Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 57
  • Ноцтой нүгэл үйлдчихвэл яах хэрэгтэй вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ноцтой нүгэл үйлдчихвэл яах хэрэгтэй вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • «Ахлагчдыг дуудаарай»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Нүгэл үйлдсэн хүнийг хайрлан энэрэх нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Хурлын зохион байгуулалт
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Эрхээ хасуулсан хүмүүст туслах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 57
57-р хичээл. Нэг залуу цуглааны танхимд хоёр ахлагчтай уулзаад ноцтой нүгэл үйлдсэнээ хэлж байна.

ХИЧЭЭЛ 57

Ноцтой нүгэл үйлдчихвэл яах хэрэгтэй вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Та Еховаг хайрладаг учраас санаатайгаар гомдоохгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүн л юм чинь хааяа алдаа гаргах нь мэдээж. Харин зарим алдааг тоохгүй өнгөрөөж болдоггүй (1 Коринт 6:9, 10). Хэрэв та ноцтой нүгэл үйлдчихвэл яах вэ? Тийм үед ч Ехова танд хайртай хэвээрээ, таныг уучилж, туслахад бэлэн гэдгийг санаарай.

1. Еховагаар уучлуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Еховаг хайрладаг хүн ноцтой нүгэл үйлдсэнээ ухаарахаараа маш их харамсдаг. Гэхдээ Еховагийн өгсөн дараах амлалт тэднийг тайвшруулдаг. «Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно» (Исаиа 1:18). Хэрэв чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова бүрмөсөн уучилдаг. Тэгвэл гэмшинэ гэж яахыг хэлдэг вэ? Хийсэн хэрэгтээ үнэн голоосоо харамсаж, дахин хийхээ больж, Еховагаас уучлалт гуйхыг хэлдэг. Түүнчлэн ноцтой нүгэл үйлдэхэд хүргэсэн буруу бодол, муу зуршлаасаа салж Еховагийн өндөр хэм хэмжээний дагуу амьдрахыг хэлнэ (Исаиа 55:6, 7-г уншина уу).

2. Ехова ахлагчдаар яаж туслуулдаг вэ?

Ноцтой нүгэл үйлдвэл «хурлын ахлагчдыг дуудаарай» гэж Ехова зөвлөдөг (Яаков 5:14, 15-ыг уншина уу). Яагаад гэвэл ахлагчид бол Еховаг, ард түмнийг нь хайрладаг, бас ноцтой нүгэл үйлдсэн хүнд хэрхэн туслахыг заалгасан хүмүүс юм. Тийм учраас ахлагчдаар туслуулбал Еховатай андын харьцаагаа сэргээнэ (Галат 6:1).

Тэгвэл ахлагчид чухам яаж тусалдаг вэ? Хоёр юм уу гурван ахлагч тэр хүнтэй уулзаж, хийсэн хэргийг нь Бурхан яагаад буруу гэж үздэгийг Библиэс үзүүлж тайлбарладаг. Бас дахин нүгэл үйлдэхгүй байхад нь тустай зөвлөгөө өгдөг. Ноцтой нүгэл үйлдсэн хүнийг гэмшихгүй байвал ахлагчид хурлыг муу нөлөөнөөс хамгаалахын тулд тэр хүний Гэрч байх эрхийг хасдаг.

УХАЖ ОЙЛГОЁ

Ноцтой нүгэл үйлдсэн хүнд Ехова яаж тусалдаг вэ? Үүнийг мэдэж авбал та Еховад улам их талархах болно.

3. Нүглээ илчилбэл Еховатай дотносно

Хүн нүгэл үйлдвэл Еховагийн сэтгэлийг өвтгөдөг. Иймээс үйлдсэн нүглээ илчилж, уучлалт гуйж залбирах хэрэгтэй. Дуулал 32:1–5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Нүглээ нуухын оронд Еховад хэлж залбирах нь яагаад бидэнд л сайн бэ?

Нүглээ зөвхөн Еховад биш ахлагчдад бас илчилбэл сэтгэл хөнгөрнө. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Ехова хайрладаг хүнээ сахилгажуулдаг» (3:01)

  • Кэноныг Ехова руу эргээд ирэхэд нь ахлагчид яаж тусалсан бэ?

Ахлагчид бидэнд туслахад хэзээд бэлэн байдаг учраас тэдэнтэй ний нуугүй ярилцаарай. Яаков 5:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бүх юмаа шударгаар хэлбэл ахлагчид бидэнд илүү сайн тусалж чадна гэж яагаад хэлж болох вэ?

Зургууд: 1. Гэрч эрэгтэй толгойгоо гудайлгаад ихэд шаналж байна. 2. Еховад залбирч байна. 3. Ахлагчтай утсаар ярьж байна. 4. Гурван ахлагчтай уулзаж байна. 5. Сэтгэл өвдөх юмгүй болоод жаргалтай байна.

Еховад нүглээ илчилж, ахлагчидтай ний нуугүй ярилцаж, Еховагийн тусламжийг хүлээж аваарай

4. Нүгэл үйлдсэн хүнд Ехова өршөөнгүй ханддаг

Ноцтой нүгэл үйлдсэн хүн Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрахгүй байхаар шийдвэл Гэрч байх эрхээ хасуулдаг. Бид тийм хүнтэй нийлж нөхөрлөдөггүй. 1 Коринт 5:6, 11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг. Үүнийг бодож үзвэл ноцтой нүгэл үйлдсэн, гэмшээгүй хүнтэй нийлж нөхөрлөвөл хуралд яаж нөлөөлөх вэ?

Төгс бус хүнийг нүгэл үйлдэхэд Ехова энэрэнгүй сэтгэлээр ханддаг. Үүн шиг, ахлагчид эрхээ хасуулсан хүнтэй холбоо барьж, уулзаж, тусалдаг. Эрхээ хасуулах нь амаргүй ч үүний ачаар олон хүн алдаагаа ухаарч хуралдаа буцаж ирсэн (Дуулал 141:5).

• Еховаг нүгэл үйлдсэн хүмүүст яаж ханддагийг бодож үзвэл ухаалаг, өршөөнгүй, хайр халамжтай нь хэрхэн харагддаг вэ?

5. Гэмшвэл Ехова уучилна

Нүгэл үйлдсэн хүн гэмшихэд Еховад ямар санагддагийг Есүс жишээгээр тайлбарлажээ. Лук 15:1–7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та эндээс Еховагийн тухай юу мэдэж авсан бэ?

Езекиел 33:11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Үнэн голоосоо гэмшсэн хүн яадаг вэ?

Нэг хоньчин гэмтсэн хурганыхаа шархыг эвтэйхэн боож байна.

Хоньчин хонио анхаардаг шиг Ехова бидэнд маш их санаа тавьдаг

ЗАРИМ ХҮН: «Би нүгэл үйлдсэнээ ахлагчдад хэлбэл эрхээ хасуулах байх даа» гэдэг.

  • Та тийм хүнд юу гэж хэлэх вэ?

ДҮГНЭЛТ

Ноцтой нүгэл үйлдлээ ч үнэн голоосоо гэмшиж, алдаагаа давтахгүй байвал Ехова уучилна.

Давтах асуулт

  • Еховад нүглээ илчлэх нь яагаад зөв бэ?

  • Еховагаар нүглээ уучлуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

  • Ноцтой нүгэл үйлдвэл яагаад ахлагчдад хандах хэрэгтэй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Ноцтой нүгэл үйлдсэн хүнд ахлагчид яаж тусалдаг вэ?

«Нүгэл үйлдсэн хүнийг хайрлан энэрэх нь» («Харуулын цамхаг», 2024 оны 8-р сар)

Нүгэл үйлдээд гэмшээгүй хүнд хайр, өршөөнгүй сэтгэлийг хэрхэн илэрхийлдгийг уншаарай.

«Эрхээ хасуулсан хүмүүст туслах нь» («Харуулын цамхаг», 2024 оны 8-р сар)

Итгэл үнэмшлээ орхисон эрэгтэйг Ехова хэрхэн татсаныг «Ехова руу буцаж ирсэн минь» гэсэн намтраас уншаарай.

«Библи хүнийг өөрчилдөг» («Харуулын цамхаг», 2012 оны 4-р сарын 1)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах