Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • сн25 х. 98-108
  • 10 дугаар сар

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 10 дугаар сар
  • Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025
  • Дэд гарчгууд
  • 10 сарын 1, лхагва
  • 10 сарын 2, пүрэв
  • 10 сарын 3, баасан
  • 10 сарын 4, бямба
  • 10 сарын 5, ням
  • 10 сарын 6, даваа
  • 10 сарын 7, мягмар
  • 10 сарын 8, лхагва
  • 10 сарын 9, пүрэв
  • 10 сарын 10, баасан
  • 10 сарын 11, бямба
  • 10 сарын 12, ням
  • 10 сарын 13, даваа
  • 10 сарын 14, мягмар
  • 10 сарын 15, лхагва
  • 10 сарын 16, пүрэв
  • 10 сарын 17, баасан
  • 10 сарын 18, бямба
  • 10 сарын 19, ням
  • 10 сарын 20, даваа
  • 10 сарын 21, мягмар
  • 10 сарын 22, лхагва
  • 10 сарын 23, пүрэв
  • 10 сарын 24, баасан
  • 10 сарын 25, бямба
  • 10 сарын 26, ням
  • 10 сарын 27, даваа
  • 10 сарын 28, мягмар
  • 10 сарын 29, лхагва
  • 10 сарын 30, пүрэв
  • 10 сарын 31, баасан
Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025
сн25 х. 98-108

10 дугаар сар

10 сарын 1, лхагва

Дээрээс ирдэг мэргэн ухаантай хүн ... дуулгавартай (Яак. 3:17).

Дуулгавартай байх хэцүү санагдах үе танд байсан уу? Давид хаанд тийм үе байжээ. Тэрбээр Бурханд «Үгийг тань дагахад бэлэн байх үргэлжийн хүслийг надад өгөөч» гэж залбирсан (Дуу. 51:12, МБН, 2015). Давид Еховад хайртай хэдий ч дуулгавартай байх заримдаа түүнд амаргүй байсан. Бидэнд ч мөн ялгаагүй. Яагаад? Нэгдүгээрт, бид дуулгаваргүй байх төрөлхийн хандлагатай. Хоёрдугаарт, Сатан биднийг өөр шигээ дуулгаваргүй болгох гэж байнга хичээдэг (2 Кор. 11:3). Гуравдугаарт, «дуулгаваргүй хүмүүст нөлөөлдөг агаар шиг тархмал хандлага» бидний эргэн тойронд байдаг (Эф. 2:2). Бид нүгэл үйлдэх гэсэн төрөлхийн хандлагатайгаа тэмцэхээс гадна дуулгаваргүй болгох гэсэн Диавол болон энэ ертөнцийнхний нөлөөг эсэргүүцэх ёстой. Еховад болон түүнээс эрх мэдэл авсан хүмүүст дуулгавартай байхад хүчин чармайлт гаргах шаардлагатай. хц23.10 х. 6 д/м 1

10 сарын 2, пүрэв

Чи сайн дарсаа одоо болтол хадгалжээ (Ёох. 2:10).

Усыг дарс болгож гайхамшиг үйлдсэн Есүсээс юу мэдэж авах вэ? Даруу байхын чухлыг ойлгоно. Есүс гайхамшиг үйлдсэн гэж онгироогүй. Ер нь юу ч хийсэн хэзээ ч өөрөөрөө сайрхаж байгаагүй. Харин ямагт алдар, хүндэтгэлийг Эцэгтээ өргөж даруу байсан (Ёох. 5:19, 30; 8:28). Хэрэв бид өөрийнхөө талаар ихийг боддоггүй Есүсийг дуурайн даруу байвал юу ч хийсэн өөрөөрөө сайрхахгүй. Өөрөөрөө бус харин Еховагаараа бахархаж байцгаая (Иер. 9:23, 24). Түүнд л алдар, хүндэтгэлийг өргөцгөөе. Үнэндээ бид Еховагийн тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй шүү дээ! (1 Кор. 1:26–31). Хэрэв бид даруу бол бусдад сайныг үйлдсэнээ ярьж магтуулахыг бодохгүй. Юу хийж байгааг маань Ехова хардаг, үнэлдэг гэдгийг мэддэг учраас сэтгэл хангалуун байдаг (Матай 6:2–4-тэй харьцуулаарай; Евр. 13:16). Даруу зантай Есүсийг дуурайдаг бол Ехова сайшаах нь тодорхой (1 Петр 5:6). хц23.04 х. 4 д/м 9; х. 5 д/м 11–12

10 сарын 3, баасан

Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл (Флп. 2:4).

Элч Паул агуу хүчээр удирдуулан Христийн дагалдагчдад бусдынхаа эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьж байхыг уриалсан. Энэ зарчмыг цуглааны үеэр хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бусад хүн ч бидэнтэй адил цуглаанд идэвхтэй оролцох хүсэлтэйг бүү мартаарай. Дараах жишээг бодож үзээрэй. Та найзуудтайгаа уулзахлаар өөрөө л яриад байх уу? Мэдээж үгүй шүү дээ. Тэд нарынхаа ярихыг ч сонсох дуртай байх. Үүнтэй адилаар бид цуглаан дээр аль болох олон хүн хариулаасай гэж хүсдэг. Үнэндээ ах дүүсээ урамшуулан зоригжуулах нэг сайн арга бол итгэлээ илэрхийлэх боломжийг тэдэнд олгох явдал юм (1 Кор. 10:24). Яаж ингэх вэ? Хэрэв бид товчхон хариулдаг бол олон хүн хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлнэ. Мөн товчхон хариулахдаа ч олон утга санаа агуулсан юм ярихаас зайлсхийгээрэй. Хэрэв та догол мөрд бичсэнийг бүгдийг нь ярьчихвал бусдад нь хариулах юм бараг үлдэхгүй шүү дээ. хц23.04 х. 22–23 д/м 11–13

10 сарын 4, бямба

Сайн мэдээний төлөө, сайн мэдээг хүмүүст тунхаглахын тулд би бүх юмыг хийдэг (1 Кор. 9:23).

Бусдад санаа тавьж, ялангуяа дэлгэрүүлэх ажилд оролцох нь нэн чухал гэдгийг санах нь зүйтэй. Дэлгэрүүлэхдээ уян хатан байх хэрэгтэй. Учир нь бид итгэл үнэмшил, хандлага, яс үндэс, ахуй соёлоороо өөр өөр хүмүүстэй уулздаг. Элч Паул дасан зохицох чадвартай байсан бөгөөд түүнээс сурах юм бий. Есүс түүнийг харь үндэстнүүдэд дэлгэрүүлэх элчээр томилсон (Ром 11:13). Тиймээс Паул иудейчүүд, грекчүүд, сэхээтнүүд, эгэл даруу тариачид, эрх мэдэлтнүүд болон хаад ноёдод дэлгэрүүлсэн. Ийм янз янзын хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхийн тулд тэрбээр «хүн бүрд тохируулан харьцсан» (1 Кор. 9:19–22). Өөрөөр хэлбэл хүмүүсийн соёл, үндэс угсаа, итгэл үнэмшлийг харгалзан уян хатан ханддаг байв. Бид ч бас уян хатан байж хүн бүрд тохируулан ярилцахыг хичээдэг бол үр бүтээлтэй дэлгэрүүлж чадна. хц23.07 х. 23 д/м 11–12

10 сарын 5, ням

Эзний боол хэрэлдэх ёсгүй. Харин бүх хүнтэй эелдэг харьцдаг (2 Тим. 2:24).

Дөлгөөн байх сул доройн биш, хүчтэйн шинж. Хүнд хэцүү нөхцөлд тайван байхад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Дөлгөөн зан бол «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог» чанар юм (Гал. 5:22, 23). «Дөлгөөн» гэдэг грек үгийг эмнэг сургаж номхон болгосон морийг дүрслэхдээ ашиглах нь бий. Номхон болсон ороо догшин морийг төсөөл дөө. Номхорсон ч хүчтэй хэвээрээ байдаг. Хүмүүс бид дөлгөөн занг хөгжүүлэхийн зэрэгцээ хэрхэн хүчтэй байх вэ? Өөрсдөө хичээгээд тийм болж чадахгүй. Хамгийн гол нь энэ сайхан чанарыг хөгжүүлэхэд агуу хүчээрээ туслахыг Бурхнаас гуйн залбирах хэрэгтэй. Энэ занг хөгжүүлж чадсан хүн олон байдаг. Олон Гэрч эсэргүүцэгчидтэй харьцахдаа дөлгөөн занг илэрхийлж, бусдад сайхан сэтгэгдэл үлдээсэн (2 Тим. 2:24, 25). хц23.09 х. 15 д/м 3

10 сарын 6, даваа

Би залбирсан юм. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг ЭЗЭН биелүүлж өгсөн билээ (1 Сам. 1:27).

Элч Ёохан тэнгэрт болж байгаа сэтгэл догдлом үзэгдэл үзэж, Еховад мөргөж буй 24 ахлагчийг харсан. Ахлагчид «алдар, хүндэтгэл, хүч нь» түүнийх хэмээн Бурхныг магтан алдаршуулж байв (Илч. 4:10, 11). Тэнгэрийн үнэнч элч нарт ч Еховаг магтан алдаршуулах олон шалтгаан бий. Тэд тэнгэрт Еховатай хамт байдаг учир түүнийг ямар Бурхан болохыг нь маш сайн мэддэг. Еховагийн зан чанарыг үйл хэргээс нь мэдэж аваад өөрийн эрхгүй магтан алдаршуулдаг (Иов 38:4–7). Бид ч залбирахдаа Еховаг ямар учраас хайрладгаа, биширдгээ хэлж магтан алдаршуулах учиртай. Та Библи уншиж судлахдаа өөрт тань сайхан санагддаг зан чанарыг нь олж харахыг хичээгээрэй (Иов 37:23; Ром 11:33). Тэгээд энэ тухайгаа Еховад хэлээрэй. Мөн бидэнд болон дэлхий дахины ахан дүүст маань тусалдагт нь талархаж магтаж байгаарай (1 Сам. 2:1, 2). хц23.05 х. 3–4 д/м 6–7

10 сарын 7, мягмар

Нэрийг нь зохистой авч яв[аарай] (Кол. 1:10).

Бурхны ард түмэн 1919 онд Агуу Вавилоноос чөлөөлөгдөв. Бас энэ онд «итгэмжит ухаалаг боол» томилогдож, чин сэтгэлтэй хүмүүст «Ариун Их Замаар» явах боломж олдсон (Мат. 24:45–47; Ис. 35:8). Өмнөх «зам тавигчид» тодорхой хэмжээгээр ач тусаа хүртээсний ачаар, энэ зам дээр хөл тавьсан хүмүүс Ехова болон санаа зорилгынх нь талаар илүү ихийг мэдэж авчээ (Сур. 4:18). Мөн Еховагийн хэм хэмжээний дагуу амьдралын хэв маягаа өөрчилсөн. Гэхдээ Ехова тэднийг шууд л өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэж байв. Тэгээд ард түмнээ аажмаар цэвэршүүлсэн. Бүх үйлс маань Еховад таалагдах ирээдүйд бид дундаршгүй аз жаргалаар бялхана! Зам засах ажлыг байнга хийх шаардлагатай байдаг. «Ариун Их Замыг» засах ажлыг 1919 оноос тасралтгүй хийснээр илүү олон хүнд Агуу Вавилоноос гарах боломжийг олгосон. хц23.05 х. 17 д/м 15; х. 19 д/м 16

10 сарын 8, лхагва

Би чамайг хэзээ ч орхихгүй (Евр. 13:5).

Удирдах Зөвлөлийн хороодод туслахаар үйлчилдэг эрчүүдийг Удирдах Зөвлөл гардан сургадаг. Туслахууд чухал үүрэг даалгаврыг яг одоо үнэнчээр гүйцэтгэж байна. Тэд Христийн хоньдыг анхаарч халамжлах ажлыг үргэлжлүүлэн хийхэд сайтар бэлтгэгддэг. Агуу их гамшиг дуусахын алдад тослогдогсдын сүүлчийнх нь тэнгэрт гарна. Харин Есүс Христ удирдаж байгаа тул дэлхий дэх үнэнч үйлчлэгчид Еховаг шүтэхээ болихгүй. Тэр үед Магогийн Гог буюу эвсэн нэгдсэн үндэстнүүд бидэн рүү дайрна (Езе. 38:18–20). Гэхдээ богинохон хугацаанд дайрч амжилт олохгүй бөгөөд Еховаг шүтэхэд маань саад хийж чадахгүй. Ехова биднийг баттай аварна! Элч Ёохан өөр хоньд буюу «үй олон хүнийг» үзэгдлээр харсан. Тэд бол «агуу их гамшгийг туулж ирсэн» хүмүүс юм (Илч. 7:9, 14). Тийм ээ, бид аврагдана гэдэгтээ итгэдэг! хц24.02 х. 5–6 д/м 13–14

10 сарын 9, пүрэв

Бурхны агуу хүч нөлөөлөхөд саад бүү хий (1 Тес. 5:19).

Агуу хүчийг авахын тулд яах вэ? Залбирч, Бурхны үгийг судалж, агуу хүчээр нь удирдуулдаг байгууллагатай нь хамтран ажиллах учиртай. Ийнхүү бид «агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг» хөгжүүлж чадна (Гал. 5:22, 23). Бурхан цэвэр ариун бодолтой, биеэ зөв авч явдаг хүнд л агуу хүчээ өгдөг. Хэрэв бузар муу юм бодож, түүнийгээ ажил хэрэг болговол тэрбээр агуу хүчээ өгөхөө болино (1 Тес. 4:7, 8). Агуу хүчийг авсаар байя гэвэл бас «зөгнөлүүдийг хайхрахгүй байж болохгүй» (1 Тес. 5:20). Энд «зөгнөлүүд» гэдгээр Еховагийн агуу хүчээр удирдуулан хэлсэн мэдээг хэлдэг. Үүнд Еховагийн өдөр болон өнөөгийн цаг үеийн байдлын тухай мэдээ ордог. Хармагедон бидний амьдарч байгаа цаг үед болохгүй гэж бодох ёсгүй. Харин ч бид биеэ зөв авч яван «Бурханд үнэнчээ үйлсээрээ баталж» тэр өдрийг тод санаж явах учиртай (2 Петр 3:11, 12). хц23.06 х. 12 д/м 13–14

10 сарын 10, баасан

ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн (Сур. 9:10).

Порно материал электрон хэрэгсэл дээр гэнэт гарч ирвэл Христийн дагалдагч хүн яах нь зүйтэй вэ? Шууд нүд буруулах ёстой. Хэрвээ Еховатай тогтоосон харьцаагаа хамгийн чухалд үздэг бол энэ нь амархан. Порно гэж илт харагдахааргүй зарим зураг бэлгийн дур хүслийг өдөөдөг. Үүнээс яагаад зайлсхийх хэрэгтэй вэ? Учир нь ёс суртахуунгүй юм хийх хүсэл төрүүлэх ямар ч юмыг бид бодох ёсгүй (Мат. 5:28, 29). Тайландад ахлагчаар үйлчилдэг Дэйвид: «“Порно биш ч гэсэн энэ зургийг хараад байвал Еховад таалагдах уу?” гэж би өөрөөсөө асуудаг. Ингэж бодох нь зөв юм хийхэд тустай байдаг» гэжээ. Еховаг гомдоох вий гэж эмээдэг болбол зөв шийдвэр гаргаж чадна. Еховагаас эмээх нь «мэргэн ухааны эхлэл» юм. хц23.06 х. 23 д/м 12–13

10 сарын 11, бямба

Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө оро[гтун] (Ис. 26:20).

«Өрөө» гэдгээр өнөөгийн хурлуудыг хэлсэн бололтой. Агуу их гамшгийн үеэр итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байвал Ехова амласнаа биелүүлж биднийг хамгаална. Тиймээс ах дүү нарынхаа дутагдлыг тэвчээд зогсохгүй тэднийгээ хайрлахын тулд одооноос хичээх учиртай. Аврагдах эсэх маань үүнээс шалтгаалж мэднэ. «[«Еховагийн», ШЕ] агуу өдөр» хүн төрөлхтний хувьд хэцүү цаг байх болно (Зеф. 1:14, 15). Еховагийн ард түмэн ч зовлон амсана. Гэхдээ одооноос бэлдвэл өөрсдөө ч тайван байна, өрөөл бусдад ч тусална. Ямар ч зовлон тохиолдсон тэвчээртэй байж чадна. Итгэл нэгтнүүдэд маань зовлон учирвал тэднийг өрөвдөж, хэрэгцээг нь хангаж туслахын тулд чадах бүхнээ хийнэ. Мөн одооноос ах дүүсээ хайрлаж сурвал ирээдүйд ч тэдэнтэйгээ ойр дотно байна. Тэгвэл Ехова биднийг гамшиг зовлонгүй дэлхий дээр мөнх амьдруулна (Ис. 65:17). хц23.07 х. 7 д/м 16–17

10 сарын 12, ням

[Ехова] та нарыг батжуулна, үнэнч бөгөөд тууштай байхад тусална (1 Петр 5:10).

Бурхны үгэнд үнэнч хүмүүсийг голдуу хүчтэй гэж бичсэн байдаг. Гэхдээ хамгийн хүчтэй хүнд ч хүчин мөхөс санагдах үе гардаг. Жишээлбэл Давид хаанд «уул» шиг хүчтэй гэж бодогдох үе байсан ч айх ч үе байжээ (Дуу. 30:7). Самсон Бурхны агуу хүчийг аваад ер бусын хүчтэй болдог ч Бурхан туслахаа боливол «доройтон жирийн хүний адил болно» гэдгээ мэддэг байлаа (Шүү. 14:5, 6; 16:17). Ехова хүч өгсөн учраас л эдгээр үнэнч хүн хүчтэй болдог байсан нь тодорхой. Элч Паул Еховагаас хүч авах хэрэгтэйгээ ойлгодог байв (2 Кор. 12:9, 10). Тэрбээр өвдөж зовно (Гал. 4:13, 14). Заримдаа зөвийг үйлдье гэсэн ч хэцүү санагдана (Ром 7:18, 19). Мөн санаа нь зовниж, өөрт нь юу тохиолдох бол гэж айх ч үе гарна (2 Кор. 1:8, 9). Гэхдээ хүчин мөхөс байхдаа хүчтэй байв. Яагаад? Ехова яг шаардлагатай хүчийг түүнд хайрлаж, батжуулсан. хц23.10 х. 12 д/м 1–2

10 сарын 13, даваа

ЭЗЭН зүрхийг нь хардаг (1 Сам. 16:7).

Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж танд бодогдвол Ехова өөртөө татсаныг санаарай (Ёох. 6:44). Бид өөрсдөө ч анзаараагүй сайн талыг Ехова мэддэг, бас бидний зүрхийг хардаг (Ш.дэд 6:30). Тиймээс үнэлж эрхэмлэдгээ хэлэхэд нь бид итгэх учиртай (1 Ёох. 3:19, 20). Зарим маань үнэнийг мэдэхээсээ өмнө хийсэн үйл хэргээсээ болоод одоо ч өөрийгөө буруутгадаг (1 Петр 4:3). Христийн үнэнч дагалдагч ч нүгэлт хандлагатайгаа тэмцдэг. Та яадаг вэ? Ехова намайг уучлаагүй гэж хааяа санагддаг уу? Хэрэв тийм бол Еховагийн үнэнч үйлчлэгчид ийм хандлагатайгаа тэмцэж ирснийг мэдвэл тайвширна. Жишээлбэл элч Паул төгс бус байдлынхаа тухай бодоод их гутардаг байсан (Ром 7:24). Тэрбээр гэмшиж, баптисм хүртсэн ч өөрийнхөө тухай «элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь», «нүгэлтнүүдийн адгийн муу нь» гэж бичжээ (1 Кор. 15:9; 1 Тим. 1:15). хц24.03 х. 27 д/м 5–6

10 сарын 14, мягмар

Тэд ... ЭЗЭНий өргөөг орхи[сон] (Ш.дэд 24:18).

Буруу шийдвэр гаргасан Иехоаш хаанаас сурах нэг юм нь Еховаг хайрлаж, түүнийг баярлуулахыг хүсдэг хүмүүсийг сонгож нөхөрлөх юм. Тэд зөв юм хийхэд маань сайнаар нөлөөлнө. Зөвхөн үеийнхээ хүмүүстэй нөхөрлөнө гэж хязгаар тавих хэрэггүй. Иехоаш найз Иехоиадагаас хамаагүй залуу байсныг санаарай. Найз нөхдөө сонгохдоо дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. «Тэд Еховад улам итгэдэг болоход минь тус болох уу? Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрахыг минь дэмждэг үү? Еховагийн тухай болон Библийн үнэний талаар ярьдаг уу? Бурхны хэм хэмжээг хүндэлдэг үү? Сонсохыг хүссэн зүйлийг минь л хэлдэг үү? Эсвэл миний алдаа дутагдлыг шударгаар хэлдэг үү?» (Сур. 27:5, 6, 17). Үнэндээ найзууд чинь Еховаг хайрладаггүй бол тэд чамд тус болохгүй. Хэрвээ Еховаг хайрладаг найзуудтай бол тэднээсээ бүү холдоорой. Тэд үргэлж чамд тусална! (Сур. 13:20). хц23.09 х. 9–10 д/м 6–7

10 сарын 15, лхагва

Би бол Альфа ба Омега (Илч. 1:8).

Грек цагаан толгой альфа үсгээр эхэлж, омега үсгээр төгсдөг. Ехова өөрийгөө «Альфа ба Омега» гэсэн нь юуг ч эхлүүлсэн амжилттай дуусгадгийг нь харуулдаг. Ехова Адам Ева хоёрыг бүтээснийхээ дараа тэдэнд «Өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш» гэжээ (Эх. 1:28, ШЕ). Энэ нь Ехова «Альфа» гэж хэлсэн хэрэг юм. Тэрбээр Адам, Евагийн төгс, дуулгавартай үр удмаар дэлхийг дүүргэж, бүхэлд нь Диваажин болгохыг тодорхой хэлжээ. Энэ санаа зорилгоо биелүүлэхээр Ехова «Омега» гэж хэлнэ. «Тэнгэр газрыг бүх юмтай нь» бүтээж дууссаныхаа дараа нэг баталгаа өгсөн. Энэ нь долоо дахь өдөр дуусахаас өмнө тэрбээр хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх санаа зорилгоо бүрэн гүйцэд биелүүлэхээ баталсан хэрэг юм (Эх. 2:1–3). хц23.11 х. 5 д/м 13–14

10 сарын 16, пүрэв

Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун. Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун (Ис. 40:3).

Израйлчууд Вавилоноос Израйл хүрэхийн тулд 4 сар шахам явж бартаат замыг туулах байв. Гэхдээ Ехова замд нь тулгарах ямар ч саад бэрхшээлийг арилгахаа амласан. Юугаа ч хамаагүй золиослоод Израйлд буцаж очвол маш их ивээл хүртэхийг үнэнч иудейчүүд ойлгож байсан. Шүтлэгтэй холбоотой ивээлийг юутай ч зүйрлэх аргагүй. Вавилонд Еховагийн сүм байгаагүй. Мосегийн хуулийн дагуу тахил өргөхөд зориулсан тахилын ширээ ч, тахилчид ч байгаагүй. Түүнчлэн Еховаг болон хэм хэмжээг нь үл тоомсорлодог хүмүүс Еховагийн ард түмнээс хамаагүй олон байлаа. Тиймээс Бурхнаас эмээдэг мянга мянган иудейчүүд цэвэр шүтлэгийг сэргээхийн тулд нутаг буцах чин хүсэлтэй байв. хц23.05 х. 14–15 д/м 3–4

10 сарын 17, баасан

Гэрлийн хүүхдүүд бай (Эф. 5:8).

«Гэрлийн хүүхдүүд» байхад Бурхны агуу хүчний тусламж хэрэгтэй. Яагаад? Ёс суртахуунгүй энэ ертөнцөд цэвэр ариун байх үнэхээр амаргүй (1 Тес. 4:3–5, 7, 8). Агуу хүч Бурхны үзэл бодолтой нийцдэггүй гүн ухаан, үзэл баримтлалд автахгүй байхад тусална. Бас үүний ачаар бид сайныг үйлдэж, зөв шударга явна (Эф. 5:9). Агуу хүч авахын тулд залбирах хэрэгтэй. Ехова «өөрөөс нь гуйдаг хүнд агуу хүчээ өгнө» гэж Есүс хэлсэн (Лук 11:13). Бас бид цуглаан дээр Еховаг хамтдаа магтан алдаршуулах үед агуу хүчийг авдаг (Эф. 5:19, 20). Үүний нөлөөгөөр бид Еховагийн таалалд нийцүүлж амьдардаг. хц24.03 х. 23–24 д/м 13–15

10 сарын 18, бямба

Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ (Лук 11:9).

Та илүү тэвчээртэй болох хэрэгтэй юу? Хэрэв тийм бол тусламж гуйн залбираарай. Тэвчээр бол Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар юм (Гал. 5:22, 23). Тиймээс бид ийм болохын тулд Еховагаас агуу хүч гуйн залбирах нь зүйтэй. Хэрэв хүнд хэцүү сорилт тулгарвал тэвчихэд туслаач гэж агуу хүчийг нь «гуйгаад байх» хэрэгтэй (Лук 11:13). Бас бэрхшээлээ Еховагийн нүдээр харахад туслахыг гуйж болно. Тэгээд залбирсныхаа дагуу тэвчээртэй байхын тулд өдөр бүр чадах бүхнээ хийгээрэй. Залбирч, тэвчих гэж хичээх тусам энэ чанар сэтгэл зүрхний маань салшгүй хэсэг болно. Библид тэвчээртэй олон хүний жишээ бий. Тэдгээрийг эргэцүүлэн бодох нь бас ач тустай. Тэгвэл тэвчээртэй хүн ямар байдгийг мэдэж авна. хц23.08 х. 22 д/м 10–11

10 сарын 19, ням

Тороо хая (Лук 5:4).

Ехова өөрийг нь дэмждэгийг Есүс элч Петрт ойлгуулжээ. Тэрбээр амилсныхаа дараа дахин гайхамшиг үйлдсэний ачаар Петр болон элч нар зөндөө олон загас барьсан (Ёох. 21:4–6). Үүнийг харсан Петр, Ехова хэрэгцээг нь хангана гэдэгт улам бат итгэдэг болсон нь лавтай. «Хаант төрийг ... эн тэргүүнд тавивал» Ехова хэрэгтэй бүхнээр нь хангана гэж Есүс хэлж байсныг Петр санасан байх (Мат. 6:33). Тийм ч учраас загас барих ажлыг бус дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан. МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар тэрбээр зоригтой дэлгэрүүлэн олон мянган хүнд сайн мэдээг хүлээж авахад тусалсан (Үйлс 2:14, 37–41). Хожим нь мөн самаричууд болон харь үндэстнүүдэд Христэд итгэдэг болоход нь тусалжээ (Үйлс 8:14–17; 10:44–48). Ехова бүх үндэстний хүнийг хуралдаа татахын тулд Петрээр үнэхээр чухал үүрэг гүйцэтгүүлсэн. хц23.09 х. 20 д/м 1; х. 23 д/м 11

10 сарын 20, даваа

Хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хая[на] (Дан. 2:5).

Вавилончууд Иерусалимыг устгаснаас хойш хоёр жил орчим болсны дараа, хаан Небухаднезар нь зүүдэндээ аварга том баримлыг үзээд сэтгэл нь ихэд түгшжээ. Хэрвээ зүүд болон тайллыг хэлж чадахгүй бол бүгдийг нь хөнөөнө гэж ордныхоо мэргэдэд заналхийлсэн. Тэдний дунд Даниел ч байсан (Дан. 2:3–5). Тэрбээр ямар нэг юмыг хурдан хийхгүй бол хүмүүс амиа алдах байлаа. Тиймээс «дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв» (Дан. 2:16). Даниел зоригтой, итгэлтэй нь ийнхүү харагджээ. Түүнийг урьд нь зүүд тайлж байсан талаар Библид байдаггүй. Тэгээд нөхдөөсөө «энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг» хүсжээ (Дан. 2:18). Ехова тэдний залбиралд хариулсан. Бурхны тусламжтайгаар Даниел Небухаднезарын зүүдийг тайлж, өөрийнхөө болон нөхдийнхөө амийг аварчээ. хц23.08 х. 3 д/м 4

10 сарын 21, мягмар

Эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана (Мат. 24:13).

Тэвчээртэй байхын ач тусыг бодоорой. Бид тэвчээртэй байвал жаргалтай, тайван амьдарна. Бас сэтгэл болон бие махбодын хувьд эрүүл байна. Хүмүүст тэвчээртэй хандвал сайн харилцаатай болно. Хурлынхан маань ч эв нэгдэлтэй байна. Бидэнд таагүй хандсан хэн нэгэнд уурлахгүй байвал байдал хүндрэхгүй (Дуу. 37:8; Сур. 14:29). Хамгийн гол нь тэнгэрийн Эцгээ дуурайж, түүнтэй улам дотносно. Тэвчээр нь ямар сайхан, ач тустай зан чанар вэ! Үргэлж тэвчээртэй байх нь бидэнд амаргүй ч Еховагийн тусламжтайгаар энэ зан чанарыг хөгжүүлсээр байж чадна. Бас шинэ ертөнц бий болохыг тэвчээртэй хүлээж, «[«Еховагийн», ШЕ] мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг» гэдэгт итгэлтэй байна (Дуу. 33:18). Бид бүгдээрээ тэвчээрийг хувцас адил өмссөөр байхаар бат шийдэцгээе. хц23.08 х. 22 д/м 7; х. 25 д/м 16–17

10 сарын 22, лхагва

Итгэлээ үйлсээр баталдаггүй хүний итгэл үхмэл юм (Яак. 2:17).

Өөрийгөө итгэлтэй гэж хэлэх ч, хэлснээ батлах үйлс байхгүй хүний тухай Яаков дээрх зүйлд хэлжээ (Яак. 2:1–5, 9). Түүнчлэн «өмсөх хувцасгүй, өлөн зэлмэн» байгаа ах дүүстээ бодит тусламж үзүүлээгүй хүнийг дурдсан. Итгэлтэй гэж хэлсэн энэ хүн ч итгэлийг нь батлах үйлсгүй (Яак. 2:14–16). Яаков Рахабыг итгэлээ үйлсээрээ баталсан хүний жишээ болгон дурдсан (Яак. 2:25, 26). Рахаб Еховагийн тухай сонсож, өөрийн ард түмэн болох израйлчууддаа тусалдаг гэдэгт нь итгэжээ (Иош. 2:9–11). Тэгээд амь нас нь аюулд орсон 2 израйл туршуулыг аварч итгэлээ үйлсээрээ харуулсан. Ийнхүү төгс бус, харь эмэгтэй Абрахамын адилаар шударга сайнд тооцогдсон. Энэ жишээ итгэлээ үйлсээрээ батлахын чухлыг харуулдаг. хц23.12 х. 5–6 д/м 12–13

10 сарын 23, пүрэв

Та нар суурин дээр бат зогсож, үндэс сайтай мод мэт бай (Эф. 3:17).

Христийн дагалдагч бид Библийн анхан шатны мэдлэгтэй болоод сэтгэл ханадаггүй ээ. Харин Бурхны агуу хүчний тусламжтайгаар «Бурхны гүн юмыг» сурч мэдэхийг хүсдэг (1 Кор. 2:9, 10). Еховатай улам дотносох зорилгоор нэг сэдэв сонгоод бие дааж судалбал ямар вэ? Жишээлбэл эрт үед Ехова үйлчлэгчдээ хайрладгаа хэрхэн илэрхийлж байсныг, энэ нь танд ч хайртайг хэрхэн баталдгийг судалж болно. Мөн өөрийг нь шүтэхдээ израйлчуудаас Ехова юу шаарддаг байсныг судлаад өнөөдөр юу шаарддагтай нь харьцуулж болохгүй нь юу билээ? Түүнчлэн Есүсийн талаарх зөгнөлүүд хэрхэн биелснийг дэлгэрэнгүй судлах боломжтой. Та тэдгээрийг «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» эсвэл «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» ашиглан судалбал маш их баяр хөөр эдлэх биз ээ. Библийг гүнзгий судалснаар итгэл тань батжиж, «Бурхны мэдлэгийг олж авна» (Сур. 2:4, 5). хц23.10 х. 18–19 д/м 3–5

10 сарын 24, баасан

Хамгийн гол нь, бие биеэ халуун сэтгэлээр хайрла. Учир нь хайр тоо томшгүй нүглийг далдалдаг (1 Петр 4:8).

Элч Петрийн ашигласан «халуун сэтгэл» гэж орчуулдаг үг нь «сунгах» гэсэн утгатай. Уг зүйлийн дараагийн хэсэгт халуун сэтгэлээр хайрладаг хүн ах дүүсийнхээ нүглийг далдалдаг гэж бичжээ. Маш их толботой ширээг төсөөлөөрэй. Сунадаг материалтай бүтээлгийг хоёр талаас нь татаж байгаад бүтээвэл ширээн дээрх ганц хоёр ч биш, бүх толбыг далдална. Үүн шиг бид итгэл нэгтнээ гэсэн хайраа «сунгавал» нэг хоёр биш, «тоо томшгүй нүглийг далдлах» буюу уучилж чадна. Бид итгэл нэгтнээ халуун сэтгэлээр хайрлаж, уучилж чадмааргүй санагдсан үед ч уучилдаг байх ёстой (Кол. 3:13). Бусдыг уучилбал хайр маань чин сэтгэлийнх гэдгийг, мөн Еховад таалагдахыг хүсдэгээ батална. хц23.11 х. 11–12 д/м 13–15

10 сарын 25, бямба

Шафан уг номоос хааны өмнө уншжээ (Ш.дэд 34:18).

Иосиа хаан 26 настайдаа сүмийг сэргээн засварлаж эхэлсэн. Засварын явцад «Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг» олжээ. Хаан номыг уншуулаад сэтгэл нь хөдөлж тэнд бичигдсэнийг хэрэгжүүлж эхэлсэн (Ш.дэд 34:14, 19–21). Чи Библийг тогтмол уншъя гэж боддог уу? Хэрэв тийм бол унших дуртай болж байна уу? Өөрт чинь тустай санагдсан юмыг тэмдэглэдэг үү? Гэхдээ 39 настай байхдаа Иосиа том алдаа гаргаж амиа алдсан. Тэрбээр Еховагаас удирдлага заавар гуйхын оронд өөртөө найдсан (Ш.дэд 35:20–25). Үүнээс ямар сургамж авах вэ? Бид хэдэн ч настай бай, Библийг хэчнээн удаан судалсан ч бай Еховатай улам дотносохыг хичээх хэрэгтэй. Үүний тулд удирдамж заавар гуйн залбирч, Библийг судалж, төлөвшсөн хүнээс зөвлөгөө авч байх хэрэгтэй. Ингэвэл ноцтой алдаа гаргахаас сэргийлж илүү жаргалтай амьдарна (Яак. 1:25). хц23.09 х. 12 д/м 15–16

10 сарын 26, ням

Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнийг нигүүлсдэг (Яак. 4:6).

Бурхныг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнд үйлчилж байсан гайхалтай эмэгтэйчүүдийн тухай Библид бичсэн байдаг. Тэд «биеэ барьдаг, бүх талаар Бурханд үнэнч» хүмүүс юм (1 Тим. 3:11). Дуурайвал зохих төлөвшсөн эмэгтэйчүүд өнөөгийн хурал дотор ч бас бий. Охид оо, танай хуралд сайн жишээг нь дуураймаар санагдсан төлөвшсөн Гэрч эмэгтэй цөөнгүй байдаг биз ээ. Тэд ямар сайхан зан чанар илэрхийлдгийг ажиглаж, дараа нь хэрхэн дуурайхаа бодож үзээрэй. Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд даруу байх нь чухал. Даруу эмэгтэй Бурхантай дотно, бусадтай сайн харьцаатай байдаг. Жишээлбэл тэнгэрийн Эцэг Еховагаа хайрладаг эмэгтэй тэргүүллийн зарчмыг нь дуртайяа дагадаг бөгөөд хуралдаа ч, гэр бүлдээ ч хэрэгжүүлдэг (1 Кор. 11:3). хц23.12 х. 18–19 д/м 3–5

10 сарын 27, даваа

Нөхөр хүн эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой (Эф. 5:28).

Ехова нөхөр хүнээс эхнэрээ хайрлаж, өөртэй нь дотно байхад тусалж, бие махбодын болон сэтгэл санааны хэрэгцээг нь хангахыг хүсдэг. Хэрсүү ухаантай байх, эмэгтэйчүүдийг хүндлэх, итгэл даах зэрэг зан чанар болон ур чадвар нь сайн хань байхад та нарт тусална. Гэрлэсний дараа аав болж болох юм. Сайн аав болох талаар Еховагаас юу сурах вэ? (Эф. 6:4). Ехова хүү Есүсээ хайрладаг, сайшаадгаа чөлөөтэй хэлдэг байсан (Мат. 3:17). Хэрэв чи аав болбол хайрладаг гэдгээ хүүхдүүддээ тогтмол хэлж байхаа бүү мартаарай. Сайн үйлсийг нь дуртайяа магтаж байгаарай. Еховаг дуурайдаг аавууд охид, хөвгүүдээ Христийн төлөвшсөн дагалдагч болоход нь тусалдаг. Хөвгүүд та нар одооноос гэр бүлийнхэн болон хурлынхандаа хайрын сэтгэлээр санаа тавьж, бас тэдэндээ хайртайгаа, талархдагаа хэлж сураарай (Ёох. 15:9). хц23.12 х. 28–29 д/м 17–18

10 сарын 28, мягмар

[Ехова] чиний цаг хугацааны бат суурь (Ис. 33:6).

Еховагийн үнэнч үйлчлэгчид бусадтай адил зовлон ч амсдаг, өвчин эмгэг ч тусдаг. Түүнчлэн Бурхны ард түмэн биднийг үзэн яддаг хүмүүсийн эсэргүүцэл, хавчлагыг тэвчих хэрэг гардаг. Ехова энэ бүхнээс хамгаалахгүй ч туслахаа амласан (Ис. 41:10). Түүний тусламжтайгаар бид хатуу бэрх үед ч баяр хөөрөө алдахгүй байж, зөв шийдвэр гаргаж, үнэнч үйлчилсээр байна. Ехова бидэнд «амар тайвныг» өгөхөө амладаг (Флп. 4:6, 7). Энэ амар тайван гэдгээр Еховатай дотно хүний л мэдэрдэг ухаан бодол, зүрх сэтгэлийн тайван байдлыг хэлнэ. Мөн энэ нь «хүний ухаанаас давуу» буюу бидний төсөөлж чадахааргүй гайхалтай зүйл юм. Та Еховад залбирсныхаа дараа ийм амар тайвныг мэдэрч байсан уу? Тэр нь Бурхны өгдөг «амар тайван» юм. хц24.01 х. 20 д/м 2; х. 21 д/м 4

10 сарын 29, лхагва

Сэтгэл минь ээ, [Еховаг] магтагтун. Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун (Дуу. 103:1).

Үнэнч хүмүүс Бурхныг гэсэн хайрандаа хөтлөгдөн нэрийг нь чин сэтгэлээсээ магтан алдаршуулдаг. Еховагийн нэрийг магтах нь өөрийг нь магтаж буй хэрэг гэдгийг Давид хаан ойлгож байсан. Еховагийн нэр түүний нэр хүндтэй холбоотой бөгөөд ямар Бурхан гэдгийг хэлж өгдөг. Нэрийг нь сонсохлоор сайхан зан чанарууд болон гайхалтай үйлс нь санаанд буудаг. Давид тэнгэрийн Эцгийнхээ нэрийг ариусгаж, «байгаа бүхнээрээ» буюу чин зүрхнээсээ магтахыг хүсжээ. Левичүүд ч түүний адилаар Еховаг магтаж үлгэр жишээ үзүүлсэн. Гэхдээ ариун нэрийг нь хэзээ ч зохих ёсоор, бүрэн алдаршуулж чадахгүйгээ даруухнаар хүлээн зөвшөөрсөн нь магтаалаас нь харагддаг (Нех. 9:5). Тэдний чин сэтгэлийн магтаал Еховагийн зүрхийг баярлуулсан нь гарцаагүй. хц24.02 х. 9 д/м 6

10 сарын 30, пүрэв

Ахиж дэвшихийн төлөө хийсэн бүхнээ хийсээр байя (Флп. 3:16).

Биелшгүй зорилго тавиад биелүүлж чадаагүй хүнийг Ехова бүтэлгүй хүн гэж үзэхгүй (2 Кор. 8:12). Саад бол сурах боломж гэдгийг санаарай. Юу амжуулснаа санаарай. Библид «Шударга Бурхан та бүхний үйл хэргийг ... мартахгүй» гэж байдаг (Евр. 6:10). Тиймээс та ч гэсэн мартах ёсгүй. Та юу юу амжуулснаа бодоод үз дээ. Бурхантай дотносож, түүний тухай бусдад ярьдаг болж, баптисм хүртсэн. Та өмнөх зорилгуудаа биелүүлж чадсан шигээ одоогийн зорилгоо ч Еховагийн тусламжтайгаар биелүүлж чадна. Зорилгоо биелүүлэхийн тулд хичээж мэрийж байхдаа Ехова хэрхэн тусалж, ивээж байгааг анхаарч баяр баясгалантай байгаарай (2 Кор. 4:7). Бүү бууж өгөөрэй. Тэгвэл ирээдүйд бүр ч илүү их ивээл хүртэнэ (Гал. 6:9). хц23.05 х. 31 д/м 16–18

10 сарын 31, баасан

Эцэг өөрөө та нарыг хайрладаг. Учир нь та нар намайг хайрласан бөгөөд Бурхны төлөөлөгч болж ирсэн гэдэгт минь итгэсэн (Ёох. 16:27).

Ехова хайрладаг хүмүүсээ чин сэтгэлээсээ таалдгаа хэлэх дуртай. Тэрбээр Хүүгээ таалж, хайрладгаа хэлсэн 2 тохиолдлыг Сударт бичсэн байдаг (Мат. 3:17; 17:5). Та ч ийм үг сонсмоор байна уу? Ехова бидэнтэй шууд биш ч, Библиэр дамжуулан ярьдаг. Сайн мэдээний номуудад бичсэн Есүсийн үгийг уншвал биднийг таалж байгаагаа илэрхийлэх Еховагийн үгийг «сонсоно». Есүс Эцгийнхээ зан чанарыг төгс дуурайсан. Тиймээс төгс бус ч үнэнч дагалдагчдаа таалдгаа хэлсэн Есүсийн үгийг Ехова бидэнд хэлж байгаагаар төсөөлөөрэй (Ёох. 15:9, 15). Зовлон бэрхшээл тохиолдох нь Ехова биднийг таалж сайшаадгаа больсон гэсэн үг биш ээ. Харин ч өөрийг нь хэр их хайрлаж, өөрт нь итгэдгээ батлах боломж олгож байгаа хэрэг юм (Яак. 1:12). хц24.03 х. 28 д/м 10–11

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах