Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 7 сар х. 2-7
  • Яагаад зөвлөгөө хайх хэрэгтэй вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Яагаад зөвлөгөө хайх хэрэгтэй вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЯМАР ЗАН ЧАНАР ЧУХАЛ ВЭ?
  • ХЭН НАДАД САЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?
  • БИ ЗӨВЛӨГӨӨ АВАХЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ БАЙГАА ЮУ?
  • ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨӨС ШИЙДВЭР ГАРГУУЛАХ ГЭЖ АСУУХ НЬ ЗӨВ ҮҮ?
  • ЗӨВЛӨГӨӨ ҮРГЭЛЖ ХАЙ
  • Зөвлөгөө хэрхэн өгөх вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Үнэнч эрчүүдийн сүүлчийн үг сургамжтай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 7 сар х. 2-7

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 28

ДУУ 11 Еховаг баярлуулъя

Яагаад зөвлөгөө хайх хэрэгтэй вэ?

«Зөвлөгөө хайдаг хүмүүс мэргэн ухаантай» (СУР. 13:10, ШЕ).

ГОЛ САНАА

Зөвлөгөө аваад бүрэн ач тус хүртэхийн тулд яах нь зүйтэй вэ?

1. Зөв шийдвэр гаргах, төлөвлөсөн ажил бүтэмжтэй байхын тулд яах хэрэгтэй вэ? (Сургаалт үгс 13:10; 15:22).

ХҮН бүр зөв шийдвэр гаргахыг, мөн төлөвлөсөн ажил нь бүтэмжтэй байхыг хүсдэг. Ингэхийн тулд зөвлөгөө авах хэрэгтэйг Бурхны Үг хэлдэг (Сургаалт үгс 13:10; 15:22-ыг уншина).

2. Ехова бидэнд яаж туслахаа амладаг вэ?

2 Хамгийн сайн зөвлөгч бол бидний Эцэг Ехова мөн. Тиймээс түүнд залбирч, мэргэн ухаан гуйх ёстой. Тэрбээр: «Би чамайг ажиглан, зөвлөгөө өгнө» хэмээн бидэнд туслахаа амладаг (Дуу. 32:8, ШЕ). Энд бичсэнээр Ехова яг хэрэгтэй зөвлөгөө өгч, хэлж зөвлөснийг нь хэрэгжүүлэхэд маань туслах ажээ.

3. Энэ өгүүллээс ямар ямар асуултын хариуг авах вэ?

3 Энэ өгүүллээс Бурхны Үгэнд үндэслэн дараах 4 асуултын хариуг авна. 1) Сайн зөвлөгөөг дагаж ач тус хүртье гэвэл ямар зан чанартай байх хэрэгтэй вэ? 2) Хэн сайн зөвлөгөө өгөх вэ? 3) Зөвлөгөө авахыг үнэхээр хүсдэг хүн яадаг вэ? 4) Өөрийнхөө өмнөөс бусдаар шийдвэр гаргуулахаас яагаад зайлсхийх ёстой вэ?

ЯМАР ЗАН ЧАНАР ЧУХАЛ ВЭ?

4. Сайн зөвлөгөөг дагаж ач тус хүртье гэвэл ямар зан чанартай байх нь чухал вэ?

4 Сайн зөвлөгөөг дагаж ач тус хүртье гэвэл даруу байх нь чухал. Бид урьд нь тулгарч байгаагүй асуудлаар зөв шийдвэр гаргахын тулд бусдаас тусламж авах хэрэгтэйгээ, бас бүхнийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх учиртай. Хэрэв бид даруу биш, хэр чадлаа мэддэггүй бол Ехова бидэнд туслах боломжгүй. Ийм хүн Үгийг нь уншиж, зөвлөгөө олсон ч дагах шаардлагагүй гэж үзнэ (Мика 6:8; 1 Петр 5:5). Харин даруу, хэр чадлаа мэддэг бол Библид үндэслэсэн зөвлөгөөг дуртайяа сонсож, дагана.

5. Давид хааны гаргасан ямар амжилт бардам болоход хүргэж болох байсан бэ?

5 Давид хааны жишээнээс юу мэдэж авах вэ? Тэрбээр их амжилттай явсан тул бардам болж болох л байлаа. Хаан болохоос нь олон жилийн өмнө чадварлаг хөгжимчин гэдгээр нь хүмүүс мэддэг байв. Бүр хааны өмнө хөгжим тоглохоор уригдаж байжээ (1 Сам. 16:18, 19). Мөн Ехова түүнийг дараагийн хаанаар сонгосон бөгөөд агуу хүч өгч хүчирхэгжүүлсэн (1 Сам. 16:11–13). Давид Филистийн аварга биет Голиат зэрэг дайснуудыг ялж ард түмнийхээ дунд алдар гавьяагаа дуурьсгаж байв (1 Сам. 17:37, 50; 18:7). Бардам хүн ийм амжилт гаргавал бусдын зөвлөгөөг хэрэггүй гэж бодох байх. Гэхдээ Давид тийм хүн байгаагүй.

6. Давид зөвлөгөөг дуртайяа дагадаг байсан гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).

6 Давид хаан болсныхоо дараа ч өөрт нь зөвлөж заах хүмүүстэй дотносон нөхөрлөдөг байсан (Ш.дээд 27:32–34). Ер нь зөвлөгөөг дуртайяа сонсдог хүн байсан тул үүнд гайхах зүйлгүй. Зөвхөн эрчүүд гэлтгүй Абигаил гэдэг эмэгтэйн зөвлөгөөг ч дагасан. Абигаил нь Набал гэдэг хүндэтгэх, талархах сэтгэлгүй, амиа бодсон эрийн эхнэр юм. Давид даруу байж, түүний зөвлөгөөг дагасны ачаар аймшигт алдаа гаргахаас сэргийлж чадсан (1 Сам. 25:2, 3, 21–25, 32–34).

Газар дээр өвдөглөн суугаад гуйж буй Абигаилыг Давид хаан анхааралтай сонсож байна.

Давид хаан даруу байн Абигаилын зөвлөгөөг дагасан (6-р догол мөрийг үзээрэй)


7. Давидын жишээнээс юу ойлгож авах вэ? (Номлогчийн үгс 4:13). (Бас зургийг үзээрэй).

7 Давидаас юу ойлгож авах вэ? Бид тодорхой хэмжээгээр авьяас чадвартай, нэр хүндтэй байж болох ч бүгдийг мэднэ, зөвлөгөө хэрэггүй гэж бодох ёсгүй. Мөн хэн өгч байгаагаас үл хамааран сайн зөвлөгөөг анхааран сонсдог байх хэрэгтэй (Номлогчийн үгс 4:13-ыг уншина). Ингэдэг бол өөрийгөө болон бусдыг зовоох том алдаа гаргахаас зайлсхийнэ.

Зургууд: 1. Дөрвөн ахлагч хуралдаж байна. Нэг нь ширүүхэн ярьж байна. 2. Дараа нь, тэр хуралд суусан насаар залуу ахлагч машин дотроо түүнтэй хоёулхнаа ярилцаж байна.

Бид хэн өгч байгаагаас үл хамааран сайн зөвлөгөөг анхааран сонсдог байх хэрэгтэй (7-р догол мөрийг үзээрэй)c


ХЭН НАДАД САЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?

8. Ионатан Давидад яагаад сайн зөвлөгөө өгч чадсан бэ?

8 Давидаас өөр юу сурч болохыг анхааръя. Тэрбээр Бурхантай дотно харьцаатай бөгөөд нөхцөл байдлыг нь сайн мэддэг хүнээс зөвлөгөө авдаг байсан. Жишээ нь Саул хаантай эвлэрэхийг хүссэндээ хүү Ионатантай нь зөвлөлдсөн. Тухайн нөхцөлд яагаад Ионатаныг сайн зөвлөгч гэх вэ? Учир нь тэрбээр Еховатай дотно харьцаатай байгаад зогсохгүй Саулыг сайн мэддэг байв (1 Сам. 20:9–13). Бид үүнээс юу ойлгох вэ?

9. Зөвлөгөө хэрэгтэй болбол хэнд хандах нь сайн бэ? Жишээ хэлнэ үү (Сургаалт үгс 13:20).

9 Зөвлөгөө хэрэгтэй болбол Бурхантай дотно бөгөөд тухайн асуудлын талаар сайтар мэддэг хүнтэй зөвлөлдөх нь сайн (Сургаалт үгс 13:20-ийг уншина).a Жишээлбэл Гэрч залуу тохирох ханиа хайж байна. Хэн сайн зөвлөгөө өгч чадах вэ? Гэрлээгүй найз нь Библид үндэслэсэн зөвлөгөө өгвөл тустай байж болох л доо. Гэхдээ өөрийг нь сайн мэддэг бөгөөд Еховад хамтдаа цөөнгүй жил үйлчилж байгаа гэр бүлийн хостой зөвлөлдвөл илүү ач тустай байх нь ойлгомжтой. Тэд Библийн зөвлөгөөг хэрхэн дагахыг төдийгүй хамт амьдрах хугацаандаа юу сурч мэдсэнээ хэлж өгч болох юм.

10. Одоо юуны тухай ярилцах вэ?

10 Ямар зан чанар чухал болохыг, хэн сайн зөвлөгөө өгч чадахыг ярилцлаа. Одоо, зөвлөгөөг яагаад дуртайяа хүлээж авах, өөрийнхөө өмнөөс бусдаар шийдвэр гаргуулахаас зайлсхийх ёстойн учрыг ярилцъя.

БИ ЗӨВЛӨГӨӨ АВАХЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЭЖ БАЙГАА ЮУ?

11, 12. а) Заримдаа бид яаж магадгүй вэ? б) Рехобоам чухал шийдвэр гаргах болоход яасан бэ?

11 Зарим хүн зөвлөгөө хайж байгаа мэт харагддаг ч, үнэн хэрэгтээ аль хэдийн гаргасан шийдвэрийг нь дэмжих хүнийг л хайж байдаг. Энэ нь чин сэтгэлээсээ зөвлөгөө хайж байгаа хэрэг биш юм. Түүнд Рехобоам хааны жишээ сургамжтай.

12 Рехобоам Соломон эцгээ таалал төгссөний дараа цэцэглэн хөгжиж буй Израйл улсыг захирах болсон. Харин ард түмэн Соломоны засаглалын үед нуруун дээрээ хэтэрхий хүнд ачаа үүрч байсан гэж үзээд хөнгөлж өгөхийг Рехобоамаас гуйдаг. Рехобоам хэдэн өдрийн дараа хариу хэлэхээр болов. Эхлээд тэрбээр Соломонд үйлчилж байсан ахмадуудтай зөвлөлдсөн нь сайн хэрэг байлаа (Х.дээд 12:2–7). Гэвч тэдний зөвлөгөөг хүлээж аваагүй. Яагаад? Аль хэдийн яахаа шийдчихээд өөртэй нь санал нийлэх хүнийг хайж байсан юм болов уу? Хэрэв тийм бол, шийдвэрийг нь дэмжиж, түүнд таалагдах зөвлөгөөг үе тэнгийнх нь залуус өгөхөд баярласан байх (Х.дээд 12:8–14). Тэрбээр зөвлөснийх нь дагуу ард түмэндээ хариулдаг. Үүнээс болж үндэстэн хуваагдсан, Рехобоам ч зовлон, бэрхшээлээс салахаа больсон (Х.дээд 12:16–19).

13. Зөвлөгөө авахыг үнэхээр хүсэж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

13 Рехобоамын жишээнээс юу мэдэж авах вэ? Бид зөвлөгөө хайхаасаа өмнө шийдвэрээ гаргачихсан байх ёсгүй. Зөвлөж байгаа хүнийг анхааран сонсох хэрэгтэй. Тиймээс өөрсдөөсөө «Би зөвлөгөө гуйчихаад хүссэнээ сонсоогүй болохоор чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг үү?» гэж асууж болох юм. Дараах жишээг бодоорой.

14. Зөвлөгөө авахдаа юуг санаж явах учиртай вэ? Жишээгээр тайлбарлана уу (Бас зургийг үзээрэй).

14 Өндөр цалинтай ажлын санал авсан Гэрч эрэгтэйн тухай бодъё. Тэрбээр эхлээд ахлагчаас зөвлөгөө авчээ. Энэ ажилд орвол гэрийнхнээсээ удаан хугацаагаар хол байх шаардлагатайгаа дурдав. Ахлагч түүнд Бурхны заавар, удирдамжийг гэр бүлийнхэндээ заах гол үүрэгтэйг нь Библид үндэслэн сануулсан (Эф. 6:4; 1 Тим. 5:8). Эрэгтэй түүнтэй санал нийлээгүй тул тухайн ажлын саналыг дэмжих хүнийг олтлоо хурлынхнаасаа асуусан байна. Тэрбээр үнэхээр зөвлөгөө авахыг хүссэн үү, эсвэл шийдвэрээ гаргачхаад санал нийлэх нэгнийг хайсан уу? Зүрх хуурамч гэдгийг бид санаж явах учиртай (Иер. 17:9). Заримдаа огт таалагдаагүй зөвлөгөө яг хэрэгтэй байж болох юм.

Гэрч эмэгтэй хэд хэдэн итгэл нэгтнээсээ зөвлөгөө асууж байна. Зөвлөгөө сэтгэлд нь хүрэхгүй байгаа тул дараа дараагийн хүнээс асуугаад явж байна.

Та зөвлөгөөг чин сэтгэлээсээ хайдаг уу, эсвэл ердөө л өөртэйгөө санал нийлэх нэгнийг хайдаг уу? (14-р догол мөрийг үзээрэй)


ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨӨС ШИЙДВЭР ГАРГУУЛАХ ГЭЖ АСУУХ НЬ ЗӨВ ҮҮ?

15. Бид яахаас зайлсхийх ёстой вэ? Яагаад?

15 Хүн бүр өөрөө шийдвэр гаргах үүрэгтэй (Гал. 6:4, 5). Дээр ярилцсанаар ухаалаг хүн шийдвэр гаргахаасаа өмнө Бурхны Үгнээс зөвлөгөө хайдаг, бас Христийн төлөвшсөн дагалдагчаас асуудаг. Харин өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргуулах гэж бусдаас асуухаас зайлсхийх ёстой. Зарим маань итгэж найддаг хүнээсээ «Та миний оронд байсан бол яах вэ?» гэж асуудаг. Өөр зарим нь тухайн асуудлын талаар сайтар бодолгүйгээр бусдыг дуурайж шийдвэр гаргадаг.

16. Коринт хуралд ямар асуудал гарсан бэ? Шүтээнд өргөсөн байж болох махыг идэх эсэхийг хэн шийдэх ёстой байсан бэ? (1 Коринт 8:7; 10:25, 26).

16 I зууны Коринт хуралд гарсан нэг асуудлыг анхааръя. Энэ нь шүтээнд өргөсөн байж болох махтай холбоотой асуудал юм. Паул тэдэнд «Шүтээн бол юу ч биш, харин Бурхан цорын ганц гэдгийг бид мэддэг» гэж хэлсэн (1 Кор. 8:4). Үүнийг бодонгоо хурлын зарим хүн шүтээнд өргөсөн ч байж магадгүй махыг захаас худалдаж аваад идэхэд болохгүй юм байхгүй хэмээн шийджээ. Харин зарим нь мөс чанар нь өвдөх учраас идэхгүй гэж шийдсэн (1 Коринт 8:7; 10:25, 26-г уншина). Энэ нь хувийн шийдвэр байв. Паул коринтчуудад бусдын өмнөөс эсвэл бусдыг дуурайж шийдвэр гаргахыг ерөөсөө зөвлөөгүй. Тэдний хүн нэг бүр «тайлангаа Бурханд өгөх» ёстой байлаа (Ром 14:10–12).

17. Яагаад бусдыг дуурайж шийдвэр гаргах ёсгүй вэ? Жишээ хэлнэ үү (Бас зургийг үзээрэй).

17 Өнөөдөр үүнтэй төстэй ямар асуудал гарч болох вэ? Цусны жижиг хэсгүүдийг хэрэглэх тухай бодъё. Христийн дагалдагч бүр тэдгээрийг хэрэглэх эсэхээ өөрөө шийдэх ёстой.b Энэ нь амаргүй байж болох ч өөрөө шийдвэр гаргах нь үүрэх ёстой ачаа нь юм (Ром 14:4). Хэрэв бусдыг дуурайж шийдвэр гаргавал бид хэзээ ч мөс чанараа сургаж чадахгүй. Харин Библид үндэслэн өөрсдөө шийдвэр гаргавал мөс чанараа сургаж, зөв бурууг ялгах чадвараа сайжруулна (Евр. 5:14). Тэгвэл Христийн төлөвшсөн дагалдагчаас хэзээ зөвлөгөө авах вэ? Бие даан судалсан ч Библийн зарчим тухайн асуудалд ямар хамаатайг сайн ойлгоогүй бол зөвлөгөө авч болно.

Зургууд: 1. Гэрч залуу хүсэл зоригийн илэрхийлэл хуудас бөглөхөөсөө өмнө Библи, «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 39-р хичээлийг судалж, «Цусыг эмчилгээний зорилгоор хэрэглэх эсэхээ шийдэхдээ юу анхаарах вэ?» видеог үзэж байна. 2. Дараа нь, төлөвшсөн Гэрч эрэгтэйтэй Библийн зүйлийн талаар ярилцаж байна.

Бид бие дааж судалсныхаа дараа л зөвлөгөө авах учиртай (17-р догол мөрийг үзээрэй)


ЗӨВЛӨГӨӨ ҮРГЭЛЖ ХАЙ

18. Ехова бидний төлөө юу хийдэг вэ?

18 Ехова бидэнд өөрсдөө шийдвэр гаргахыг зөвшөөрсөн нь маш их итгэл хүлээлгэдгийн илрэл юм. Тэрбээр Үг нь болох Библийг бидэнд өгсөн. Бас Библийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгоход маань туслах ухаалаг найзуудыг өгдөг. Ийнхүү хайр халамжтай Эцгийн үүргээ биелүүлдэг (Сур. 3:21–23). Түүнд талархдагаа хэрхэн харуулах вэ?

19. Яавал Еховаг баярлуулсаар байх вэ?

19 Дараахыг бодож үзээрэй. Эцэг эх хүүхдээ томоожин төлөвшиж, Еховагийн ухаалаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй үйлчлэгч болохыг хараад баярладаг. Үүнтэй адилаар Ехова биднийг Христийн илүү төлөвшсөн дагалдагч болж, бусдаас зөвлөгөө авч, өөрийг нь хайрладгаа батлах шийдвэр гаргахыг хараад баярладаг.

ЗӨВЛӨГӨӨГ ДАГАЖ АЧ ТУС ХҮРТЬЕ ГЭВЭЛ БИ ЯАГААД ... ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • даруу байх

  • зөвлөгөө авах чин хүсэлтэй байх

  • өөрөө шийдвэр гаргах

ДУУ 29 Үнэнч явъя

a Христийн дагалдагч хүн заримдаа мөнгө төгрөг, эмчилгээ сувилгаа болон өөр асуудлаар Еховаг шүтдэггүй хүнээс зөвлөгөө авах нь ухаалаг байж болох юм.

b Энэ талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл «Үүрд жаргалтай амьдраарай!» номын 39-р хичээлийн 5-р дэд гарчиг болон «Мэдлэгээ тэлье» булангаас үзээрэй.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Саяхны уулзалтаар ширүүхэн ярьсан ахлагчид өөр нэг ахлагч зөвлөгөө өгч байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах