Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бс х. 199-х. 201 д/м 4
  • Есүс бол Бурхны амласан Мессиа мөн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Есүс бол Бурхны амласан Мессиа мөн
  • Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Ижил төстэй материал
  • Мессиагийн талаарх зөгнөлүүд Есүс дээр биелсэн үү?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Тэд Мессиаг хүлээж байсан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Есүс христ бол Бурхны тухай мэдлэгийн түлхүүр мөн
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
  • Тэд Мессиаг олжээ!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
Илүү дэлгэрэнгүй харах
Библийн сургаалыг зөв ойлгох нь
бс х. 199-х. 201 д/м 4

ХАВСРАЛТ

Есүс бол Бурхны амласан Мессиа мөн

ХҮН ТӨРӨЛХТНИЙГ Аврагч буюу Мессиаг танихад туслах зорилгоор Ехова олон зөнчийг удирдаж, түүний хэзээ, хаана төрөх, хэдийд хэрхэн үхэх, ямар үүрэг гүйцэтгэх зэргийг нь мэдэгдсэн нарийн ширийн олон зөгнөл бичүүлсэн нь Есүс Христ дээр ямар ч зөрүүгүй яг таг биелжээ. Жишээ болгон, Мессиагийн төрөх үе хийгээд бага насанд нь тохиолдох үйл явдлын талаарх хэдэн зөгнөлийг авч үзье.

Зөнч Исаиа, Мессиаг Давид хааны удмын хүн байхыг зөгнөжээ (Исаиа 9:7). Үнэхээр ч, Есүс Давидын удмаас төрсөн билээ (Матай 1:1, 6–17).

Бас зөнч Мика, Мессиаг «Бетлехем Ефрата» хотод төрөх бөгөөд эцэстээ захирагч болно гэж хэлжээ (Мика 5:2). Есүсийг төрөх үед Израйлд Бетлехем нэртэй хот хоёр байсны нэг нь нутгийн хойд хэсэгт Назар хотоос холгүй, нөгөө нь өмнөд хэсэгт Иерусалим хотын ойролцоо байжээ. Иерусалимын ойролцоохыг нь дээр үед Ефрата гэдэг байв. Микагийн зөгнөсөн ёсоор, Есүс яг тэр хотод төрсөн (Матай 2:1).

Түүнчлэн, Бурхны Хүүг «Египетээс дуудан гаргах» тухай Библид зөгнөсөн байдаг. Есүсийг бага байхад эцэг эх нь Египет рүү авч явжээ. Хожим нь Херод хааныг нас барсны дараа буцаж ирсэн. Ийнхүү тэр зөгнөл биелжээ (Хосеа 11:1; Матай 2:15).

200-р хуудсанд буй хүснэгтийн «Зөгнөл» гэсэн хоёрдугаар баганад Мессиагийн талаарх Библийн зөгнөлийг, «Биелэл» гэсэн гуравдугаар баганад тэдгээр нь хэрхэн биелснийг бичсэн байгаа. Хоёр баганын зүйлүүдийг харьцуулж үзнэ үү. Үүний ачаар, Библийг үнэн зөв гэдэгт итгэх итгэл тань улам батажна гэдэгт эргэлзэхгүй байна.

Мессиагийн талаарх зөгнөлийг биелэлтэй нь харьцуулан үзэхдээ Есүсийг төрөхөөс олон зуун жилийн өмнө бичигдсэнийг нь санаарай. Есүс: «Миний талаар Мосегийн хуульд бичсэн, зөнчдийн хэлсэн, Дуулал номонд байдаг бүхэн заавал биелнэ» гэж хэлсэн (Лук 24:44). Мессиагийн талаарх бүх зөгнөл яг таг биелсэн! Та үүнийг Библи судлах явцдаа мэдэх болно.

МЕССИАГИЙН ТАЛААРХ ЗӨГНӨЛ

ҮЙЛ ЯВДАЛ

ЗӨГНӨЛ

БИЕЛЭЛ

Иуда овгоос гаралтай

Эхлэл 49:10

Лук 3:23–33

Онгон эмэгтэйгээс төрсөн

Исаиа 7:14

Матай 1:18–25

Давид хааны удмаас гарсан

Исаиа 9:7

Матай 1:1, 6–17

Ехова Мессиаг Хүүгээ гэж мэдэгдсэн

Дуулал 2:7

Матай 3:17

Ихэнх хүн Есүсийг Мессиа гэдэгт итгээгүй

Исаиа 53:1

Ёохан 12:37, 38

Дудран унаж, Иерусалимд ирсэн

Зехариа 9:9

Матай 21:1–9

Дотнын шавь нь урвасан

Дуулал 41:9

Ёохан 13:18, 21–30

30 мөнгөн зоосоор худалдагдсан

Зехариа 11:12

Матай 26:14–16

Буруутгагчдад үг хэлээгүй

Исаиа 53:7

Матай 27:11–14

Хувцсыг нь шодож авсан

Дуулал 22:18

Матай 27:35

Үхэхийнхээ өмнө элэг доог болсон

Дуулал 22:7, 8

Матай 27:39–43

Нэг ч яс нь хугараагүй

Дуулал 34:20

Ёохан 19:33, 36

Баян хүний эзэмшлийн газарт нутаглуулсан

Исаиа 53:9

Матай 27:57–60

Ялзралыг үзэлгүй амилсан

Дуулал 16:10

Үйлс 2:24, 27

Бурхны баруун гарт өргөмжлөгдсөн

Дуулал 110:1

Үйлс 7:56

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах