Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2015 оны 2-р сарын 23-ны долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ.
Ехова левичүүдэд хэрхэн санаа тавьсан бэ? (Иош. 18:7). [1-р сарын 5, хц11 9/15 х. 7 д/м 4]
Иошуа 23:14-т гардаг үгийг Иошуа итгэл төгс хэлж чадсаны учир вэ? Бид яагаад Еховагийн амлалтад бүрэн итгэж болох вэ? [1-р сарын 12, хц07 11/1 х. 6 д/м 19]
Ехова өршөөлөөр баян гэдгээ израильчуудад хэрхэн харуулсан бэ? (Шүү. 2:11–16) [1-р сарын 19, хц07 9/1 х. 11, 12 д/м 5]
Ехова Гидеоны юуг олж харсан бэ? (Шүү. 6:11–16) [1-р сарын 26, хц14 6/15 х. 29 д/м 4]
Гидеоны босгосон тахилын ширээний нэрээс юу мэдэж болох вэ? (Шүү. 6:23, 24) [1-р сарын 26, хц14 2/15 х. 22, 23 д/м 9]
«Шүүгчид» номын 9-р бүлэг даруу байхын чухлыг хэрхэн онцолдог вэ? (Шүү. 9:8–15, 22, 50–54) [2-р сарын 2, хц08 2/15 х. 9 д/м 9]
Иефтагийн охин зөв хандлагатай байсны учир юу вэ? Энэ түүх эцэг эхчүүдэд юу хэлж өгдөг вэ? (Шүү. 11:36) [2-р сарын 9, хц11 12/15 х. 20 д/м 16]
Шүүгчид 11:35–37-г үзвэл Иефтагийн охин ямар учраас эцгээ дэмжиж, тангаргаа биелүүлэх ёстойг нь хүлээн зөвшөөрсөн бэ? [2-р сарын 9, хц11 12/15 х. 20, 21 д/м 15, 16]
Самсон Газад ямар гайхалтай юм хийсэн бэ? (Шүү. 16:2, 3) [2-р сарын 16, хц04 10/1 х. 16 д/м 7, 8]
Дур зоргоороо авирласан Бениамин овгийнхонд хоёр ч удаа ялагдсан израильчуудын түүхээс шаргуу залбирах талаар юу ойлгож болох вэ? (Шүү. 20:14–25) [2-р сарын 23, хц11 9/15 х. 32 д/м 1–4]