Библийг чухам хэн бичсэн бэ?
Библид юу гэж байдаг вэ?
Библийг хэн бичсэнийг мэдэх аргагүй гэж хэлдэг хүн олон бий. Гэхдээ хэн бичсэн нь Библид ихэвчлэн тодорхой байдаг. Зарим хэсэг нь «Нехемиагийн үгс», «Исаиагийн үзсэн үзэгдэл», «Иоелд ирсэн ЭЗЭНий [Еховагийн] үг» гэж эхэлдэг (Нехемиа 1:1; Исаиа 1:1; Иоел 1:1).
Библийг бичсэн ихэнх хүн цорын ганц үнэн Бурхан Еховагийн нэрийн өмнөөс, Еховагаар удирдуулан бичсэнээ хүлээн зөвшөөрдөг. Еврей Судрыг бичсэн зөнчид «[Ехова] ингэж айлдаж байна» гэж 300 гаруй удаа бичсэн байдаг (Амос 1:3; Мика 2:3; Нахум 1:12). Библийг бичсэн зарим хүн Бурхны мэдээг тэнгэрийн элчүүдээс хүлээж авчээ (Зехариа 1:7, 9).
Библийг 40 орчим эрэгтэй 1600 гаруй жил бичсэн. Зарим хүн нэгээс олон ном бичсэн байдаг. Үнэндээ бол Библи 66 номоос бүрдсэн бяцхан номын сан билээ. Еврей Судрын 39 номыг «Хуучин гэрээ», Грек Судрын 27 номыг «Шинэ Гэрээ» гэдэг.