Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн17 №. 3 х. 4-7
  • Амьдрал ба үхлийн тухай үнэн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Амьдрал ба үхлийн тухай үнэн
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИБЛИД ҮНЭН БИЙ
  • БИБЛИЙН БУС СУРГААЛ ДЭЛГЭРСЭН НЬ
  • «ҮНЭН ТА НАРЫГ ЧӨЛӨӨЛНӨ»
  • Үхэл гэж юу вэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Хүнийг үхсэний дараа үргэлжилж амьдардаг сүнс байдаг уу?
    Библитэй холбоотой асуултын хариу
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
хцн17 №. 3 х. 4-7
Булшинд буй цогцос

ОНЦЛОХ СЭДЭВ | АМЬДРАЛ БА ҮХЛИЙН ТУХАЙ ҮНЭН

Амьдрал ба үхлийн тухай үнэн

Библийн «Эхлэл» номыг уншвал Бурхан анхны хүн Адамд «Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав» гэж хэлсэн байдаг (Эхлэл 2:16, 17). Тэгэхлээр Бурхны тушаалыг биелүүлбэл Адам үхэхгүй, Еден дэх цэцэрлэгт үүрд мөнх амьдрах байжээ.

Өтөлж хөгширсөн Адам Ева хоёр

Дуулгавартай байж, мөнх амьдрах байсан Адам Бурхны тушаалыг зөрчин эхнэр Евагийнхаа өгсөн хориотой модны жимснээс идсэн (Эхлэл 3:1–6). Үүнийх нь хор уршгийг бид өнөөдөр амсдаг. Элч Паул үүнийг ингэж тайлбарласан: «Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» (Ром 5:12). «Нэг хүн» гэдэг нь Адам юм. Тэгвэл нүгэл гэж юу вэ? Нүгэл нь яагаад үхэлд хүргэдэг вэ?

Адам Бурхны хуулийг зориуд зөрчсөн нь нүгэл байлаа (1 Ёохан 3:4). Бурхны хэлсэн ёсоор нүглийн шийтгэл нь үхэл байв. Адам болон түүний үр удам Бурханд дуулгавартай байсан бол нүгэлгүй, хэзээ ч үхэхгүй байх байсан. Бурхан хүнийг үхдэгээр биш, үүрд амьдрахаар бүтээсэн.

Үнэхээр ч Библид бичсэнээр, үхэл «бүх хүнд тархжээ». Гэхдээ хүнийг үхэхэд биеэс нь гараад үргэлжлэн амьдардаг зүйл байдаг уу? Олон хүн үүнтэй санал нийлж, хүний биед үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэж хэлэх биз ээ. Хэрэв тийм бол Бурхан Адамд худал хэлсэн гэсэн үг. Яагаад тэгж хэлж болох вэ? Хэрэв хүнийг үхэхэд биеэс нь гараад өөр ертөнцөд очдог зүйл байсан бол үхэл нь шийтгэл биш болж таарна. Библид Бурхныг «худал ярьдаггүй» гэж байдаг (Еврей 6:18). Үнэн хэрэгтээ Сатан Евад «Та нар ерөөсөө үхэхгүй» гэж хэлсэн (Эхлэл 3:4).

Тэгвэл үхэшгүй мөнхийн сүнс байдаггүй юм бол, хүн үхээд яг яадаг вэ гэсэн асуулт гарч ирнэ.

БИБЛИД ҮНЭН БИЙ

Библийн «Эхлэл» номонд «ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ» хэмээн бичсэн байдаг. «Амьд оршигч» гэж орчуулсан нефешa гэдэг еврей үгийг үгчлэн орчуулбал «амьсгалтай бүтээл» гэсэн утгатай (Эхлэл 2:7).

Тэгэхлээр Бурхан Адамд «амин амьсгал» буюу амийн хүчийг өгөхөд тэрээр амьд оршигч болсон гэж Библид тодорхой бичсэн байна. Харин Бурхан хүнд үхэшгүй мөнхийн сүнс өгсөн гэж бичээгүй. Тийм учраас Библиэс «үхэшгүй мөнхийн сүнс» гэсэн үг хайсан ч олдохгүй байх нь ээ.

Тэгвэл Библид байдаггүй энэ сургаалыг яагаад олон шашин номлодог вэ? Энэ асуултад хариу авахын тулд эртний Египетийн тухай мэдэж авъя.

БИБЛИЙН БУС СУРГААЛ ДЭЛГЭРСЭН НЬ

МЭӨ V зуунд амьдарч байсан түүхч Херодот, «үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэсэн үзлийг анх дэмжсэн хүмүүс» бол египетчүүд юм гэжээ. Мөн эртний вавилончууд үхэшгүй мөнхийн сүнс байдаг гэсэн үзлийг шууд хүлээн зөвшөөрч байв. МЭӨ 332 онд Их Александр Ойрх Дорнодыг эзэлсэн үед Грекийн философичид энэ сургаалыг дэлгэрүүлсэн. Удалгүй Грекийн эзэнт гүрэн даяар тархжээ.

«Үхэшгүй мөнхийн сүнс» гэсэн үг хэллэгийг Библиэс хайсан ч олдохгүй

МЭ I зуунд иудейн шашны ессенчүүд, фарисайчууд гэсэн нэр нөлөө бүхий хоёр бүлэглэл, хүнийг үхэхэд сүнс нь үлддэг хэмээн номлож байжээ. Нэгэн нэвтэрхий тольд «Иудейчүүд грекчүүдийн үзэл бодлыг, гол нь Платоны гүн ухааныг дэмждэг болсон учраас үхэшгүй мөнхийн сүнсэнд итгэх болсон» хэмээн бичжээ («Jewish Encyclopedia»). Мөн түүнчлэн I зууны иудейн түүхч Иосеф энэ сургаалыг Ариун Судраас биш, «Грекчүүдийн итгэл үнэмшил»-ээс гаралтай гэжээ. Энэхүү итгэл үнэмшлийг тэрээр үлгэр домгийн цуглуулга гэж үздэг байсан.

Грекийн соёлын нөлөө ихсэхийн хэрээр Христийн дагалдагч хэмээн нэрийдэгчид христийн бус сургаалыг баримтлах болжээ. Түүхч Иона Лендерин: «Платон хүний сүнс сайхан газар байснаа уруудан доройтсон ийм ертөнцөд амьдрах болдог гэсэн таамаг дэвшүүлсэн. Үүнээс болоод Христийн шашин Платоны сургаалд ууссан» гэжээ. Ийнхүү Библийн бус сургаал «Христийн» гэгдэх сүмд нэвтрэн орж, гол сургаал нь болсон.

«ҮНЭН ТА НАРЫГ ЧӨЛӨӨЛНӨ»

I зууны үед элч Паул ингэж анхааруулж байжээ. «Хожмын цагт зарим хүн итгэдэг юмандаа итгэхээ болихыг Бурхан тодорхой хэлдэг. Учир нь тэд Бурхнаас эхтэй гэмээр худал үг болон чөтгөрүүдийн сургаалыг анхаарснаас болж итгэхээ болино» (1 Тимот 4:1). Юутай үнэн үг вэ! Үхэшгүй мөнхийн сүнсний тухай сургаал бол «чөтгөрүүдийн сургаал» юм. Библийн үндэсгүй бөгөөд эртний хуурамч шашны сургаал, гүн ухаанаас үүдэлтэй ажээ.

Есүс: «[Та нар] үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэж хэлсэн (Ёохан 8:32). Библийн үнэнийг зөв ойлговол өнөөгийн шашны олон ёс заншил, Бурхныг гутаан доромжилдог сургаалд боолчлогдохгүй. Түүнээс гадна Бурхны Үгийн ачаар нас барагсдын хойноос хийдэг зан үйл, мухар сүсэг гэдэг дөнгөнөөс чөлөөлөгдөнө («Нас барагсад хаана байдаг вэ?» гэсэн хавсралтыг үзнэ үү).

Бүтээгч маань биднийг 70, 80-хан жил дэлхий дээр амьдруулаад, өөр ертөнцөд мөнхөд амьдруулахыг зориогүй. Дуулгавартай хүмүүсийг энэ дэлхий дээр мөнх амьдруулах нь түүний анхны санаа зорилго байжээ. Энэхүү агуу санаа зорилго нь хүн төрөлхтнийг гэсэн Бурхны хайрын илрэл бөгөөд заавал хэрэгжинэ (Малахи 3:6). Бурхнаар удирдуулан дуулалч: «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» хэмээн бичжээ (Дуулал 37:29).

Амьдрал ба үхлийн тухай Библид өөр юу гэж байдаг вэ? Илүү ихийг мэдэхийг хүсвэл «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номны 6-р бүлгийг үзнэ үү. www.pr418.com/mn саитад орох юм уу кодыг уншуулаарай.

a Жеймс хааны болон Католикийн Дүвэйн гэх мэт Библийн зарим орчуулгад нефеш гэдэг үгийг «амьд сүнс» гэж орчуулсан байхад, орчин үеийн олон орчуулгад «амьд бүтээл» (The New English Bible), «амьд оршигч» (New International Version, The Jerusalem Bible), эсвэл зүгээр «амьдарч эхэлжээ» (Today’s English Version) гэсэн байдаг.

Хүн мөнх амьдрах боломжтой юу?

Хэдэн жилийн өмнө эрдэмтэн судлаачид далайд ургадаг ургамлыг нээн илрүүлжээ. Үүнийг дэлхийн хамгийн урт настай буюу олон зуун мянган жил амьд байгаа ургамал гэж үзсэн байна. Далайн, нэгэн зүйлийн энэ зүлэг (Posidonia oceanica) Испани Кипр хоёрын дунд орших Газар дундын тэнгисийн ёроолд тархан ургадаг.

Ургамал ийм урт насалдаг юм бол хүний тухайд юу хэлж болох вэ? Хөгшрөлтийг судалдаг эрдэмтэд хүн урт удаан амьдрах боломжтой гэж үздэг. Жишээ нь, энэ сэдвээр бичсэн нэгэн номын тухай хүмүүс «шинжлэх ухааны хамгийн шилдэг ололт, дэвшлийг» судалсан байна гэжээ. Шинжлэх ухааны ололт амжилтаар хүний наслалтыг уртасгаж чадах эсэхийг цаг хугацаа л харуулна.

Гэхдээ мөнх амьдрах жинхэнэ найдвар, шинжлэх ухааны ололт амжилтаас шалтгаалахгүй. Биднийг бүтээсэн Ехова Бурхны тухай Библид «Амийн эх булаг нь Танд бий» гэж байдаг (Дуулал 36:9). Бурхны тухай Есүс Христ: «Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» гэж хэлсэн (Ёохан 17:3). Тийм ээ, хэрэв бид Ехова Бурхан болон Есүс Христийг таньж мэдэн тэдэнд таалагдахыг хичээвэл мөнх амьдарна.

Далайн зүлэг

Нэгэн зүйлийн далайн зүлэг олон мянган жил амьд байгааг эрдэмтэд олж тогтоожээ

НАС БАРАГСАД ХААНА БАЙДАГ ВЭ?

Есүс Лазарыг амилуулж байна

Товчхон хэлбэл, нас барагсад тоос шороондоо буцдаг. Тэдэнд амилах найдвар бий (Эхлэл 3:19; Ёохан 5:28, 29). «Үхэгсэд юу ч мэддэггүй» учир ямар нэг байдлаар зовдоггүй (Номлогчийн үгс 9:5). Есүс үхлийг гүн нойртой зүйрлэсэн (Ёохан 11:11–14). Тиймээс үхлийн нойронд автан унтаж байгаа хүнээс айх юм уу тэднийг аргадан өргөл барьц барих хэрэггүй. Нас барагсад бидэнд тус болж ч, гай болж ч чадахгүй. Учир нь «Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» (Номлогчийн үгс 9:10). Нас барагсдыг Бурхан амилуулах цагт үхэл гэж байхгүй болно (1 Коринт 15:26, 55; Илчлэл 21:4).

Библид яагаад итгэж болох вэ?

Библид бичигдсэн зүйлд итгэж болно. Яагаад итгэж болох вэ? Дараах хүчин зүйлүүдийг авч үзье.

  • Бийр, бэх

    Зохиолч: Библи 66 номноос бүрддэг. МЭӨ 1513 оноос МЭ 98 он хүртэл 1600 гаруй жил 40 орчим хүн бичсэн. Гэхдээ номнууд нь өөр хооронд зохицдог. Мөн дэс дараа сайтай байдаг учраас зохиолч нь Төгс хүчит Бурхан болохыг баталдаг. Бурхан өөрийнхөө санааг хүмүүсээр бичүүлжээ.

  • Багана

    Түүхийн баримт: Библид гардаг үйл явдал түүхийн баримттай тохирдог. Нэгэн номонд «Үлгэр домогт болон бусад зохиол бүтээлд эрт урьдын цагт, алс холын оронд гэх мэтээр үйл явдлыг хаана, хэзээ болсныг нь тодорхойгүй бичсэн байдаг. ... Харин Библид цаг хугацаа, газар орныг тодорхой бичсэн байдаг» гэж тэмдэглэжээ («A Lawyer Examines the Bible»).

  • Атом

    Шинжлэх ухааны баримт: Библи шинжлэх ухааны ном биш ч шинжлэх ухаантай холбоотой асуудлаар ямагт нарийн зөв байдаг. Жишээлбэл, «Левит» номны 13, 14-р бүлэгт ариун цэвэр сахих болон хорио тогтоох тухай израйлчуудад өгсөн хууль байдаг. Уг номыг бичигдэж байх үед нян үрждэг, халдвар тархдаг талаар хүмүүс огт мэддэггүй байжээ. Мөн түүнчлэн Библид дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй, юун дээр ч тогтдоггүй гэж бичсэн байдаг. Энэ үнэнийг хүмүүс олон зууны дараа л ойлгожээ (Иов 26:7; Исаиа 40:22).

«Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай» гэж Библид байдаг. Энэ үгийн үнэнийг дээрх жишээ харуулдаг (2 Тимот 3:16).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах