Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 10 сар х. 12-17
  • Бурхны хайр үүрдийнх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны хайр үүрдийнх
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕХОВА БИДНИЙГ ХАЙРЛАДАГ НЬ БИБЛИЙН ҮНДСЭН СУРГААЛЫН НЭГ
  • ЕХОВА «ТА НАРЫГ ХАЙРЛАДАГ»
  • ЮУНААС БОЛЖ ЭРГЭЛЗЭЭ ТӨРДГИЙГ ОЙЛГОХ
  • ҮРГЭЛЖ ҮНЭНЧ БАЙХААР ШИЙДЭЭРЭЙ
  • Ехова таныг энэрч хайрладаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Ехова таныг хайрладагт итгээрэй
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Эргэлзээг хэрхэн арилгах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Еховагийн үнэнч хайр
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 10 сар х. 12-17

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 41

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

Бурхны хайр үүрдийнх

«Еховад таларх. Учир нь тэр бол сайн. Түүний үнэнч хайр үүрдийнх» (ДУУ. 136:1, ШЕ).

ГОЛ САНАА

Ехова биднийг хайрладаг гэсэн Библийн үндэстэй үнэнийг санах нь сорилтын үед таагүй бодолтойгоо тэмцэхэд тустай.

1, 2. Христийн дагалдагчдад юу тулгардаг вэ?

ДАЛАЙН хүчтэй шуурган дунд ийш тийш шидэгдэж буй завийг төсөөлөөрэй. Зангуугаа хаяхгүй бол давлагааны аясаар хаашаа л бол хаашаа туугдана. Завь зангууны ачаар тогтвортой байж, шуургыг тэсэж үлдэнэ.

2 Хүнд сорилт тулгарахад сэтгэл санаа тэр завьтай адил тогтворгүй болж магадгүй. Өчигдөрхөн л Ехова таныг хайрлаж, дэмждэгт итгэж байсан бол өнөөдөр юу туулж явааг тань огт харахгүй байгаа юм шиг санагдана (Дуу. 10:1; 13:1). Тайвшруулах гэж хэлсэн найзынхаа үгийг сонсоод сэтгэл тань хэсэг зуур уужирна (Сур. 17:17; 25:11). Гэхдээ дахиад л эргэлзэж, бүр Ехова намайг орхичихсон юм байх даа гэж бодно. Ийм үед зангуугаа хаях буюу эргэлзэхгүй байж сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд юуг санах нь тустай вэ? Өөрөөр хэлбэл Ехова хайрладаг, дэмждэгт яавал үргэлж бат итгэлтэй байх вэ?

3. Дуулал 31:7 болон 136:1-д гардаг «үнэнч хайр» гэдэг үг ямар утгатай вэ? Энэ хайрын хамгийн агуу жишээ бол Ехова гэж яагаад хэлэх вэ? (Бас зургийг үзээрэй).

3 Нэг арга нь Еховагийн үнэнч хайрын тухай санах юм (Дуулал 31:7; 136:1-ийг уншина). «Үнэнч хайр» гэдгээр хэн нэгнийг сэтгэлийн угаас, хувиршгүй сэтгэлээр хайрлахыг хэлдэг. Ийм хайрын хамгийн агуу жишээ бол Ехова юм. Библид түүнийг «үнэнч хайраар бялхам» гэжээ (Ег. 34:6, 7, ШЕ). Бас «Таныг дуудагч бүхэнд та үнэнч хайраа харамгүй хүртээдэг» гэж бичсэн байдаг (Дуу. 86:5, ШЕ). Энэ нь ямар утгатайг бодоорой. Ехова үнэнч үйлчлэгчдээ хэзээ ч орхидоггүй! Та Ехова үнэнч гэдгийг санавал хүнд бэрх сорилтын үед ч эргэлзэж тээнэгэлзэхгүй байж чадна (Дуу. 23:4).

Далайн шуурганы үед зангуу нь завийг тогтвортой байлгаж байна.

Далайн шуурганы үед завь зангууны ачаар тогтвортой байдаг шиг сорилт тулгарахад Ехова биднийг хайрладаг гэдэгт итгэх итгэлийн ачаар сэтгэл санаа тогтвортой байна (3-р догол мөрийг үзээрэй)


ЕХОВА БИДНИЙГ ХАЙРЛАДАГ НЬ БИБЛИЙН ҮНДСЭН СУРГААЛЫН НЭГ

4. Библийн үндсэн сургаалын заримыг хэлнэ үү. Бид яагаад эдгээрт эргэлздэггүй вэ?

4 Сорилтын үед гуйвж дайвахгүй байхын тулд өөр яах вэ? Ехова биднийг хайрладаг нь Библийн үндсэн сургаал гэдгийг санаарай. «Библийн үндсэн сургаал» гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Бурхны Үгнээс мэдэж авсан үнэн сургаалуудыг бодож байгаа байх. Жишээ нь Бурхны нэр бол Ехова, Есүс бол Бурхны цорын ганц Хүү, үхсэн хүн юу ч мэддэггүй, мэдэрдэггүй, диваажин дэлхий дээр хүмүүс мөнх амьдрах гэх зэрэг (Дуу. 83:18; Ном. 9:5; Ёох. 3:16; Илч. 21:3, 4). Та эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөөд ямар ч эргэлзэх юмгүйгээр итгэдэг болсон. Яагаад? Үндэслэл сайтай, баримт нотолгоотойг ойлгосон. Одоо, Ехова биднийг хайрладаг нь Библийн үндсэн сургаал гэдгийг санадаг бол намайг тоодоггүй, санаа тавьдаггүй гэж эргэлзэж тээнэгэлзэхээ болиход тустайг бодоцгооё.

5. Хуурамч сургаалд итгэдгээ хэрхэн больдгийг тайлбарлана уу.

5 Та хэрхэн хуурамч сургаалд итгэхээ больсон бэ? Итгэдэг сургаалаа Библид бичсэнтэй харьцуулсан биз ээ. Жишээ нь та Есүс бол төгс хүчит Бурхан гэдэгт итгэдэг байсан гэж бодъё. Харин Библийн хичээл заалгаад «Энэ үнэхээр үнэн гэж үү?» хэмээн бодсон. Тэгээд үнэн биш гэдгийг нь Библийн баталгаа нотолгоон дээр үндэслээд ойлгосон. Тиймээс хуурамч сургаалд итгэхээ больж Есүс бол «бүх бүтээлийн анхных нь», «Бурхны цорын ганц Хүү» гэсэн нь үнэн гэдэгт итгэсэн (Кол. 1:15; Ёох. 3:18). Хуурамч сургаалд итгэхээ болих нь «цайзыг нураахтай» адил амаргүй нь ойлгомжтой (2 Кор. 10:4, 5). Гэхдээ үүнээс хойш дахин эргэлзээгүй (Флп. 3:13).

6. Еховагийн «үнэнч хайр үүрдийнх» гэдэгт итгэхийн учир юу вэ?

6 Ехова хайрладгийг бас дээрх маягаар эргэцүүлээрэй. Сорилт тулгарахад Ехова таныг хайрладагт эргэлзвэл «Миний бодол зөв үү?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Тэгээд эргэлзэж байгаа зүйлээ энэ өгүүллийн гол эшлэл буюу Дуулал 136:1-д байгаа үгтэй харьцуулаарай. Ехова хайраа яагаад «үнэнч» гэсэн бэ? Энэ дуулалд «Түүний үнэнч хайр үүрдийнх» гэж 26 удаа бичсэний учир юу вэ? Дээр ярилцсанаар Ехова үйлчлэгчдээ үнэнчээр хайрладаг гэдэг нь Библийн үндсэн сургаалуудын нэг бөгөөд таны амархан хүлээж авсан бусад сургаалтай л адил шүү дээ. Ехова таныг тоодоггүй, хайрладаггүй гэдэг нь худлаа. Тэгэхээр бусад хуурамч сургаалд итгэхээ больсны адилаар Ехова хайрладаг гэдэгт бүү эргэлзээрэй!

7. Ехова биднийг хайрладгийг батлах Библийн зарим зүйлийг хэлнэ үү.

7 Ехова биднийг хайрладгийг батлах зүйл Библид олон бий. Жишээ нь Есүс шавь нартаа «Та нар олон бор шувуунаас ч илүү үнэ цэнтэй» гэжээ (Мат. 10:31). Ехова өөрөө ард түмэндээ «Би чамд хүч тэнхээ өгч, чамд тусална. Зөв шударгыг үйлддэг баруун мутраараа би чамаас чанга барина» гэж хэлсэн (Ис. 41:10, ШЕ). Эдгээрийг хэчнээн бат итгэлтэй хэлснийг анхаараарай. Есүс: «Та нар илүү үнэ цэнтэй байж магад», Ехова: «Би чамд туслах байх» гээгүй. Харин «Та нар ... илүү үнэ цэнтэй», «Би ... чамд тусална» гэсэн. Сорилтын үед Ехова таныг хайрладагт эргэлзэж байсан уу? Дээрх эшлэлийг эргэцүүлбэл Ехова хайрладгийг мэдрээд зогсохгүй үүнд итгэнэ. Учир нь энэ бол баримт нотолгоонд үндэслэсэн үнэн юм. Залбирч ийнхүү тунгаан боддог бол 1 Ёохан 4:16-д бичсэнээр «Бурхан биднийг хайрладгийг бид мэддэг ч болсон, итгэдэг ч болсон» гэж хэлнэ.a

8. Ехова таныг хайрладагт хааяа эргэлзээд байвал яах вэ?

8 Гэсэн ч Ехова биднийг хайрладагт хааяа эргэлзээд байвал яах вэ? Мэдэрч байгаагаа мэддэгтэйгээ харьцуулаарай. Сэтгэл мэдрэмжид бүрэн найдах аргагүй, харин Еховагийн хайрын тухай Сударт бичсэн нь үнэн бодит юм. Хэрэв үүнд итгэхгүй бол Еховагийн жинхэнэ мөн чанар болох хайрыг үл хэрэгсэж байгаа хэрэг (1 Ёох. 4:8).

ЕХОВА «ТА НАРЫГ ХАЙРЛАДАГ»

9, 10. Есүс юуны тухай ярьж байхдаа «Эцэг өөрөө та нарыг хайрладаг» гэж хэлсэн бэ? (Ёохан 16:26, 27). (Бас зургийг үзээрэй).

9 Есүс шавь нартаа «Эцэг өөрөө та нарыг хайрладаг» гэж хэлсэн. Үүнээс Еховагийн хайрын тухай илүү ихийг мэдэж авна (Ёохан 16:26, 27-г уншина). Тэрбээр үүнийг шавь нараа баярлуулах л гэж хэлээгүй. Шавь нарынхаа сэтгэл мэдрэмжийн тухай бус, харин залбирлын тухай ярьж байсан нь өмнөх үгнээс нь харагддаг.

10 Есүс шавь нартаа өөрт нь бус, нэрээр нь дамжуулан залбирах ёстойг хэлсэн (Ёох. 16:23, 24). Үүнийг ойлгох нь тэдэнд их чухал байв. Амилсных нь дараа Есүст залбирмаар санагдсан байж болох юм. Тэд түүнтэй маш дотно найзууд болсон шүү дээ. Тиймээс өөрсдийг нь хайрладаг Есүс гуйлтыг нь сонсож, тэдний өмнөөс Эцгээсээ гуйж өгнө гэж бодсон байж магадгүй. Гэхдээ Есүс тэгж бодох ёсгүйг хэлсэн. Яагаад гэдгийг ойлгуулахдаа «Эцэг өөрөө та нарыг хайрладаг» гэжээ. Энэ нь залбиралтай холбоотой Библийн үндсэн сургаал юм. Танд яагаад хамаатай вэ? Та Библийг судлаад Есүсийн тухай мэддэг, хайрладаг болсон (Ёох. 14:21). Гэхдээ Бурхан «өөрөө [таныг] хайрладгийг» санаж I зууны шавь нарын адилаар итгэлтэйгээр залбираарай. Та залбирах болгондоо Есүсийн хэлсэн дээрх үгэнд итгэдгээ харуулна (1 Ёох. 5:14).

Зургууд: Гадаа сандал дээр сууж буй Гэрч эрэгтэй яг одоо өөрт нь чухал гурван зүйлийн талаар залбирч байна. 1. Өвдөөд хэвтэж байгаа эхнэртээ хоол өгч байна. 2. Аавтайгаа Библийн хичээл хийж байгаа бага насны охин нь баяртай байгаа харагдана. 3. Тэрбээр төлбөр тооцооны хэд хэдэн баримт хараад сууж байна.

Ехова «өөрөө [таныг] хайрладаг» гэдгийг санаж итгэлтэйгээр залбираарай (9, 10-р догол мөрийг үзээрэй)b


ЮУНААС БОЛЖ ЭРГЭЛЗЭЭ ТӨРДГИЙГ ОЙЛГОХ

11. Ехова биднийг хайрладагт эргэлзвэл Сатан яагаад баярлах вэ?

11 Ехова биднийг хайрладаг гэдэгт юунаас болоод эргэлзэж магадгүй вэ? Сатан ийм эргэлзээ төрүүлдэг гэж та хариулах байх. Энэ нь ч зөв. Тэрбээр биднийг «залгихаар хайж» явдаг учраас Ехова хайрладагт эргэлзүүлэхийг зорьдог (1 Петр 5:8). Үнэндээ Ехова хайрандаа хөтлөгдөн золиос өргөсөн байтал үүний ач тусыг хүртэх зохисгүй гэсэн бодлыг бидэнд төрүүлдэг (Евр. 2:9). Хэрэв бид эргэлздэг бол хэн баярлах вэ? Сатан. Бас сорилтод бууж өгвөл хэний зорилго биелэх вэ? Сатаны. Чухамдаа гэж хэлэхэд, Сатан өөрөө л Еховагаар хайрлуулах эрхгүй. Харин хуурч мэхлэхдээ гаргууд болохоор Ехова биднийг хайрладаггүй, буруутгадаг гэж бидэнд итгүүлэхийг оролддог. Ямар увайгүй этгээд вэ! (Эф. 6:11). Бид арга мэхийг нь сайн мэддэг бол «Диаволыг эсэргүүцэхээр» бат шийдэж чадна (Яак. 4:7).

12, 13. Өвлөн авсан нүгэл Еховагийн хайранд эргэлзэхэд хүргэдэг гэж яагаад хэлэх вэ?

12 Бид өөр юунаас болж Еховагийн хайранд эргэлзэж магадгүй вэ? Өвлөж авсан нүглээсээ болж (Дуу. 51:5; Ром 5:12). Нүглийн гайгаар хүн төрөлхтөн Бүтээгчээсээ холдож хөндийрсөн. Мөн оюун ухаан, сэтгэл санаа, бие махбодоороо хохирсон.

13 Буруутай, түгшүүртэй, тайван бус, ичгүүртэй санагддаг нь нүглийн л уршиг. Буруу юм хийхэд ийм мэдрэмж бидэнд төрдөг. Гэхдээ бас нүгэлтэй гэдгээ буюу Еховагийн анх бүтээснээс хэр их гажуудсанаа бодохоор ингэж санагддаг (Ром 8:20, 21). Дугуй нь хагарсан машин бүрэн хүчин чадлаараа явж чаддаггүйтэй адил төгс бус бид Бурхны бүтээсэн төгс хүн шиг байж чаддаггүй. Тиймээс заримдаа Еховагийн хайранд эргэлзэх нь гайхах зүйл биш юм. Эргэлзээ төрвөл Ехова бол «агуу, бишрэм бөгөөд өөрийг [нь] хайрлаж, тушаалыг [нь] дагадаг хүмүүсийг үнэнчээр хайрладгийг» санах ёстой (Нех. 1:5, ШЕ).

14. Ехова биднийг хайрладагт эргэлзэхээ болиход золиосны талаар эргэцүүлэн бодох нь тустай гэхийн учир юу вэ? (Ром 5:8). (Бас «“Мэхлэх чадалтай нүглээс” болгоомжил» гэсэн хавсралтыг үзээрэй).

14 Бидэнд заримдаа Еховагаар хайрлуулах зохисгүй гэж санагддаг нь үнэн. Шулуухан хэлэхэд бид хайрлуулах зохисгүй шүү дээ. Тийм ч учраас Еховагийн хайр үнэхээр онцгой. Өөрсдөө хичээгээд л Еховагаар хайрлуулчихна гэж байхгүй. Гэхдээ Ехова биднийг хайрласандаа золиос хэмээх арга хэмжээ авч, нүглийг маань уучилдаг (1 Ёох. 4:10). Есүс төгс хүнийг бус, нүгэлтнийг аврахаар ирсэн гэдгийг бас санаарай (Ром 5:8-ыг уншина). Бидний хэн нь ч төгс байж чадахгүй. Ехова ч ийм байхыг шаарддаггүй. Нүглээсээ болж Ехова хайрладагт эргэлзэх үе байдгийг ойлговол таагүй бодолд автахгүй байхаар бат шийдэж чадна (Ром 7:24, 25).

«Мэхлэх чадалтай нүглээс» болгоомжил

Библид нүглийг «мэхлэх чадалтай» гэжээ (Евр. 3:13). Нүглээс болж бид буруу юм хийдгээс гадна Ехова хайрладагт эргэлзээд л явдаг. Үнэхээр «мэхлэх чадалтай» байгаа биз?

Хэнд ч, юунд ч хууртагдахгүй гэж боддог хүн цөөнгүй. Жишээ нь луйварчинд хэзээ ч мөнгөө алдахгүй гэж боддог. Гэхдээ сэрэмжтэй байхгүй бол их хохирол амсаж магадгүй.

Үүнтэй адилаар нүгэл биднийг «мэхэлдэг». Жишээ нь сул тал, алдаа дутагдалтай гэдгийг маань байнга сануулж Ехова хайрладаггүй гэдэгт итгүүлэхийг оролддог. Тиймээс бид болгоомжлох ёстой.

ҮРГЭЛЖ ҮНЭНЧ БАЙХААР ШИЙДЭЭРЭЙ

15, 16. Еховад үнэнч байвал юунд бат итгэлтэй байж болох вэ? Яагаад? (2 Самуел 22:26).

15 Ехова өөрөөс нь «зуурах» буюу үнэнч байх гэсэн зөв шийдвэр гаргахыг биднээс хүсдэг (Д.хууль 30:19, 20, ШЕ). Ийнхүү шийдвэл Ехова үргэлж үнэнчээр хайрлана гэдэгт итгэлтэй байна (2 Самуел 22:26-г уншина). Бид үнэнч байгаа цагт амьдралд юу ч тохиолдсон Ехова тусална.

16 Сорилт тулгарахад гуйвж дайвахгүй байх шалтгаан олон байдгийг бид судаллаа. Ехова хайрладаг, дэмждэг гэдгийг бид мэддэг. Энэ нь Библийн сургаал. Хэрэв үүнд эргэлзвэл зөв гэж санагдсанаа бус, зөв гэж мэддэгээ эргэцүүлэн бодоорой. Еховагийн үнэнч хайр үүрдийнх гэсэн Библийн үндэстэй үнэнд бат итгэж явцгаая!

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Ехова биднийг хайрладаг нь Библийн үндсэн сургаал гэдгийг бодохын ач тус юу вэ?

  • Өвлөн авсан нүгэл Еховагийн хайранд эргэлзэхэд хүргэдэг гэж яагаад хэлэх вэ?

  • Яавал Ехова биднийг хайрладагт эргэлзэхээ болих вэ?

ДУУ 159 Еховад алдрыг өгөгтүн

a Өөр жишээг Дэд хууль 31:8, Дуулал 94:14 болон Исаиа 49:15-аас үзээрэй.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй өвчтэй эхнэрээ асрах, Еховаг хайрлахыг охиндоо заахад туслахыг болон санхүүгийн асуудлаа зөв шийдэх мэргэн ухаан гуйн залбирч байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах