Марк
16 Амралтын өдөр дуусахад Магдалын Мариа, Яаковын эх Мариа болон Саломе нар анхилуун үнэртэй ургамал худалдаж авчээ. Тэд Есүсийн булш руу очиж шарилыг нь тослох бодолтой байлаа. 2 Тэд долоо хоногийн эхний өдөр* өглөө маш эрт гарч, булш руу явж очиход нар мандсан байв. 3 «Булшны амыг тагласан чулууг хэн бидэнд өнхрүүлж өгөх вэ?» гэж ярилцаж байлаа. 4 Том чулуу байсан ч хажуу тийш нь өнхрүүлсэн байхыг очоод харлаа. 5 Булшинд ортол цагаан хувцастай залуу баруун талд сууж байхыг хараад гайхаж хоцров. 6 Өнөөх залуу тэдэнд «Гайхах хэрэггүй. Та нар шонд хадуулсан Назарын Есүсийг хайж яваа. Тэр амилсан. Тиймээс тэр энд байхгүй. Шарилыг нь тавьсан газрыг хар даа. 7 Явж Есүсийн шавь нар болон Петрт “Есүс та нараас түрүүлж Галилд очно. Хэлснийх нь дагуу та нар тэнд түүнтэй уулзана” гэж хэлээрэй» хэмээв. 8 Тэгэхэд айж гайхсан эмэгтэйчүүд булшнаас гарч гүйв. Тэд айсан учир хэнд ч юу ч хэлсэнгүй *.