Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 13/7 х. 4-6
  • Нийтэд дэлгэрүүлэх шинэ арга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Нийтэд дэлгэрүүлэх шинэ арга
  • Христиан үйлчлгл 2013
  • Ижил төстэй материал
  • Олон нийтэд дэлгэрүүлэх шинэ арга
    Христиан үйлчлэл 2014
  • Сайн мэдээ дэлгэрүүлэх арга
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Дэлгэрүүлэхдээ цагийг зөв ашиглацгаая
    Христиан үйлчлэл 2015
  • Ном хэвлэл тавьж дэлгэрүүлэх нь
    Христиан үйлчлэл 2015
Христиан үйлчлгл 2013
хү 13/7 х. 4-6

Нийтэд дэлгэрүүлэх шинэ арга

1. Нэгдүгээр зууны христианууд ямар жишээ үлдээсэн бэ?

1 Нэгдүгээр зууны христианууд зөвхөн айлаар биш, нийтэд ч бас дэлгэрүүлдэг байжээ (Үйлс 20:20). Жишээ нь тэд хүн олноор цугладаг сүмд очиж сайн мэдээг хуваалцсан (Үйлс 5:42). Паул Афинд байхдаа өдөр бүр захаар явж дэлгэрүүлдэг байв (Үйлс 17:17). Өнөөдөр ч бид гол нь айлаар явж сайн мэдээ түгээн дэлгэрүүлдэг. Гэхдээ бас машины зогсоол, албан газар, цэцэрлэг, хөл ихтэй гудамж гэх мэт, хүмүүстэй уулзаж болох өөр олон газраар явдаг. Хэсгийнхээ онцлогт тохируулж нийтэд дэлгэрүүлэхийг дэлгэрүүлэгч бүрд байгууллага уриалдаг. Одоо олон дэлгэрүүлэгч хоёр шинэ аргаар дэлгэрүүлэх боломжтой боллоо.

2. Ямар шинэ аргаар 2011 оны 11-р сараас дэлгэрүүлж эхэлсэн бэ?

2 Хүн ам ихтэй хотод нийтэд дэлгэрүүлэх тусгай арга: 2011 оны 11-р сараас эхлэн Нью-Йорк хотод нийтэд дэлгэрүүлэх шинэ аргыг туршиж үзсэн хэмээн 2013 оны жил тутмын номын 16, 17 хуудсанд тэмдэглэжээ. Олон хөлийн газар хэд хэдэн хэлээрх хэвлэл өрж тавьсан ширээ юм уу дугуйтай тавиур байрлуулсан байна. Өдөр бүр үүгээр явж өнгөрөх олон мянган хүний дунд гэртээ бараг байдаггүй эсвэл суугчдаас нь өөр хүн орох аргагүй байранд амьдардаг хүн олон. Хүмүүс сайн мэдээг сонирхон сонсоно. Саяхан, сарын дотор л гэхэд 3 797 сэтгүүл, 7 986 ном тараасан байна. Олон хүн Библийн хичээл хийхээр болсон. Библийн хичээл эхлэхийг голлон анхаарч байсан учир сонирхсон хүмүүсээс хаягийг нь аваад тухайн хэсгийг хариуцдаг хуралд даруй илгээж сонирхлыг нь дэмжсэн аж.

3. Шинэ аргыг яаж өргөн хүрээнд хэрэгжүүлэх вэ?

3 Ингэж амжилттай ажилласан учраас дэлхийн хүн ам ихтэй олон хотод энэ аргыг хэрэгжүүлэхээр боллоо. Аль хотод энэхүү шинэ аргаар дэлгэрүүлэхэд тохиромжтойг салбар шийднэ. Ер нь авто тээврийн товчоо юм уу галт тэрэгний буудалтай эсвэл албан газар, орон сууц ихээр төвлөрсөн олон хөлийн газар бүхий хот байх ёстой. Салбар сонгосон хотынхоо хурлууд руу захиа бичиж, нарийн заавар өгнө. Ер нь энэ ажилд байнгын болон тусгай эхлэгчид оролцдог ч зарим газар туслах эхлэгчид бас оролцож болох юм.

4. Олон хөлийн газар нийтэд дэлгэрүүлэх тусгай ажлыг яаж хийх вэ?

4 Дэлгэрүүлэх арга: Нийтэд дэлгэрүүлэх тусгай ажилд оролцох дэлгэрүүлэгчид олон хөлийн газар ширээ юм уу дугуйтай тавиур тавьж хүмүүсийг ирэхийг хүлээнэ. Ирсэн хүнд сонирхсон хэвлэлийг нь өгнө. Асуулт асуувал дуртайяа Библиэс хариулна. Хэвлэл авсан ч хандивын тухай хэлэхгүй. Харин ажлыг маань яаж санхүүждэгийг асуувал хэвлэлд тэмдэглэсэн хаягаар холбоо барьж хандив явуулах арга байдгийг хэлж болох юм. Боломжтой бол «Таныг хүсвэл дараа тухтай ярилцъя. Тантай яаж холбоо барих вэ?» гэх юм уу «Библийг үнэ төлбөргүй заалгамаар байна уу?» гэж асууна.

5. Нэг хос дэлгэрүүлэх тусгай ажилд оролцоод ямар үр дүнд хүрсэн бэ?

5 Ийм ажил их үр дүнтэй байсан. Нэг хос: «Ширээний ард зогсоод, гудамжаар явж байгаа мянга мянган хүнийг харахлаар дэлхийн бүх хүнд сайн мэдээ хүргэх ямар их ажил амжуулж байгаагаа мэдэрдэг. Ехова хүн болгонд үнэхээр санаа тавьдгийг бодохлоор дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа эн тэргүүнд тавих шийдвэр маань батаждаг. Ехова зохистой хүнийг хайн ширээний маань хажуугаар өнгөрөх хүн бүрийн зүрхийг хардаг юм шиг санагддаг. Тэнгэр элчүүдтэй гар нийлэн ажиллаж байгаагаа мэдэрдэг».

6. а) Нийтэд дэлгэрүүлэх өөр ямар аргыг олон хурал санаачилсан бэ? Энэ нь хүн ам ихтэй хотод нийтэд дэлгэрүүлдэг тусгай ажлаас ямар ялгаатай вэ? б) Хурлууд нийтэд дэлгэрүүлэх ажилд яаж хамтран оролцох вэ?

6 Нийтэд дэлгэрүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах нь: Ахлагчдын олон зөвлөл хүн ам ихтэй газар нийтэд дэлгэрүүлэх тусгай ажлаас гадна орон нутгийн хүрээнд явуулах өөр шинэ аргыг санаачилсан. Дэлгэрүүлэгчид энэ аргаар хурлынхаа хэсэг доторх олон хөлийн газар ширээ юм уу дугуйтай тавиур тавьж дэлгэрүүлэх юм. Энэ нь салбараас сонгосон хотын хөл ихтэй газарт олон хурлын хүмүүс дэлгэрүүлдэг тусгай ажлаас өөр. («Хамтран ажиллах хэрэгтэй» гэсэн хавсралтыг үзнэ үү.)

7. Үр дүнтэй гэж үзвэл ахлагчид хурлынхаа хэсэгт нийтэд дэлгэрүүлэх ажлыг хэрхэн зохион явуулах вэ?

7 Ахлагчид хурлынхаа хэсэгт олон хөлийн газар байгаа эсэхийг сайтар бодоод, нийтэд дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй байх эсэхийг шийднэ. Авто тээвэр юм уу галт тэрэгний буудал, талбай, цэцэрлэг, хүн ихтэй гудамж, үйлчилгээний төв, их сургуулийн ойр орчим, нисэх онгоцны буудал, жил бүрийн тэмдэглэлт үйл явдал болдог газрыг сонгож болно. Тогтсон газар, өдөр, цагт ширээ тавьж дэлгэрүүлэх нь сайн. Нэг том дэлгүүрийг зорьдог хүмүүс ер нь авах юмаа анхаардаг учраас худалдаа үйлчилгээний төвийн гадна ширээ тавих нь илүү үр дүнтэй байсан. Хүн ихтэй явган хүний зам гэх мэтийн зарим газар дэлгэрүүлэхдээ дугуйтай жижиг тавиурыг хэрэглэх нь дээр байж болох юм. Ахлагчид байгууллагын Вэб сайтаас «Харуулын цамхаг» сэтгүүл болон «Библийн сургаал» номын сурталчилгааны тусгай файлыг татаж авна. Уг файлыг энэ аргаар нийтэд дэлгэрүүлэхэд зориулсан юм. Энэ ажилд оролцож байгаа хүмүүс нийтэд дэлгэрүүлэх тусгай ажилд оролцсон хүмүүсийнхтэй төстэй аргаар дэлгэрүүлэх бөгөөд үйлчлэлийн харгалзагчийн зааврыг нарийн мөрдөнө. Хаягаа өгсөн хүн хурлын хэсэгт амьдардаггүй бол дэлгэрүүлэгч «Сонирхлыг нь дэмжээрэй» (S-43) маягтыг бөглөөд нарийн бичгийн даргад өгнө.

8. Хурлаас зохион байгуулаагүй ч нийтэд дэлгэрүүлэх ямар боломж байна вэ?

8 Хувиараа нийтэд дэлгэрүүлэх нь: Зарим хурлын хэсэгт ширээ юм уу дугуйтай тавиур тавиад дэлгэрүүлэх олон хөлийн газар байхгүй байж болох юм. Тийм хуралд ч дэлгэрүүлэгчид нь хувиараа нийтэд дэлгэрүүлэх боломжтой. Танай хэсэгт үйлчилгээний газрууд, хүн их очдог дэлгүүр байдаг уу? Цэцэрлэг юм уу хүмүүс олноор цуглардаг газар байдаг уу? Хэсэгт тань олон нийтийн арга хэмжээ байнга зохиогддог уу? Тэгвэл та нийтэд дэлгэрүүлэх боломжтой гэсэн үг.

9. Хүнтэй уулзаж болох газар бүрд дэлгэрүүлэхийг онцгой анхаарах ёстойн учир юу вэ?

9 Ехова «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй» гэж хүсдэг (1 Тим. 2:4). Тиймд бид төгсгөл болохоос өмнө аль болох олон хүнтэй уулзаж Хаанчлалын мэдээ дуулгахыг хичээж байна (Мат. 24:14). Олон оронд хүмүүс гэртээ байх нь ховор болжээ. Бид тэдэнтэй гэрт нь биш ч олон хөлийн газар уулзаад ярилцаж болдог. Зарим хүнд сайн мэдээ сонсгох ганц арга нь нийтэд дэлгэрүүлэх байж болох юм. Тийм учраас хүнтэй уулзаж болох газар очиж дэлгэрүүлэн үйлчлэлээ гүйцээцгээе (2 Тим. 4:5).

[5-р хуудасны хавсралт]

Хамтран ажиллах хэрэгтэй

Хөрш хурлуудын дэлгэрүүлэгчид машины зогсоол, албан газар, цэцэрлэг, хөл ихтэй гудамж, тээврийн товчоо гэх мэт газруудад нэг дор нийтэд дэлгэрүүлсэн аж. Өөр өөр хурлын дэлгэрүүлэгчид албан газрын үүдний өрөө, хүлээлгийн өрөө гэх мэтийн газруудад нэг дор, сэтгүүл тараасан байна. Өөр хурлын дэлгэрүүлэгчид тийм газраар зэрэг дэлгэрүүлэхгүй байлаа ч энэ нь тэр газар ажилладаг хүмүүс болон эргэн тойрныхонд төвөг учруулна. Тийм болохоор ер нь хурлынхаа хариуцсан хэсэгт нийтэд дэлгэрүүлэх нь сайн.

Дэлгэрүүлэгчид хөрш хурлынхаа хэсэгт дэлгэрүүлэхийг хүсвэл үйлчлэлийн харгалзагчтайгаа ярилцах хэрэгтэй. Тэгвэл тэр харгалзагч хөрш хурлын үйлчлэлийн харгалзагчтай холбоо барьж зөвшөөрөл авна. Өөр өөр хэлний хурлын дэлгэрүүлэгчид нэг хэсгээр явахаар бол хүмүүст төвөг учруулахгүйн тулд яах ёстойгоо үйлчлэлийн харгалзагчид нь сайн ярилцах хэрэгтэй. Хамтран ажиллавал бүх юм «зохистой, эмх журмынхаа дагуу байна» (1 Кор. 14:40).

[6-р хуудасны зураг]

[6-р хуудасны зураг]

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах