2-р сарын 16-ны долоо хоногийн хуваарь
2-Р САРЫН 16-НЫ ДОЛОО ХОНОГ
37-р дуу, залбирал
Библи судлалын цуглаан:
«Гэр бүл» х. 80–82 д/м 9–13 (30 мин)
Дэлгэрүүлэгчийн сургууль:
Библиэс унших Шүүгчид 15—18 (8 мин)
№1 Шүүгчид 16:13–24 (≈3 мин)
№2 Библид юуны тухай бичсэн бэ? («Бурхны Үгтэй танилцах нь» х. 8 д/м 1–4) (5 мин)
№3 Хүн төрөлхтний төлөө Бурхны Хаанчлал юу хийх вэ? («Ярилцах сэдэв» 36А) (5 мин)
Үйлчлэх цуглаан:
Энэ сарын сэдэв: «Сайн үйлсийн төлөө зүтгэлтэй» байгтун (Тит 2:14).
15 мин: Сайн мэдээг хичээл зүтгэлтэй тунхаглахад бэлдэгтүн. Хэлэлцүүлэг. Дэлгэрүүлэхэд бэлдэхдээ юуны түрүүнд Еховад залбирах хэрэгтэйн учир юу вэ? (Дуу. 143:10; Үйлс 4:31). Залбирахаас гадна яах хэрэгтэй вэ? (Езр. 7:10). Сэтгэл санаагаа бэлдсэний дараа ном хэвлэлээ, дэлгэрүүлэхдээ авч явдаг цүнхээ яаж эмхэлж цэгцлэх вэ? Бэлтгэл сайтай байхын үр ашиг юу вэ? («Харуулын цамхаг» сэтгүүлийн 2008 оны 7-р сарын 15-ны дугаар, 9, 10-р хуудас, 9-р догол мөрийг үзнэ үү). Та дэлгэрүүлэхэд яаж бэлддэг вэ? Дэлгэрүүлэхдээ хэрэглэх танилцуулга, сэтгүүл, товхимлоо уншиж байгааг харуулсан үзүүлбэр үзүүлнэ. Дэлгэрүүлэгч цүнх доторх юмаа эмхэлж цэгцэлнэ. Цахим хэрэгслээ бэлэн байгаа эсэхийг шалгана. Дэлгэрүүлэгч бүр дэлгэрүүлэхээр гарахдаа сайн бэлдсэн байх ёстойг онцлоорой (2 Тим. 3:17).
15 мин: «Дурсах цуглааны улирлаар та Ехова Есүс хоёр шиг хичээл зүтгэл гаргах уу?» Асуулт хариултын журмаар хэлэлцэнэ. Дурсах цуглааны урилгыг тарааж өгөөд агуулгыг нь ярилцана. 4-р хуудсан дахь оршил үгийн жишээгээр товч үзүүлбэр үзүүлнэ.
30-р дуу, залбирал