Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн19 №. 3 х. 14-15
  • Одоо ч сайхан амьдрах боломжтой

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Одоо ч сайхан амьдрах боломжтой
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ ТУХАЙ
  • ХҮНД ӨВДСӨН ҮЕД ЯАХ ТУХАЙ
  • ГЭР БҮЛЭЭ БАТ БЭХ БАЙЛГАХ ТУХАЙ
  • Насаараа ханилахад туслах хоёр түлхүүр
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Мөнгө бүх төрлийн бузар муугийн үндэс мөн үү?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (1-р хэсэг)
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бат бөх, аз жаргалтай гэр бүлийг цогцлооё
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
хцн19 №. 3 х. 14-15
Өмнө нь гарсан эрдэмтдийн нэг нь эхнэртэйгээ хоол хийж байна

Одоо ч сайхан амьдрах боломжтой

ӨВДӨХ, хөгшрөхийн зовлонгүй, үхэл хагацалгүй, сайхан ирээдүй таныг хүлээж байна. Өнөөдөр амьдрал сайхан биш байгаа нь үнэн. Одоо ч сэтгэл хангалуун, жаргалтай амьдрахад тустай зааврыг Библиэс авч болдог. Амьдралд тохиолддог зарим бэрхшээлийг давахад тустай Библийн зөвлөгөөг авч үзье.

СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ ТУХАЙ

Библийн зөвлөгөө: «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» (Еврей 13:5).

Өнөөгийн нийгэм тоо томшгүй шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр биднийг «бөмбөгдөж», заавал авах ёстой гэж бодуулдаг. Харин Библид «байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» гэдэг. Яавал сэтгэл хангалуун байх вэ?

«Мөнгөнд дурлахаас» болгоомжлоорой. Хүмүүс эрүүл мэнд, гэр бүл, найз нөхөд, ёс суртахуун, эрхэм чанараа золиослон байж «мөнгөнд дурладаг» (1 Тимот 6:10). Ямар их үнэ төлнө вэ! Эд хөрөнгөнд дурласан хүн байгаадаа «үл ханадаг» (Номлогчийн үгс 5:10).

Эд зүйлийг биш, хүнийг эрхэмд үзээрэй. Эд зүйл хэрэгтэй нь үнэн. Гэхдээ эд зүйл биднийг хүн шиг хайрлаж, бидэнд баярлаж талархахгүй шүү дээ. Харин жинхэнэ «анд найзууд»-тай хүн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг (Сургаалт үгс 17:17).

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАВАЛ БИД ОДОО Ч САЙХАН АМЬДАРНА

ХҮНД ӨВДСӨН ҮЕД ЯАХ ТУХАЙ

Библийн зөвлөгөө: «Баяр хөөртэй зүрх бол сайн эм» (Сургаалт үгс 17:22).

«Сайн эм» уухлаар бие сайжирдаг шиг баяр хөөр биднийг тэнхрүүлдэг. Гэтэл өвчнөөс болж зовж байгаа хүн баяр хөөртэй байж чадна гэж үү?

Баярлаж талархдаг байгаарай. Өвчнөө л бодоод байвал «бүх л өдрүүд муу муухай» (Сургаалт үгс 15:15). Түүнийхээ оронд «үргэлж талархаж бай» гэж Библид зөвлөсөн байна (Колосай 3:15). Амьдралын сайн сайханд бага гэлгүй талархаж сураарай. Жаргаж байгаа нар, сэвшээ салхи, хайртай хүмүүсийн маань инээмсэглэл гээд амьдрал баян шүү дээ.

Бусдыг гэсэн сэтгэлтэй байгаарай. Хүнд өвчин туссан ч гэлээ «авахаасаа өгөх нь илүү жаргалтай» болгодгийг санаарай (Үйлс 20:35). Бусдын төлөө тустай юм хийгээд хариуд нь талархлын үг сонсохлоор бид сэтгэл хангалуун, баяртай болж, зовлонгоо мартдаг. Бусдад тусалж баярлуулахын хэрээр бид өөрсдөө баяр жаргалтай болдог.

ГЭР БҮЛЭЭ БАТ БЭХ БАЙЛГАХ ТУХАЙ

Библийн зөвлөгөө: «Илүү чухал юмыг магадал» (Филиппой 1:10).

Эхнэр нөхрүүд бараг хамтдаа байдаггүй бол нэгнээсээ хөндийрөх аюултай. Тийм учраас гэр бүлээ илүү чухал юмны нэг гэж үзэх нь ухаалаг хэрэг юм.

Ямар нэг юмыг хамт хийгээрэй. Тийм цаг аяндаа гарна гэж битгий хүлээгээрэй. Зориуд төлөвлөөрэй. Библид «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр» гэж байдаг (Номлогчийн үгс 4:9). Жишээ нь, хоолоо хамт хийх, дасгал цуг хийх, цай уунгаа ярьж хөөрөх, нэг хоббитой болох зэргээр аль болох хамт байхыг хичээгээрэй.

Ханьдаа хайртайгаа мэдрүүлээрэй. Нэг нэгнээ хайрлаж хүндлэхийг Библи эхнэр нөхрүүдэд уриалдаг (Эфэс 5:28, 33). Халуун дулаан инээмсэглэх, хайраа илэрхийлж тэврэх, жижиг гэлгүй бэлэг өгөх нь эхнэр нөхрийн харьцааг батжуулдаг. Эхнэр нөхөр хоёр зөвхөн бие биеэ энхрийлэн янаглаж, нандин сэтгэлээ илэрхийлдэг байх учиртай (Еврей 13:4).

АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ ОЛСОН МИНЬ

—Мияамото Рёокогийн яриа (Япон)

Би хэцүү амьдрал үзсэн. Нөхөр маань архинд донтож ажилд тогтдоггүй байлаа. Дөрвөн хүүхдээ тэжээхээ ч болив. Би борви бохис хийлгүй ажилладаг байсан. Хонгилын үзүүрт бүүдийх ч гэрэлгүй байлаа. «Ингэж явах заяатай юм байлгүй дээ. Урьд насныхаа үйл лайг үүрч байгаа юм байлгүй» гэж боддог байлаа.

Нэг өдөр Еховагийн Гэрч манай хаалгыг тогшлоо. Сайхан инээмсэглэсэн тэр эмэгтэй надад Бурхны Хаант төр, мөнх амьдралын тухай цог золбоотой гэгч нь ярьж билээ. Тэгээд Библийн хичээл хийе гэлээ. Удалгүй би Бурхан гэж байдаг, тэр бүү хэл, мэргэн ухаантай, шударга, хайр халамжаар дүүрэн Бурхан гэдгийг олж мэдлээ. Хүн нас бараад яадгийг, заяа төөргөөс болж хүн зовдоггүйг мэдэж авсан юм.

Хамгийн гол нь, би Бурхантай дотно болж байж л жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун амьдардгийг ойлгосон. Библиэс үнэнийг олж мэдээд би урам зоригтой, эрх чөлөөтэй болж, сэтгэл сэргэж билээ. Ингэж нэг амьдралын утга учрыг олсон юм даа.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах