Бүх хүнийг урья
1. Чуулганд урих аян хэзээ эхлэх вэ?
1 Та найз нөхөд, хамаатан садандаа зориулж их мөнгө төгрөг, цаг зав зарцуулан байж зоог бэлдэхээр болжээ. Тэднийгээ урамтай нь аргагүй урина биз дээ? Үүнтэй адилаар, удахгүй болох чуулганд их сэтгэл гарган бэлдэж байгаа билээ. Чуулганаас гурван долоо хоногийн өмнө бид хүмүүсийг урьж эхэлнэ. Ехова бидэнд ийм аянд оролцох завшаан олгож байна. Урилгаа идэвхтэй тараахын тулд яах хэрэгтэй вэ?
2. Аянд идэвхтэй оролцох хүслээ яаж бадраах вэ?
2 Чуулганд сууж, Еховагийн өгдөг цагаа олсон заавар зөвлөгөөг сонсоод хэчнээн их ач тус хүртдэгээ бодохлоор урилга тараах аянд идэвхтэй оролцох хүсэл бадардаг (Ис. 65:13, 14). Бас чуулганд урих аян жилээс жилд үр өгөөжөө өгдгийг санах нь зүйтэй («Үр өгөөжөө өгдөг» гэсэн хавсралтыг үзнэ үү). Чуулганд урьсан хүмүүсийн зарим нь ирдэг, зарим нь ирдэггүй. Гэхдээ хэдэн хүн ирэхээс үл хамааран аянд идэвхтэй оролцвол бид Еховаг алдаршуулж, өгөөмөр занг нь дууриана (Дуу. 145:3, 7; Илч. 22:17).
3. Урилгаа яаж тараах вэ?
3 Урилгыг яавал олон хүнд хүргэхийг хурлын ахлагчдын зөвлөл ярилцаад шийддэг. Жишээлбэл, хүнгүй айлд үлдээх, хурлынхаа хэсэгт олон нийтэд тараах эсэхийг бодолцоно. Амралтын өдрүүдээр урилга тараахад сонирхсон хүн таарвал сэтгүүл өгөөрэй. Аянд идэвхтэй оролцож Еховагийн бэлдсэн найранд чадахаараа олон хүн урьсандаа бид хэчнээн их баярлах бол оо!