БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Сорилтыг тэвчихэд Ехова бидэнд тусалдаг
Эцсийн энэ өдрүүдэд бид олон хэцүү сорилт бэрхшээлтэй тулгардаг. Заримдаа тэвчихийн аргагүй мэт санагдаж болох юм. Харин Еховатай ойр дотно байсан цагт тэрбээр хамгийн хүнд үеийг давахад маань тусална (Ис 43:2, 4). Тэгвэл тийм хэцүү үед ч Еховатай яаж ойр дотно байх вэ?
Залбирал. Еховад сэтгэлээ уудалбал биднийг тайван болгож сорилтыг тэвчих сэтгэлийн тэнхээг өгнө (Флп 4:6, 7; 1Те 5:17).
Цуглаан. Бэлгэдлийн хоол ундыг хүртэх, ах дүүстэйгээ нөхөрлөх нь бидэнд хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна (Ев 10:24, 25). Эдгээрийг Ехова цуглаанаар хангадаг. Бид цуглаандаа бэлдэж оролцвол агуу хүчээрээ Еховагийн өгдөг бүхнийг бүрэн дүүрэн хүртэнэ (Ил 2:29).
Дэлгэрүүлэх ажил. Бид чадах бүхнээ хийн дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог бол өөдрөг зүйлд анхаарлаа хандуулна. Бас итгэл нэгтнүүдтэйгээ, Еховатай улам дотносон нөхөрлөнө (1Ко 3:5–10).
«ЕХОВА ТАНД САНАА ТАВИНА» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Сорилт учирсан үед Еховатай дотно байхад Малуд юу тус болсон бэ?
Дуулал 34:18-д байдаг үг Малуг тайвшруулсан шиг биднийг яаж тайвшруулах вэ?
Сорилт учирсан үед Ехова «хэрээс хэтэрсэн хүч» өгдгийг Малугийн жишээ хэрхэн харуулдаг вэ? (2Ко 4:7).