Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 14 х. 17
  • Бурхан зөнчдөөрөө дамжуулан ярьсан нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан зөнчдөөрөө дамжуулан ярьсан нь
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Цөллөгт байсан зөнч ирээдүйн үйл явдлыг үзсэн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Мессиа ирсэн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Мессиагийн талаарх зөгнөлүүд Есүс дээр биелсэн үү?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Сайн, муу хаад
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 14 х. 17
Бурхан зөнчдөөрөө дамжуулан ярьж байгаа нь

ХЭСЭГ 14

Бурхан зөнчдөөрөө дамжуулан ярьсан нь

Ехова шүүх мэдээ, цэвэр шүтлэг, Мессиагийн ирэх тухай мэдээ хүргүүлэхээр зөнчдийг томилжээ

ИЗРАИЛЬ болон Иудагийн хаадын үед зөнчид гэдэг тусгай бүлэг хүн чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Тэд Бурхны мэдээг зарлан тунхагладаг гайхалтай итгэлтэй, гарамгай эр зоригтой хүмүүс байв. Бурхны зөнчдийн хүргэж байсан мэдээнээс дөрвөн чухал сэдвийг авч үзье.

1. Иерусалим сүйрэх тухай. Бурхны зөнчид, ялангуяа Исаиа Иеремиа нар Иерусалим устгагдаж, эзгүйрнэ гэдгийг бүр эртнээс анхааруулж байжээ. Энэ хот ямар учраас Бурхны уур хилэнгийн бай болохыг тэд хурц тодоор илчилж байлаа. Иерусалим хотынхон хуурамч шашны зан үйл, завхрал гажуудал, хүчирхийлэлд автсаны улмаас Иерусалим Бурхныг төлөөлөх эрхгүй болсон ажээ (Хаадын дэд 21:10–15; Исаиа 3:1–8, 16–26; Иеремиа 2:1–3:13).

2. Цэвэр шүтлэг сэргэх тухай. Бурхны ард түмэн 70 жил цөлөгдсөний эцэст Вавилоноос чөлөөлөгдөн, эзгүйрэн хоосорсон эх нутагтаа ирж, Иерусалимд Еховагийн сүмийг дахин барих учиртай байжээ (Иеремиа 46:27; Амос 9:13–15). Вавилоныг эзэлж, Бурхны ард түмэнд цэвэр шүтлэгээ сэргээхийг зөвшөөрөх хүн нь Кореш байх болно гэдгийг Исаиа бүр 200-аад жилийн өмнө нэр устай нь зөгнөжээ. Тэр бүү хэл, Корешийн байлдааны хосгүй төлөвлөгөөг нэг бүрчлэн хэлсэн байдаг (Исаиа 44:24–45:3).

Иудачууд Вавилоноос чөлөөлөгдөж Иерусалим руу буцаж байгаа нь

3. Мессиагийн ирэх ба түүний амьдралын тухай. Мессиа Бетлехем хотод төрөх байв (Мика 5:2). Иерусалимд илжиг унан, даруухнаар орж ирэх ажээ (Зехариа 9:9). Уян зөөлөн, сайхан сэтгэлтэй түүнийг олон хүн үл хүндэтгэх бөгөөд шоовдорлон гадуурхах байлаа (Исаиа 42:1–3; 53:1, 3). Мессиа тамлагдан үхэх боловч амьдрал нь үүгээр дуусах учиргүй байжээ. Тэрбээр амиа золиосолсноор олон түмний нүгэл уучлагдах боломж бүрдэх байсан билээ (Исаиа 53:4, 5, 9–12). Мессиа дахин амилж байж л энэ бүхэн бүтэх байлаа.

4. Мессиа дэлхийг захирах тухай. Төгс бус хүмүүсийн гарт захирах эрх байсан цагт энх амгалан байдал хэзээ ч тогтохгүй. Харин Мессиа Хааныг Энхийн Жонон гэх болно (Исаиа 9:6, 7; Иеремиа 10:23). Мессиагийн засаглалын үед бүх хүн өөр хоорондоо төдийгүй, ан амьтадтай эв найртай амьдарна (Исаиа 11:3–7). Өвчин ул мөргүй арилна (Исаиа 33:24). Үхэл хүртэл мөнхөд залгигдана (Исаиа 25:8). Нас барагсад дэлхий дээр дахин амилна (Даниел 12:13).

​—«Исаиа», «Иеремиа», «Даниел», «Амос», «Мика», «Зехариа» номд үндэслэв.

  • Бурхны зөнчид ямар мэдээ хүргэдэг байсан бэ?

  • Зөнчид Иерусалим сүйрэх болон түүнийг сэргээх тухай юу гэж зөгнөсөн бэ?

  • Еховагийн зөнчид Мессиа болон түүний амьдралын талаар хэрхэн зөгнөсөн бэ?

  • Зөнчид Мессиагийн дэлхийг захирах үеийг хэрхэн дүрсэлсэн бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах