Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwfq өгүүлэл 41
  • Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл гэж юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл гэж юу вэ?
  • Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Удирдах зөвлөлийн гишүүд нь хэн бэ?
  • Удирдах Зөвлөл хэрхэн ажилладаг вэ?
  • Удирдах Зөвлөлийн туслахууд хэн бэ?
  • Тэр «хүмүүсийг хүндлээрэй»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Өнөө үед Удирдах Зөвлөл ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Бурхны ард түмнийг өнөөдөр хэн удирддаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • «Итгэмжит, ухаалаг боол» ямар үүрэгтэй вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
ijwfq өгүүлэл 41
Удирдах Зөвлөлийн гишүүд туслахуудтайгаа хурал хийж байна.

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл гэж юу вэ?

Удирдах Зөвлөл нь төлөвшсөн цөөн хэдэн эрчүүдээс бүрддэг бөгөөд дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг. Тэд дараах хоёр ажлыг гүйцэтгэдэг.

  • Еховагийн Гэрчүүдэд зориулсан сургууль, цуглаан, ном хэвлэлээр дамжуулан Библид үндэслэсэн удирдамж заавар өгдөг (Лук 12:42).

  • Дэлхий даяар буй Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хариуцдаг. Үүнд олон нийтэд Библийн мэдээ хүргэх, хандивыг захиран зарцуулах ордог.

Удирдах Зөвлөл I зууны «Иерусалимд буй элчүүд, ахлагчдын» адилаар дэлхий дахины бүх хуралд хамаатай чухал шийдвэр гаргадаг (Үйлс 15:2). I зууны удирдах зөвлөл ч, өнөөгийн Удирдах Зөвлөл ч байгууллагын Тэргүүн биш юм. Тэд үргэлж Библиэс заавар зөвлөгөө эрж хайдаг бөгөөд Ехова хурлын Тэргүүнээр Есүс Христийг томилсныг хүлээн зөвшөөрдөг (1 Коринт 11:3; Эфэс 5:23).

Удирдах зөвлөлийн гишүүд нь хэн бэ?

Удирдах Зөвлөлийн гишүүд нь: Кеннет Күүк, Гэйж Флийгл, Сэмүэл Хөрд, Жеффри Жексон, Жоди Жедли, Стивен Летт, Геррит Лөш, Жэйкоб Рамф, Марк Сандерсон, Дэвид Сплэйн, Жеффри Виндер нар юм. Тэд АНУ-ын Нью-Йорк мужийн Уорвикт байдаг Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвд үйлчилдэг.

Удирдах Зөвлөл хэрхэн ажилладаг вэ?

Удирдах Зөвлөл ажлаа зохион байгуулахын тулд 6 хороо байгуулжээ. Гишүүн бүр нь нэг эсвэл нэгээс олон хороог хариуцан ажилладаг.

  • Зохицуулагчдын хороо: Хуультай холбоотой асуудлыг хариуцаж, гамшигт өртсөн болон итгэл үнэмшлээсээ болоод хавчигдаж буй итгэл нэгтнүүддээ тусалдаг. Түүнээс гадна Еховагийн Гэрчүүдтэй холбоотой бусад яаралтай асуудлыг шийдвэрлэдэг.

  • Хүний нөөцийн хороо: Байгууллагын төв, салбар болон орчуулгын оффист ажилладаг хүмүүсийг хариуцдаг.

  • Хэвлэлийн хороо: Библид үндэслэсэн ном хэвлэлийг хэвлэх, тээвэрлэх болон цуглааны танхим, орчуулгын оффис, салбарын барилгын ажлыг хариуцдаг.

  • Үйлчлэлийн хороо: «Хаант төрийн тухай» сайн мэдээ тунхаглах ажлыг хариуцдаг (Матай 24:14).

  • Сургалтын хороо: Цуглаан, сургуулиудад үзэх хөтөлбөрийг боловсруулж, аудио видео материалыг бэлддэг.

  • Зохиогчийн хороо: Библид үндэслэсэн заавар зөвлөгөөг хэвлэмэл байдлаар болон цахим хувилбараар гаргахаас гадна орчуулгын ажлыг хариуцдаг.

Удирдах Зөвлөл дээрх 6 хороог хариуцахаас гадна долоо хоног бүр хурал хийж байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцдэг. Ингэхдээ Библид юу гэж байдгийг ярилцахын зэрэгцээ санаа нэгтэй шийдвэр гаргахын тулд Бурхны агуу хүчээр удирдуулдаг (Үйлс 15:25).

Удирдах Зөвлөлийн туслахууд хэн бэ?

Эдгээр туслах нь Удирдах Зөвлөлийн хороог дэмжин ажилладаг итгэл хүлээсэн эрчүүд юм (1 Коринт 4:2). Тэд дааж авсан ажил үүргээ биелүүлэх чадвартай, туршлагатай бөгөөд тухайн хорооныхоо хуралд 7 хоног бүр оролцдог. Хэдийгээр шийдвэр гаргадаггүй ч үнэтэй зөвлөгөө, хэрэгтэй мэдээлэл өгч, хорооны гаргасан шийдвэрийг ажил хэрэг болгож, ажлын явц, үр дүнг хянадаг. Удирдах Зөвлөлөөс томилолт авч, дэлхий дахинд буй итгэл нэгтнүүдээ эргэж тойрдог. Бас жил тутмын уулзалт болон Гилеад сургуулийн төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулдаг.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХОРООДЫН ТУСЛАХУУД

Хороод

Нэр

Зохицуулагчдын Хороо

  • Жон Экранн

  • Пол Гиллис

  • Трои Шнаидэр

Хүний нөөцийн хороо

  • Жералд Гризл

  • Патрик Лафранка

  • Даниел Молчан

  • Марк Скот

  • Ралф Волс

Хэвлэлийн хороо

  • Роберт Батлер

  • Харолд Коркерн

  • Гаюс Глокентин

  • Доналд Гордон

  • Роберт Лусиони

  • Петр Прайс III

  • Алекс Райнмюллер

  • Дэвид Синклер

Үйлчлэлийн хороо

  • Гэри Бро

  • Жоэл Делингер

  • Бэтти Жорж

  • Энтони Гриффин

  • Сет Хайат

  • Кристофер Мэйвор

  • Балтасар Перла

  • Жонатан Смит

  • Вилиам Турнер

  • Леон Вивер

Сургалтын хороо

  • Майкл Бенкс

  • Роналд Курзан

  • Кеннет Флодин

  • Виллиам Малнфант

  • Марк Нүмер

  • Дэвид Шэйфр

Зохиогчийн хороо

  • Николас Аладис

  • Пер Кристенсен

  • Роберт Сиранко

  • Кеннет Гадбөрн

  • Жеймс Манц

  • Исак Марей

  • Клайв Мартин

  • Леонард Майерс

  • Жин Смали

  • Херманус ван Селм

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах