Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 8 сар х. 8-13
  • Ехова таныг хайрладагт итгээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова таныг хайрладагт итгээрэй
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕХОВА НАМАЙГ ХАЙРЛАДАГ ГЭДЭГТ ЯАГААД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
  • ЯАВАЛ ХАЙРЛАДАГТ НЬ ИТГЭХ ВЭ?
  • ЕХОВА БИДЭНД ХЭР ИХ ХАЙРТАЙГ ЕСҮС ЗААСАН
  • ИТГЭЛЭЭ БАТЖУУЛААД Л БАЙГААРАЙ
  • Ехова таныг энэрч хайрладаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Золиосноос юу мэдэж авах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Бурхны хайр үүрдийнх
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 8 сар х. 8-13

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 33

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

Ехова таныг хайрладагт итгээрэй

«Би чамайг хайр энэрлээр татсан билээ» (ИЕР. 31:3).

ГОЛ САНАА

Ехова биднийг хайрладагт яагаад итгэх хэрэгтэй вэ? Үүнд итгэх итгэлээ хэрхэн батжуулах вэ?

1. Та яагаад Еховад өөрийгөө зориулсан бэ? (Бас зургийг үзээрэй).

ТА ЕХОВАД өөрийгөө зориулсан үеэ санаж байна уу? Түүнийг мэддэг, хайрладаг болсон тул энэ шийдвэрийг гаргасан. Хүслийг нь амьдралынхаа эн тэргүүнд тавихаа, бүхий л зүрх, амь амьдрал, оюун ухаан, хүчээрээ хайрлахаа амласан (Марк 12:30). Тэр цагаас хойш түүнийг гэсэн хайр тань улам лавширч байгаа. Тэгвэл хэн нэгэн: «Та Еховаг үнэхээр хайрладаг уу?» гэж асуувал та юу гэж хариулах вэ? Эргэлзэх зүйлгүйгээр «Хэнээс ч, юунаас ч илүү хайрладаг!» гэж хариулах биз ээ.

Зургууд: Гэрч бүсгүй өөрийгөө зориулж, баптисм хүртсэн үеэ санаж байна. 1. Тэрбээр гадаа залбираад сууж байна. 2. Голд баптисм хүртэж байна.

Та Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхдээ Еховад ямар их хайртай байснаа санаж байна уу? (1-р догол мөрийг үзээрэй)


2, 3. Биднийг юунд итгээсэй гэж Ехова хүсдэг вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ? (Иеремиа 31:3).

2 Гэхдээ «Ехова таныг хайрладагт та итгэдэг үү?» гэвэл юу гэж хариулах вэ? Шууд хариулж чадахгүй тээнэгэлзэх болов уу? Өөрийгөө Еховагаар хайрлуулах зохисгүй гэж боддог байж болох юм. Хайр мэдрээгүй өссөн нэг Гэрч эмэгтэй: «Би Еховад хайртай. Үүндээ ерөөсөө эргэлздэггүй. Харин Ехова намайг хайрладаг гэдэгт эргэлзээд байдаг» гэжээ. Ехова таныг үнэхээр хайрладгийг яаж мэдэх вэ?

3 Хайрладагт нь итгээсэй гэж Ехова танаас хүсдэг (Иеремиа 31:3-ыг уншина). Тэрбээр таныг өөртөө татсан шүү дээ. Мөн өөрийгөө зориулж, баптисм хүртсэн цагаас тань үнэнчээр хайрлаж байгаа. Өөрөөр хэлбэл таныг халуун сэтгэлээр үүрд хайрлана. Ийн хайрладаг тул үнэнч үйлчлэгчдээ, тэдний дундаас таныг ч «тусгай өмчөө» гэж үздэг (Мал. 3:17, ШЕ). Өөрийг тань хайрладагт элч Паул шиг итгээсэй гэж Ехова хүсдэг. Паул итгэл төгс ийнхүү бичжээ. «Үхэл ч, амь ч, тэнгэрийн элч ч, төр засаг ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл Бурхан биднийг ... хайрлахад саад хийж чадахгүй гэдэгт би итгэдэг» (Ром 8:38, 39). Уг өгүүллээр Ехова биднийг хайрладагт яагаад итгэх хэрэгтэйг, энэ итгэлээ хэрхэн батжуулахыг үзье.

ЕХОВА НАМАЙГ ХАЙРЛАДАГ ГЭДЭГТ ЯАГААД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

4. Сатаны заль мэхэнд яавал хууртахгүй вэ?

4 Сатаны «заль мэхэнд» хууртахгүй (Эф. 6:11). Тэрбээр Еховад үйлчлэхийг маань болиулахын тулд юу ч хийхэд бэлэн. Ехова биднийг хайрладаггүй гэдэг худал хуурмагт итгүүлэх нь түүний зальт аргын нэг нь юм. Сатан ямар ч боломжийг алдалгүй ашиглана гэдгийг бүү мартаарай. Биднийг сул дорой болсон үед, тухайлбал өнгөрсөн хугацаанд болсон явдал, одоо тулгарч буй бэрхшээл, ирээдүйд юу учирч болзошгүйг бодож сэтгэлээр унасан байхад довтолдог (Сур. 24:10). Өөрийгөө хамгаалах чадваргүй амьтан руу дайрдаг арслантай адилаар Сатан биднийг сэтгэлээр унасныг далимдуулж шалд нь буулгахыг оролддог. Гэхдээ Ехова биднийг хайрладаг гэдэгт итгэх итгэлээ батжуулдаг бол Сатаныг болон башир аргуудыг нь «эсэргүүцэх» хүчтэй байна (1 Петр 5:8, 9; Яак. 4:7).

5. Ехова биднийг хайрлан эрхэмлэдгийг мэдрэх нь яагаад чухал вэ?

5 Еховатай улам дотносно. Яагаад ингэж хэлэх вэ? Бид хайрлаж, хайрлуулах хэрэгцээтэйгээр бүтээгдсэн. Өөрийг минь хайрласан хүнийг өөрийн эрхгүй хайрладаг. Тиймээс Еховагийн хайр энхрийллийг мэдрэх тусам түүнийг улам их хайрлана (1 Ёох. 4:19). Ийнхүү хайр маань лавшрах тусам тэрбээр ч биднийг бүр их хайрлана. Библид үүнийг «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» гэж бичжээ (Яак. 4:8). Тэгэхээр Ехова биднийг хайрладагт итгэх итгэлээ хэрхэн батжуулах вэ?

ЯАВАЛ ХАЙРЛАДАГТ НЬ ИТГЭХ ВЭ?

6. Ехова таныг хайрладагт эргэлздэг бол яах хэрэгтэй вэ?

6 Тодорхой, байнга залбираарай (Лук 18:1; Ром 12:12). Өөрийгөө таны нүдээр харахад туслаач гэж Еховагаас, шаардлагатай бол өдөр бүр олон удаа гуйгаарай. Өөрийгөө голж буруутгадаг хүнд Ехова өөрийг нь хайрладагт итгэх амаргүй байж болох юм. Гэхдээ Ехова таны зүрхнээс агуу гэдгийг санаарай (1 Ёох. 3:19, 20). Таны олж хараагүй сайхан зан чанарыг тань ч мэддэг (1 Сам. 16:7; Ш.дэд 6:30). Тиймээс эргэлзэлгүй «сэтгэлээ түүнд уудалж», өөрийг тань хайрладаг гэдэгт итгэхэд туслахыг гуйгаарай (Дуу. 62:8, ШЕ). Тэгээд дараах зөвлөгөөг дагаарай.

7, 8. Ехова бидэнд хайртайг «Дуулал» ном хэрхэн баталдаг вэ?

7 Еховагийн Үгэнд итгээрэй. Тэрбээр Библи бичигчдийг удирдаж өөрийнхөө тухай үнэнийг бичүүлсэн. Дуулалч Давид хайр халамжтай Ехова Бурхны тухай ийнхүү хэлжээ. «Ехова сэтгэлийн шархтай хүмүүст ойрхон байдаг. Тэрбээр сэтгэлээр унасан хүмүүсийг авардаг» (Дуу. 34:18, ШЕ). Сэтгэлээр унасан үедээ та өөрийгөө орь ганцаараа гэж бодож магадгүй. Гэхдээ ийм үед танд тусламж зайлшгүй хэрэгтэйг Ехова мэдэж байгаа тул хамт байхаа амладаг. Өөр дуулалд Давид: «Нулимсыг минь тулмандаа хийгээч» гэжээ (Дуу. 56:8, ШЕ). Ехова зовж байгаа таныг хараад өрөвдөж, чин сэтгэлээсээ санаа тавина. Цөлөөр явж байгаа хүнд тулманд хийсэн усны дусал бүр үнэ цэнтэй байдаг шиг Ехова таны унагасан нулимс бүрийг цуглуулдаг буюу сэтгэлээр унаад уйлж буй мөч бүрийг тань мартдаггүй. Дуулал 139:3-т (ШЕ) «Та [Ехова] үйл хөдлөл бүрийг минь мэддэг» гэж бий. Ехова таны үйл хөдлөл бүрийг хардаг ч, сайн үйлсийг тань онцгойлон анхаардаг (Евр. 6:10). Яагаад? Учир нь өөрт нь таалагдах гэж хийж буй бүхнийг тань өндөр үнэлдэг.a

8 Библид бичүүлсэн сэтгэл тайвшруулам эдгээр үгээрээ Ехова: «Би чамд хэчнээн их хайртай, ямар их санаа тавьдгаа мэдрүүлмээр байна» гэж хэлж байгаатай адил юм. Гэвч дээр дурдсанаар, Ехова таныг хайрладаггүй гэсэн худал хуурмагийг Сатан тараадаг. Тиймээс Ехова таныг хайрладагт эргэлзэх сэтгэл төрвөл түр азнаад өөрөөсөө «Би хэнд итгэх вэ? “Худал хуурмагийн эцэгт” үү, “үнэний Бурханд” уу?» гэж асуугаарай (Ёох. 8:44; Дуу. 31:5, ШЕ).

9. Өөрийг нь хайрладаг хүмүүст Ехова ямар баталгаа өгсөн бэ? (Египетээс гарсан нь 20:5, 6).

9 Ехова хайрыг хайраар хариулдгийг бодоорой. Тэрбээр Мосе болон израйлчуудад юу гэж хэлснийг анхааръя (Египетээс гарсан нь 20:5, 6-г уншина). Өөрийг нь хайрладаг хүмүүсийг үнэнчээр хайрласаар байхаа амласан. Үнэнч Бурхан маань хайрыг хайраар хариулахгүй байна гэж хэзээ ч үгүйг энэ үг баталдаг (Нех. 1:5). Тийм учраас Ехова таныг хайрладагт итгэхэд баталгаа хэрэгтэй бол түр азнаад өөрөөсөө «Би Еховад хайртай юу?» гэж асуугаарай. Хэрэв та Еховад хайртай, түүнд таалагдахыг хамаг чадлаараа хичээдэг бол энэ нь Ехова таныг маш их хайрладгийн баталгаа юм (Дан. 9:4; 1 Кор. 8:3). Өөрөөр хэлбэл та Еховаг хайрладагтаа эргэлздэггүй бол Ехова таныг хайрладагт эргэлзэх хэрэг байна уу? Таныг үргэлж хайрлаж, хэзээ ч орхихгүй гэдэгт нь эргэлзэх хэрэггүй.

10, 11. Золиосыг хэрхэн үзээсэй гэж Ехова танаас хүсдэг вэ? (Галат 2:20).

10 Золиосны тухай эргэцүүлэн бодоорой. Есүс Христийн золиос бол Еховагийн хүн төрөлхтөнд өгсөн хамгийн агуу бэлэг юм (Ёох. 3:16). Гэхдээ энэ нь яг танд зориулсан бэлэг мөн үү? Тийм ээ! Элч Паулын жишээг бодъё. Тэрбээр Христийн дагалдагч болохоосоо өмнө хэд хэдэн ноцтой нүгэл үйлдсэн. Дагалдагч болсныхоо дараа ч сул талтайгаа үргэлж тэмцэх ёстой байжээ (Ром 7:24, 25; 1 Тим. 1:12–14). Гэсэн ч золиосыг Еховагаас яг өөрт нь өгсөн бэлэг гэж үздэг болсон. Ехова Паулыг удирдан Галат 2:20-д байдаг үгийг бичүүлснийг санаарай (уншина). Бас Библид бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд билээ (Ром 15:4). Таныг ч золиос гэдэг бэлгийг өөрт тань зориулсныг ойлгоосой гэж Ехова хүсдэг нь тодорхой. Золиосыг ийнхүү үздэг бол Ехова таныг хайрладагт улам бүр итгэнэ.

11 Есүсийг илгээсэн Еховад бид талархдаг. Есүс дэлхий дээр ирсэн нь амиа золихоос гадна Бурхны тухай үнэнийг хүмүүст заах зорилготой байсан (Ёох. 18:37). Ехова дэлхий дэх хүүхдүүдээ хэр их хайрладгийг тэрбээр заажээ.

ЕХОВА БИДЭНД ХЭР ИХ ХАЙРТАЙГ ЕСҮС ЗААСАН

12. Еховагийн тухай Есүсийн хэлсэн бүхэнд бид яагаад итгэдэг вэ?

12 Есүс дэлхий дээр байхдаа Еховаг чухам ямар Бурхан болохыг ярих дуртай байсан (Лук 10:22). Түүний хэлсэн бүхэнд нь итгэх бүрэн үндэстэй. Учир нь дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт Еховатай тоолж баршгүй олон жил хамт байсан (Кол. 1:15). Ехова үнэнч охид хөвгүүдээ ямар их хайрладгийг нүдээрээ харж байв. Бурхан хайрладагт итгэхэд нь Есүс хүмүүст хэрхэн тусалсан бэ?

13. Есүс Еховагийн тухай юуг ойлгуулахыг хүсдэг байсан бэ?

13 Еховагийн хайрын тухай өөрийнх нь мэддэг зүйлийг биднийг ч мэдээсэй гэж Есүс хүсдэг. Еховаг «Эцэг» гэж дуудсаныг нь Сайн мэдээний номуудад 160 гаруй удаа бичсэн байдаг. Бас дагалдагчдадаа Еховаг «та нарын Эцэг», «тэнгэрийн Эцэг тань» гэж хэлсэн (Мат. 6:8, 26). Есүсийг дэлхийд ирэхээс өмнө үнэнч үйлчлэгчид нь Еховаг «Төгс хүчит Бурхан», «Хамгийн дээд Нэгэн», «Агуу Бүтээгч» зэрэг цолоор дууддаг байсан. Харин Есүс голдуу «Эцэг» гэж дууддаг байв. Тэгэхээр үүнээс, хүүхдүүд хайр халамжтай эцэгтэйгээ дотно байдаг шиг үнэнч үйлчлэгчид нь өөртэй нь дотно байгаасай гэсэн Еховагийн хүслийг ойлгож болох нь ээ. Есүс ч үүнийг ойлгуулахыг хүсэж байсан нь тодорхой. «Эцэг» гэж хэлсэн 2 тохиолдлыг одоо ярилцъя.

14. Тэнгэрийн Эцгийнхээ нүдэнд бидний хүн нэг бүр үнэ цэнтэйг Есүс хэрхэн ойлгуулсан бэ? (Матай 10:29–31). (Бас зургийг үзээрэй).

14 Эхлээд, Матай 10:29–31-д Есүсийн юу ярьсныг анхааръя (уншина). Бор шувуу нь жижигхэн шувуу бөгөөд Еховаг хайрладаггүй, шүтдэггүй. Гэвч тэнгэрийн Эцэгт маань үнэ цэнтэй тул нэг нь газар унахыг ч мэддэг. Тэгэхээр өөрийг нь хайрлаж, шүтдэг үнэнч үйлчлэгч болгоноо бүр ч их эрхэмлэж, санаа тавих нь лавтай! Бас Эцэг нь хүн бүрийн толгой дээрх үсний тоог ч мэддэгийг Есүс хэлсэн. Ехова ийм нарийн ширийн юмыг мэддэг юм бол бидэнд чин сэтгэлээсээ санаа тавьдагт бүрэн итгэж болно биз дээ? Тэнгэрийн Эцгийнхээ нүдэнд бидний хүн нэг бүр үнэ цэнтэй гэдгийг Есүс ойлгуулахыг хүссэн нь илт байна.

Есүс газар бууж буй нэг бор шувуу руу гараараа зааж байна. Шавь нар нь түүнийг анхааралтай сонсож байна.

Ехова ганцхан бор шувууг ч үнэ цэнтэйд үздэг тул газар унахыг нь ч мэддэг. Тэгвэл өөрийг нь хайрладаг үнэнч үйлчлэгч таныг бүр илүү эрхэмд үздэг нь тодорхой биш гэж үү? (14-р догол мөрийг үзээрэй)


15. Ёохан 6:44-т байдаг Есүсийн үгнээс тэнгэрийн Эцгийнхээ талаар юу мэдэж авах вэ?

15 «Эцэг» гэж хэлсэн 2 дахь тохиолдлыг ярилцъя (Ёохан 6:44-ийг уншина). Тэнгэрийн Эцэг таныг үнэн рүү татсан буюу өөрийнх нь тухай мэдэж, хайрладаг болоход тусалсан. Яагаад? Учир нь таны зөв хандлагатайг олж харсан (Үйлс 13:48). Есүс Ёохан 6:44-т байдаг үгийг хэлэхдээ Иеремиа 31:3-т бичсэн Еховагийн үгийг бодсон байж болох юм. Ехова ард түмэндээ «Би чамайг хайр энэрлээр татсан билээ» гэж хэлснийг тэнд бичжээ (Иер. 31:3; Хосеа 11:4-тэй харьцуулаарай). Ямар утгатайг бодоорой. Тэнгэрийн хайр халамжтай Эцэг маань өөрөө ч анзаардаггүй таны сайхан зан чанаруудыг мэддэг.

16. а) Есүс бидэнд юуг ойлгуулах гэсэн бэ? Түүнд яагаад итгэх ёстой вэ? б) Ехова бол хамгийн сайн Эцэг гэдэгт итгэдэг болъё гэвэл яах нь тустай вэ? («Ехова бол хамгийн сайн Эцэг» гэсэн хавсралтыг үзээрэй).

16 Есүс Еховаг «Эцэг» гэж хэлэхдээ нэг ёсондоо «Ехова бол зөвхөн миний Эцэг бус, таны ч Эцэг. Тэрбээр танд хайртай, чин сэтгэлээсээ санаа тавина гэдийг би баталж байна» гэж хэлсэн хэрэг. Тэгэхээр та Ехова хайрладагт эргэлзвэл түр азнаад өөрөөсөө «Эцгээ хамгийн сайн мэддэг, үргэлж үнэнийг ярьдаг Хүүгийнх нь үгэнд би итгэх ёстой юм биш үү?» гэж асуугаарай (1 Петр 2:22).

Ехова бол хамгийн сайн Эцэг

Эцэг Ехова маань хүчтэй, шударга, мэргэн ухаантай, хайрын сэтгэлтэй. Өөрийг нь хайрладаг хүүхдүүддээ хэзээд санаа тавьдаг.

Харгис ширүүн харьцдаг байсан аавтай нэг Гэрч эмэгтэй Еховагийн сайхан зан чанаруудыг судалсан нь ямар ач тустай байсныг ийнхүү ярьсан. «Би багаасаа л ааваасаа их айдаг байсан. Гэхдээ Еховагийн зан чанаруудын тухай судлаад сайн аав ямар байдгийг ойлгодог болсон. Тэрбээр намайг хайрладаг, би ч Эцэг Еховагаа хайрладаг». Еховагийн зан чанаруудыг судалсан өөр нэг Гэрч: «Ехова бол байж болох хамгийн сайн Эцэг үнэхээр мөн» гэжээ.

Ехова бол хамгийн сайн Эцэг гэдэгт итгэдэг болъё гэвэл түүний сайхан зан чанаруудын тухай байгууллагын ном хэвлэлээс судлаарай.

ИТГЭЛЭЭ БАТЖУУЛААД Л БАЙГААРАЙ

17. Ехова биднийг хайрладагт итгэх итгэлээ яагаад үргэлж батжуулах ёстой вэ?

17 Ехова биднийг хайрладагт итгэх итгэлээ үргэлж батжуулах ёстой. Дээр дурдсанаар зальт дайсан Сатан Еховад үйлчлэхийг маань болиулахын тулд юу ч хийхэд бэлэн. Биднийг үнэнч байх гэсэн шийдвэрээсээ няцаасай гэж хүсдэг учраас Ехова хайрладаггүй гэдэгт итгүүлэхийг оролдсоор байх болно. Бид Сатаны худал үгэнд итгэх ёсгүй! (Иов 27:5).

18. Ехова таныг хайрладагт итгэх итгэлээ яавал батжуулах вэ?

18 Ехова таныг хайрладагт итгэх итгэлээ батжуулахын тулд өөрийгөө таны нүдээр харахад туслаач гэж залбирдаг байгаарай. Еховагийн хайр энэрлийн тухай Библийн зүйлүүдийг тунгаан бодоорой. Ехова хайрыг заавал хайраар хариулдгийг санаарай. Золиосыг танд зориулсан бэлэг гэж яагаад хэлэхийг эргэцүүлэн бодоорой. Ехова бол таны Эцэг гэж Есүсийн хэлсэн үгэнд итгээрэй. Тэгвэл хэн нэгэн: «Ехова таныг хайрладагт та итгэдэг үү?» гэж асуухад «Тийм ээ, итгэдэг! Би бас түүнийг хайрладгаа харуулахын тулд өдөр бүр чадах бүхнээ хийдэг!» гэж итгэл төгс хариулна.

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Ехова биднийг хайрладагт яагаад итгэх хэрэгтэй вэ?

  • Ехова биднийг хайрладагт итгэх итгэлээ яавал батжуулах вэ?

  • Ехова биднийг хайрладгийг Есүс хэрхэн заасан бэ?

ДУУ 154 (sjj) Дуусашгүй хайр

a Ехова биднийг хайрладгийг батлах Библийн өөр зүйлийг «Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь» номын «Эргэлзээ» гэсэн сэдвээс үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах