу хэлэх гэж байгаагаа хэлээрэй (Сур. 27:17). Үр дүнгүй байвал өөр оршил үг хэлээрэй.