Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц13 1/15 х. 32
  • Сайн төлөвлөсөн ажил үр дүнтэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сайн төлөвлөсөн ажил үр дүнтэй
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «ТОМ ХҮНТЭЙ УУЛЗАНА ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ»
  • Тэд сайн дураараа үйлчилдэг—Норвегт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Дурсах цуглаанд урих кампанит ажил 3-р сарын 17-ноос эхэлнэ
    Христиан үйлчлэл 2012
  • Дурсах цуглаанд урих кампанит ажил 3-р сарын 1-нээс эхэлнэ
    Христиан үйлчлгл 2013
  • Бүх хүнийг урья
    Христиан үйлчлэл 2015
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
хц13 1/15 х. 32

Сайн төлөвлөсөн ажил үр дүнтэй

Өмнөд Америкт оршдог Чили улсын Сан Бернардо хотод амьдардаг Мария Исабел охин идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэгч ажээ. Мария Исабелийн төрөл төрөгсөд нутгийн уугуул мапүчэ омгийнх. Мапүчэ буюу мапүдүнгүн хэлний хуралтай болоход аав, ээж, эгчтэйгээ дөрвүүлээ идэвх зүтгэл гаргаж, их хувь нэмэр оруулжээ.

Христийн нас барсан өдрийг дурсах цуглааныг мапүдүнгүн хэлээр зохион байгуулахаар болж, 2 000 урилга хэвлэгдэн, тараахад бэлэн болсныг зарлахад Мария Исабел юу хийх ёстойгоо боджээ. Тэгээд ангийнхан болон багш нартаа үр өгөөжтэй дэлгэрүүлсэн бусад христиан хүүхдийн туршлагыг санаад эцэг эхтэйгээ энэ талаар ярилцсан байна. Сургууль дээрээ урилга тараах ямар нэгэн арга бодож олохыг эцэг эх нь түүнд зөвлөжээ. Мария ямар төлөвлөгөө зохиосон бол?

Эхлээд захирал, хичээлийн эрхлэгч нарт хандан сургуулийн үүдэнд байдаг зарлалын самбарт урилга хадах зөвшөөрөл хүсжээ. Тэд зөвшөөрснөөр үл барам ийм ажил зохиож байгааг нь сайшаасан байна. Түүгээр ч барахгүй, нэг өглөө сургуулийнх нь захирал сурагчдыг нэрээр нь дуудаж оруулж байхдаа нөгөө урилгынх нь талаар зарласан гэнэ!

Дараа нь Мария багш нартай уулзан, ангиудаар орж болохыг асуув. Багш нар ч зөвшөөрчээ. Тэгээд анги болгоноор орж, мапүчэ омгийн хүүхэд байгаа эсэхийг асуув. «Сургууль даяар мапүчэ омгийн хүүхэд 10 юм уу 15-аас хэтрэхгүй байх гэж бодсон. Гэтэл миний бодсоноос ч олон хүүхэд байсан. Би 150 урилга тараасан!» гэж Мария ярьсан юм.

«ТОМ ХҮНТЭЙ УУЛЗАНА ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ»

Сургуулийн самбарт хадсан урилгыг нэг эмэгтэй хараад уг үйл явдлын талаар хэнээс лавлаж болохыг асуужээ. Арван настай охиныг зааж өгсөнд ихэд гайхсан аж! Мария Исабел инээд алдан, «Тэр эгч том хүнтэй уулзана гэж бодож байсан юм билээ» гэсэн юм. Урилга өгч товчхон тайлбарлаад гэрийн хаягийг нь асууж, дараа аав ээжтэйгээ хамт очоод Бурхны Хаанчлалын талаар дэлгэрэнгүй ярьж өгөхөөр болсон байна. Дурсах цуглаанд тэр эмэгтэйгээс гадна 26 хүн ирсэнд мапүдүнгүн хэлээр дэлгэрүүлдэг 20 дэлгэрүүлэгч баярлажээ. Одоо мапүдүнгүн хэлний хурал бий болсон бөгөөд улам бүр өргөжин тэлж байна!

Та хэдэн настай ч бай, энэ охин шиг санаачилгатай байж хамт сурдаг юм уу ажилладаг хүмүүсээ Дурсах цуглаан, нийтийн илтгэл, мужийн чуулганд урьж болохгүй нь юу билээ? Иймэрхүү арга хэмжээнд олон хүнийг урих ямар арга туршлага байдгийг байгууллагын ном хэвлэлээс уншаарай. Бас Еховагийн талаар зоригтой ярихын тулд ариун сүнс гуйж залбираарай (Лук 11:13). Ингэвэл та сайн төлөвлөж, түүндээ хүрэхийн тулд хүчин чармайлт гаргасныхаа үр дүнг үзээд гайхан баярлаж, урамшин зоригжих биз ээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах