Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 99
  • Мөс чанараа яаж сургах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Мөс чанараа яаж сургах вэ?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Мөс чанар гэж юу вэ?
  • Яагаад мөс чанараа сургах хэрэгтэй вэ?
  • Мөс чанараа яаж сургах вэ?
  • Сайн мөс чанартай байх нь
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Мөс сайтай байж Бурхнаараа хайрлуулъя
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Таны мөс чанар найдвартай удирдлага болдог уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Доторх хүнээ сонсогтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 99
Шийдвэр гаргах гэж байгаа өсвөр насны хүүхэд. Ард нь зөв бурууг заасан сум харагдаж байна.

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Мөс чанараа яаж сургах вэ?

Чи мөс чанараа доорх зүйлүүдээс юутай нь зүйрлэх вэ?

  • луужин

  • толь

  • найз

  • шүүгч

Эдгээр нь бүгдээрээ мөс чанартай төстэй. Учрыг нь ярилцъя.

  • Мөс чанар гэж юу вэ?

  • Яагаад мөс чанараа сургах хэрэгтэй вэ?

  • Мөс чанараа яаж сургах вэ?

  • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Мөс чанар гэж юу вэ?

Мөс чанар бол зөв бурууг хэлж өгдөг мэдрэмж юм. Библид мөс чанарыг «зүрх сэтгэлд бичигдсэн» «хууль» гэсэн байдаг (Ром 2:15). Хийчихсэн юм уу хийх гэж байгаа зүйлийнхээ зөв эсэхийг шалгахад мөс чанар тусалдаг.

  • Мөс чанар луужинтай адилхан. Мөс чанар биднийг зөв зүг рүү удирдан, аюулаас зайлсхийхэд тусалдаг.

  • Мөс чанар тольтой адилхан. Мөс чанар бидний ёс суртахууны хэм хэмжээ болон дотор хүнийг маань илтгэн харуулдаг.

  • Мөс чанар сайн найзтай адилхан. Мөс чанар бидэнд хэрэгтэй зөвлөгөөг өгч, зөв шийдвэр гаргахад тусалдаг. Тусламж авъя гэвэл түүнийгээ анхааралтай сонсох шаардлагатай.

  • Мөс чанар шүүгчтэй адилхан. Муу юм хийхэд мөс чанар биднийг буруутгадаг.

Өсвөр насны нэг хүү тоглоомын дэлгүүрээс ямар видео тоглоом авахаа бодож байгаа  нь.

Сайн мөс чанар зөв шийдвэр гаргахад чинь тусална

Гол санаа: Мөс чанар бол 1) зөв шийдвэр гаргаж, 2) алдаагаа засахад тусалдаг маш чухал багаж юм.

Яагаад мөс чанараа сургах хэрэгтэй вэ?

Библид «Хүний мөсөөр сайн бай» гэж байдаг (1 Петр 3:16). Гэхдээ мөс чанараа сайн сургаагүй бол тийм байх нь амаргүй байдаг.

«Би аав ээждээ хаана очсоноо үнэнээр нь хэлэхгүй юм уу нуудаг байсан. Муухай юм болж байна даа гэж эхэндээ бодогддог байсан ч яваандаа нэг их сүйдтэй юм биш гэж боддог болсон»—Женифер.

Эцэст нь юу болсон бэ? Мөс чанар нь өөрийг нь буруутгаад байсан учраас эцэг эхдээ бүх үнэнээ хэлж, дахин худал яриагүй.

Бодож үзээрэй: Женифер мөс чанарынхаа дуу хоолойг хэзээ сонсох ёстой байсан бэ?

«Хоёр нүүр гаргаж амьдрах нь тийм ч амар биш. Үүнээсээ болоод стресст ордог. Мөс чанарынхаа сануулгыг үл тоон муу зүйлийг нэг л хийгээд эхэлчихвэл түүнээс хойш тийм юмыг бүр амархан хийдэг болчихдог»—Мэтю.

Зарим хүн мөс чанарынхаа сануулгыг огт тоодоггүй. Библид тэднийг «ёс суртахуунаа уландаа гишгэсэн» хүмүүс гэсэн байдаг (Эфэс 4:19). Библийн өөр орчуулгад энэ үгийг «ичих зовохоо мэдэхээ байсан» гэж буулгажээ.

Бодож үзээрэй: Муу юм хийсэндээ санаа зовдоггүй хүмүүс илүү жаргалтай амьдарч байгаа юм шиг чамд санагддаг уу? Тийм хүмүүст ямар асуудал тулгардаг вэ?

Гол санаа: Сайн мөс чанартай байя гэвэл «оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурах» хэрэгтэй (Еврей 5:14).

Мөс чанараа яаж сургах вэ?

Мөс чанараа сургая гэвэл өөрийнхөө үйлдлийг зөв хэм хэмжээтэй харьцуулж үзэх хэрэгтэй. Зарим хүний хэм хэмжээ дараах зүйлээс шалтгаалдаг.

  • гэр бүл болон соёл

  • найзууд

  • алдартай одууд

Гэхдээ хамгийн зөв хэм хэмжээ Библид байдаг. Яагаад гэвэл Библи бол биднийг бүтээсэн, бидэнд юу хамгийн сайн бэ гэдгийг мэддэг «Бурх[ны] бичүүлсэн» ном билээ (2 Тимот 3:16).

Хэдэн жишээ авч үзье.

БИБЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ: «Бид үргэлж шударга байхыг хүсдэг» (Еврей 13:18).

  • Шалгалт өгөхдөө бусдаас будаа идэх, эцэг эхдээ худлаа ярих юм уу хулгай хиймээр санагдах үед Библийн энэхүү хэм хэмжээ мөс чанарт чинь ямар нөлөө үзүүлж болох вэ?

  • Мөс чанарынхаа сануулгыг сонсоод бүх зүйлд үнэнч байвал одоо ба ирээдүйд ямар ач тустай вэ?

БИБЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ: «Садар самуун явдлаас зугтагтун» (1 Коринт 6:18).

  • Порно үзэх юм уу гэр бүл болохын өмнө бэлгийн харьцаанд ормоор санагдвал Библийн энэхүү хэм хэмжээ мөс чанарт чинь ямар нөлөө үзүүлж болох вэ?

  • Мөс чанарынхаа сануулгыг сонсоод садар самуун явдлаас зайлсхийвэл одоо ба ирээдүйд ямар ач тустай вэ?

БИБЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ: «Бие биеэ энэрч, нэг нэгнээ өрөвдөн ... бие биеэ дуртайяа уучилж байгаарай (Эфэс 4:32).

  • Төрсөн ах дүү юм уу найзтайгаа санал зөрөлдөх үед Библийн энэхүү хэм хэмжээ чамд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Мөс чанарынхаа сануулгыг сонсоод бусдыг дуртайяа уучилж, өрөвддөг бол одоо ба ирээдүйд ямар ач тустай вэ?

БИБЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ: «Хүчирхийлэлд дурлагчийг Түүний [«Еховагийн», ШЕ] сэтгэл үзэн яддаг билээ (Дуулал 11:5).

  • Кино, телевизийн хөтөлбөр юм уу видео тоглоом сонгоход Библийн энэхүү хэм хэмжээ чамд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Мөс чанарынхаа сануулгыг сонсоод хүчирхийллийг дэвэргэдэг зугаа цэнгэлээс хол байвал одоо ба ирээдүйд ямар ач тустай вэ?

БОДИТ ЖИШЭЭ: «Зарим найз маань хүчирхийллийг дэвэргэдэг видео тоглоомд дуртай. Би бас тэдэнтэй хамт тоглодог байлаа. Аав тийм тоглоом тоглож болохгүй гэдэг болохоор найзынхаа гэрт очихоороо л тоглодог байлаа. Гэхдээ үүнийгээ гэртээ хариад ярьдаггүй байв. Аав миний хачин байгааг хараад зүгээр үү гэж асуусан ч би ямар нэг юм болоогүй гэж хариулдаг байлаа. Харин нэг өдөр би Дуулал 11:5-ыг уншаад буруу юм хийж байгаагаа ухаарч, ийм тоглоомоор дахин хэзээ ч тоглож болохгүйгээ ойлгосон. Тоглохоо ч больсон. Намайг ажигласан нэг найз маань ч бас тийм тоглоомоосоо гарсан»—Жереми.

Бодож үзээрэй: Жеремигийн мөс чанар хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Түүнийгээ хэзээ сонсож эхэлсэн бэ? Чи түүнээс юу сурч болох вэ?

Гол санаа: Мөс чанар бидний ямар хүн болох, юуг үнэлж эрхэмлэдгийг маань харуулдаг. Мөс чанар чинь чиний талаар юу хэлдэг вэ?

Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Алексис.

«Мөс чанар зөв бурууг зааж өглөө гээд энэ нь зөв юм хийх баталгаа болж чадахгүй. Луужин явах ёстой зүгийг зөв зааж өгсөн ч түүнийг дагах эсэхээ бид өөрсдөө шийддэг»—Алексис.

Лайонел.

«Мөс чанар бол биднийг хорьдог хашаа биш, харин ч биднийг зөв зүг рүү чиглүүлдэг зам гэж хэлж болно. Бас учирч болох аюулыг урьдчилан сануулдаг замын тэмдэг болох нь ч бий»—Лайонел.

Изабелла.

«Би бусдын мөс чанараар шийдвэр гаргаж болохгүй гэдгээ ойлгож мэдсэн. Мөс чанараа сургасаар ирсэн учраас сануулгыг нь тоолгүй өнгөрдөггүй. Би бусдад таалагдах гэж сахидаг хэм хэмжээгээ хэзээ ч өөрчлөхгүй»—Изабелла.

Дүгнэлт: Мөс чанараа яаж сургах вэ?

  • Библийн хэм хэмжээг бодоорой. Библи бол биднийг бүтээсэн, бидэнд юу хамгийн сайн бэ гэдгийг мэддэг Бурхны бичүүлсэн ном учраас хамгийн зөв хэм хэмжээг хэлж өгдөг.

  • Мөс чанараа Библийн хэм хэмжээтэй харьцуулаарай. Үзэл бодлоо Бурхны үзэл бодолтой нийцүүлэхийн тулд чи юуг илүү анхаарах хэрэгтэй вэ?

  • Библийн хэм хэмжээг дагаарай. Өдөр тутам шийдвэр гаргахдаа Библийн хэм хэмжээг баримтлаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах